xxx
Жиминийг сэрэхэд түүний өрөөнд хэн нэгэн байсангүй. Өндийн бостол толгой дээрх алчуур нь унав. Жимин нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулсаар орноосоо бослоо.
Түүнийг шатаар бууж байтал доод давхарт хүмүүсийн ярилцах дуу сонсогдоно. Тэр энэ дундаас Ёнжүгийн хоолойг шууд таньж байв. Түүний гэрт хэн ч ийм чанга дуугаар ярьж байгаагүй юм. Үргэлж чимээ аниргүй байдаг. Харин одоо Жимин үргэлж ийм байгаасай гэж хүснэ.
Жимин инээмсэглэсээр шатаар буун хүрч иртэл Ёнжү үйлчлэгч эгч нартай хамт хоол хийж байлаа. Ёнжү хөлийн чимээг сонсон Жимин рүү хараад "өө босчихсон юм уу? Тийшээ суу. Одоо болчихлоо"
Жиминийг ширээний ард суутал Ёнжү түүний урд аягатай шөл тавиад "миний хамгийн сайн хийж чаддаг ганц хоол байгаа юм" гэхэд Жимин түүн рүү харлаа.
Ёнжү аягатай шөл рүү дохиод "амсаад үз л дээ"
Жимин шөлнөөс нэг халбагадаад "хөөх бодсоноос амттай байх чинь"
Ёнжү "тийм байгаа биз? Миний хамгийн сайн хийдэг нь юм чинь" гэж хэлээд эргэж харан үйлчлэгч эгчийг аяга угаахад нь туслаж эхлэв.
Тэд цайгаа уун, дараа нь аягаа угааж дууссаны дараа зочны өрөө рүү орлоо.
Ёнжү "бие чинь зүгээр байна уу?" гэж хэлээд Жиминий духан дээр гараа тавив.
"тиймээ зүгээр байна"
Ёнжү "ашгүй дээ. Өчигдөр чамайг тэвэрч унтсаны хэрэг гарлаа" гэтэл Жимин гайхсан ч юу ч хэлэлгүй өнгөрөв.
Жимин "гэхдээ өнөөдөр хичээлтэй биш бил үү?"
Ёнжү "чөлөө авчихсан"
Жимин "чи надад санаа зовж бас хичээлдээ ч яваагүй. Надад сайн юм уу?" гэтэл Ёнжү түүний гар луу зөөлхөн цохиод "тэгээд л ингээд байдаг юм. Угаасаа хүн өвдчихөөд байхад яаж орхиод явах вэ дээ. Бас аав ээжид Мисүгийнд хонолоо гээд хэлчихсэн. Чамтай хононо гэвэл аав уурлана байх"
"аан"
"гэснээс үйлчлэгч эгч нар чинь үнэхээр сайхан ааштай юмаа"
"Мари, Асул гэдэг"
"үнэндээ би танилцчихсан"
YOU ARE READING
playboy issues | jimin ✓
RomanceНэг л өдөр чамайг өмнө нь огтхон ч анзаардаггүй байсан сургуулийн алдартай хөвгүүн чамд үерхлийн санал тавьбал яах вэ? started: 06/28/18 finished: 02/02/19