Жонгүг үл таних хүүтэй цэцэрлэгт хүрээлэн дэх усан оргилуурын дэргэд зогсох бөгөөд шөнийн чимэглэлийн гэрэл үл таних залуугийн нүүрийг гялтгануулна. Тэд нэг нэгэн лүүгээ тас ширтэлцэн зогсоно. Жонгүг хичнээн их сандарч байсан ч өөрийн зөн совингоо даган түүнрүү бөхийхөд үл таних залуу нүдээ аньчихав. Улаахан уруул нь үнсээч гэсэн шиг бага зэрэг цорвойн түүнийг уриалан дуудах ажээ. Жонгүг дахиад жаахан урагш бөхийн түүний уруулан дээр үнсэх үед хэн нэгэн түүний толгой руу цохин түүнийг амтлаг зүүднээс нь сэрээж орхив.Бурхан минь би уурласандаа золтой л дэлбэрчихсэнгүй.
- Новш гэж хэн бэ? Намайг хараан сандлаас босоход Юнги инээмсэглэн зогсож байв.
- Чи өглөөжингөө унтчихаад дахиад энд унтаад байгаа юм уу?
- Зүгээр л нар хурцаар шараад намайг нозооруулаад байна.
- Заа алив. Унтаахай минь явж хоол идий гэж түүнийг хэлэхэд би суудлаасаа өндийн Юнгиг даган алхлаа.
- Нээрээ. Надтай хамт хэн нэгэн байгаагүй юу?
- Хммм. Нэг юм байсан.
- Юу?
- Заа байз. Нэг чихрийн цаас байлуу? Эсвэл хоёр ч билүү. Түүнийг инээд алдан хэлэхэд би араас нь толгойг нь зөөлөн цохиод
- Нээрээ хэн ч байгаагүйнмуу?
- Хэн байх ёстой юм?
- Заа март март.
Жонгүг, Юнги 2 сургуулийн урд байрлалтай хоолны газар луу орлоо. Хүн бараг байсангүй. Юнги хоол захиалахаар очиход хүлээн авагч нь
- Хөөе. Сурагчаа. Хичээлийн цагаар энд юу хийж байгаа юм? Сургууль руу чинь залгах уу? Югги хойш харан Жонгүгийг дуудан гараараа даллалаа. Жонгүг ирэн
- Яасан? Юнги. Жонгүгийг хараад ресепшиний царай өөрчлөгдөн
- Юу захиалах вэ дүү нар гэж асуухад Юнги Жонгүгрүү харан нүдээрээ ирмээд суудал руугаа явж бай гэж заав.
Юнги хоолоо захиалаад сандал дээр ирж суухад тэйкний ард хоолны газрын хүмүүсийн ярилцаж буй дуу тэр 2т бүдэг, бадаг сонсогдож байв.
- Хэрээ энэ сургуульд орчихож гэж эмэгтэй ресейпшин хэлэхэд өөр нэг эрэгтэй
- Юун Хэрээ? гэж асуув.
- Та чинь мэддэггүй юм уу? Намсан дунд сургуулийн хэрээ хочит Жонгүг.
- Аан тэр хулгиан уу? Энэ сургууль ч амар заяагаа үзэхгүй нь дээ. Чи ч гэсэн болгоомжтой байгаарай. Хоолныхоо мөнгийг хамаагүй нэхэж байгаад амьгүй болов??
Юнги бүх хүнд сонсогдохоор хоолойгоо засахад тэд дуугүй болов. Түрүүнээс хойш Жонгүг ямар ч үйлдэл хийхгүй дув дуугүй сууж байгааг Юнги гайхаж байлаа. Тэр ширээ рүү гөлрөх бөгөөд ямар ч царайны хувирал гаргахгүйгээр ямар нэгэн чухал зүйл бодон суух ажээ. Түүний нэг гар ширээн дээр байх бөгөөд Юнги тоглоом хийхээр шийдэн түүний гарыг нь гэнэт атгахад Жонгүг цочин Юнгигийн гарыг шууд аваад шидчихэв.
- Хаха. Юугаа бодож гөлрөөд байгаа юм бэ?
- Аан. Юу л даа. Би дурлачихсан юм шиг байна. Жонгүгийг ингэж хэлж дуусмагц Юнги чухал царай гарган
- Юун дурлал. Хэнд? Энэ сургуульд Жилагаас хөөрхөн охин байна гэж үү? хэмээн асуутал тэр 2н захиалсан хоол ирлээ.
Хоол идэж байх хугацаанд Жонгүг үг дуугарсангүй. Бас нэг их хоол идсэнгүй. Түүний энэ байдал Юнгигийн санааг хангалттай зовоож байлаа. Тэд хооллож дууссаны дараа тэр газраас гарахаар алхав.
- Хөөе. Чиний дурласан хүн чинь эрэгтэй юм байна. Тийм үү? гэж Юнгиг асуухад Жонгүг гэнэт ухаан орсон хүн шиг зогтусаад Юнгигийн нүүр лүү харсан боловч буцаад л урьдын адил газар ширтэн цааш явлаа.
- Тэгэхээр би зөв таачихаж. Тэр залуу чинь надаас илүү күүл гэж найдъя. Юнги гүйх шахам түүний хойноос гүйцэн ирээд түүний гарнаас татан зогсооход
- Би мэдэхгүй байна аа. Би эрэгтэй байж эрэгтэй хүний талаар байнга бодож, шаналах нь зүгээр гэж үү?
- Зүгээр ээ. Чи угаасаа дунд сургуульд байхдаа ганц ч охинтой үерхэж байгаагүй шдээ. Би чамайг гадарлаад байсан юм аа.
- Тэгэхээр. Нөгөө.....би эрэгтэй хүн сонирхдог гэхээр чи надаас айхгүй байна уу?
- Юу? Би чамаас айх аа. Битгий мөрөөд. Харин ч чи надаас айх хэрэгтэй. Би нэгэнт чамайг ийм гэдгийг мэдсэн юм чинь чамайг хүчиндчихэж магадгүй шүү.
- Үхэхийг хүсээ юу? гээд Жонгүг гараа далайхад Юнги айж буй дүр үзүүлэн
- Ойлголоо. Би чамайг яах ч үгүй ээ гэж тоглоом хийн инээлээ.
- Тэгэхдээ тэр чамаас айж дөлөх л байх даа. Угаасаа чамтай жирийн хүн шиг харьцдаг хүн надаас өөр байдаг ч биш гэж хэлээд Юнги урагш алхахад Жонгүг түүнийг татан зогсоолоо.
- Тэр надтай жирийн хүн шиг харьцдаг.
- Нээрээ юу?
- Нээрээ. Амлая.
- Браво. Яасан зоригтой жаал вэ? Хурдан хармаар санагдчихлаа.
- Тэгэхдээ тэр гадаадаас ирсэн юм шиг бналээ.
- Тийм л байх. Тэрнээс биш чамтай жирийн хүн шиг зоригтойгоор харьцах 1р ангийн сурагч надаас өөр байхгүй.
- Би түүний төлөө өөрчлөгдмөөр байна. Соёлтой, боловсон хүн болмоор байна. Жонгүгийг ингэж хэлж дуусахад Юнги сая л асуудлыг бодитоор хүлээж авлаа. Тэр Жонгүгийг зүгээр л тоглож байгаа байх гэж бодож байсан ч найз нь чин сэтгэлээсээ анх удаа хэн нэгэнд дурласан гэдгийг ойлгосон юм.
Энийг уншиж бгаа урьд нь уншиж амжаагүй азгүй хүмүүс бгамуу😂
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
RomanceF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29