Унтах цаг болж бүгд майхандаа орцгоосон байлаа. Харин Инү Мисү бид гурав майхан дотроо тойрч суугаад элдэв зүйлсийг ярилцаж байв.
Мисү "дараа долоо хоногт төгсөлтийн баяр болно. Аххх үнэхээр хурдан юмаа"
Инү "тиймээ, одоо ингээд л төгсөх нь"
Мисү "Ёнжү Англи явчхаар бид гурвын харилцаа тасрахгүй биз дээ?"
Би "юу гэж дээ. Би өдөр болгон та хоёртой video call хийж байнаа. Тэгээд солонгост ирвэл хамгийн түрүүнд та хоёртой уулзна"
Мисү Инү рүү харснаа "хөөх тэр сая биднийг Жиминий дээр тавьчихлаа" гэж хэлээд инээх нь тэр. Би гайхан харж байтал Инү "чамайг Жиминийг нэгт тавих байх л гэж бодсон юм. Гэхдээ чи бодит байдал дээр хамгийн эхэнд Жиминийг л бодож солонгост ирэх байх"
Мисү "Ёнжүд Жимин байна, харин Инүд Жонгүг.. Би хэзээ ганцаараа байхаа болих юм болоо" гээд хошуугаа унжуулсаар хэлтэл Инү "мэдээгүй юм уу? Жонгүг бид хоёр салчихсан шд" гэхэд нь Мисү бид хоёр зэрэг "АЙН?? ХЭЗЭЭ?" гэсээр Инүг цочтол нь орилон хэлтэл тэрээр цочсондоо нүдээ анин бага зэрэг хойшилсноо "юу вэ гэнэт ямар аймар орилдог юм?"
Би "яагаад салчихсан юм?"
Инү "болж бүтэхгүй болоод л сална биз дээ?" гэж хэлээд чимээгүй болоход нь Мисү бид хоёрыг байдлыг анзааран бие бие рүүгээ харсаар чимээгүй болцгоолоо.
Мисү "хөөе, та хоёр төгсөлтийн үдэшлэгээр өмсөх даашинзаа авсан уу?"
Инү "үгүй ээ"
Би "уг нь надад өмсөж байгаагүй хэд хэдэн даашинз байгаа ч Жимин надад авч өгнө гэсэн" гэтэл Мисү "аа гоё юмаа" гэж хэлээд хажуу тийшээ хэвтчихэв.
Мисү "атаархаж байна.. Би хэзээ найз залуутай болж анхаарал халамж тавиулах ямар байдгийг мэдрэх юм болоо? Би хэзээ хаягдахгүйгээр аятайхан үерхэх юм бэ?" гэснээ гэнэт өндийн босоод "ер нь би яагаад хайр дурлалын тал дээр тийм азгүй байдаг юм? Би ч гэсэн та хоёр шиг залуусын анхаарлын төвд байж, гуйлгуулж үзмээр л байна.."
Инү "олон юм ярилгүй эхлээд сургуулиа л төгсөөдөх. Тэгээд их сургуульд орсныхоо дараа наад асуудлаа ярь. Одоо унтацгаая" гэж хэлээд хөнжлөө нөмрөөд хэвтэхэд нь би ч гэсэн даган хэвттэл Мисү "хөөе та хоёр!! Би юм яримаар байна шдээ! Та хоёр унтчих юм бол хэн намайг сонсох юм?"
Би хэвтсэнийхээ дараа гэрлээ унтраатал Мисү "ХӨӨЕ Л ДЭЭ!!!"
***
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
RomanceНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19