10. Алдарсан сэтгэлийг буцааж болохгүй.

2K 257 8
                                    

    Жонгүг хичээлээ тараад хувцсаа ч солилгүйгээр аавынхаа ажлын газар луу явлаа. Тэр аавтайгаа уулзаж, түүнтэй хамт ноён Кимийнд очих гэж байгаа.

- Ааваа орж болох уу?

- Ороод ир. Миний хүү. Гэнэт чамайг залгахаар би бага зэрэг балмагдсан шүү. Тэр буйдан дээр суучих гээд буйдан луу заав.

Би мэдээж түүнийг уучлаагүй. Гэхдээ Тэхёны төлөө түүнийг уучилсан юм шиг эелдэг ааш гаргах ёстой. Новш гэж. Тэр яг байдаг шигээ л хуурамч инээмсэглэл гарган сайн эцэг болж жүжиглэж байна.

- Тэгэхээр ааваа. Өнөөдөр 2улаа танай найзынд очино биздээ.

- Мэдээж. Би чамайг Кимтэй уулзсан гэхээр чинь их гайхсан. Бас түүний хүүтэй нэг сургууль гэсэн байхаа.

- Тиймээ. Би хүүгээр нь хичээлдээ туслуулах гэсэн юм. Тэгээд таныг хэлбэл тэр зөвшөөрөх байх гэж бодоод.

- Зөв шүү. Хичээлээ хийх гэж оролдож байгаа чинь сайшаалтай хэрэг байна. Ажил тараад хамт явцгаая.

Ажил. Түүний хувьд ажил бол номер нэг. Дараа нь залуухан амраг нь. Харин би хэдэд байдаг бол.

- Заа. Би таныг энд хүлээж байх уу.

- Болно л доо. Тэгэхдээ удаан уулзаагүй найз дээрээ очиж байж бэлэг авах хэрэгтэй байх. Чи хичээлийнхээ хувцсаа сольчихоод бэлэг сонгоод ирэх үү?

- Юу? Та надаас картаа хураачихсан шдээ. Надад бараг мөнгө байхгүй.

Сар бүр 500 мянган вон өгдөг. Тэр хэрэг явдлын дараа картыг минь хураагаад авчихсан.

- Аан нээрээ тийм л дээ. Энэ аавынхаа картыг аваад явчих. 2 цагийн дараа компаний урд хаалган дээр уулзая.

- Нээрээ Сора эгч хамт явахгүй биздээ.

- Тэр хэдий чиний хойд эх ч гэсэн албан ёсоор манай гэр бүлийн хүн шүү. Сора хамт явах эрхтэй хүн.

Яг миний бодсоноор. Намайг үхэж далд орвол та 2 их баярлах байх даа.

- Эсвэл больчих уу? Аль хэдийн холбоо тасарсан найзтайгаа чамаас болж уулзах гэж байна. Аавыг ингэж хэлэхэд би саяын бодлоо бодоогүй, харин чангаар хэлчихсэнээ ухаарсан юм.

- Үгүй ээ ааваа. Тэр мэдээж хамт явж болно. Би гялс гараад бэлэг цуглуулаад ирье гээд түүний ширээн дээрх картыг аваад хаалга руу гүйлээ.

Үнэхээр дургүй хүрч бөөлжих нь байна. Ээжийн минь орыг эзэлсэн энэ шуламсыг дахиад харахгүй байхыг хичээсэн ч Тэхёнтой илүү ойртохын тулд заавал хамт байх хэрэгтэй.

Байдаг л нэг найзуудын уулзалт. Гэр бүлээ танилцуулж оройн хоол идсэний дараа хамтдаа цай ууцгаалаа. Ёнжүн цаг үргэлж миний дэргэд сууж надруу илт сээтэн хаях бөгөөд энэ байдалд 2 талын томчууд ч дуртай байлаа. Намайг гэй гэдгийг мэдэж байгаа ганцхан хүн л надруу муухай ширтэнэ. Би буруу хүнд дурласан гэдгээ ухаарч байгаа ч түүнд алдарсан сэтгэлээ барьж авч чадахгүйгээс хойш яалтай ч билээ дээ. Түүний урдаас хүчээр ч хамаагүй инээмсэглэхийг оролдоно.  Ашгүй цайллагын хугацаа дуусч аав гол яриандаа орлоо.

- Манай хүү усан толгойтой. Төгсөх анги. Тэгээд танай хүүгээр хичээл заалгуулж болох болов уу?

- Мэдээж болноо. Угаасаа Тэхёнтой нэг сургууль гээ биздээ. Тэгээд бас танай хүү тусдаа ганцаараа амьдардаг юм уу?

- Тиймээ. Энэ их зөрүүд болохоор гэртээ харихгүй. Ганцаараа амьдарч байгаад нь би их санаа зовноо.

Их сайн худлаа ярих юмаа. Санаа зовсон хүн бүхэл бүтэн 4 жил ганцаараа амьдарч байгаа хүү рүүгээ утасдахгүй байх уу?

- Би бас өсвөр насны хүүтэй болохоор зовлонг чинь ойлгож байна аа. Хэрвээ дургүйцэхгүй бол ахлах сургуулиа төгстөл нь манайд байлгаж болно. Тэхёнтой хамт сургуульдаа яваад л хамт хичээлээ давтаад л....

- Ааваа....би гэж Тэхён дуугараад дуугүй боллоо. Учир нь түүнийг үгээ хэлж дуусгахаас нь өмнө

- Нээрээ болно гэж үү? Гоё доо хэмээн Ёнжүн орилсон юм.

- Тэгэхдээ чиний өрөөнд биш ахын чинь өрөөнд амьдарна шдээ.

- Хамаагүйээ. Ах аа хэзээ нүүж ирэхий гээд намайг сугадахад

- Хэзээ ч хамаагүй гэж би хэлээд муухан инээмсэглэлээ.

Тэхён шууд л "Баяртай. Орж амарлаа" гэж хэлээд өрөө лүүгээ харайлгав. Тэр өөрийн үзэн яддаг чөтгөрийн хэрээтэй нэг гэрт тэр тусмаа нэг өрөөнд хамт амьдрахаар болсон гэдэгтээ одоо болтол итгэж өгөхгүй байлаа.

- Чи гэрлүүгээ хариач. Орой болчихлоо. Хэдий хүртэл энд байх гэсэн юм. Жимин ийнхүү орилон хэлсэн ч Юнги түүнийг сонссонгүй.

Учир нь тэр түүний орон дээр хэвтээд унтчихсан байв. Жимин хийж буй хичээлээ түр хойш нь тавиад орон дээрээ гарлаа. "Би чиний ганцхан удаагийн зугаа болмооргүй байна. Насан туршдаа ганцхан намайг хайрлаж миний дэргэд байж болохгүй юм уу" гэж Жимин амандаа шивнэсэн ч түүний үг Юнгигийн чихэнд аль хэдийнээ хүрчээ.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now