Тэхёныг холдмогц Юнги хаанаас ч юм гарч ирэн- Би хэлээ биздээ. Яаж А ангийн сурагч F ангийн сурагчийг тооно гэж бодоов? Муу тэнэг толгой.
- Чи өөрөө л намайг сэтгэлээ нээ гэж ятгаа биздээ. Би нээрээ тэнэг юмаа. Чиний үгэнд орж л байдаг. Жонгүг ингэж хэлээд газар явган суухад Юнги түүний мөрөн дээр зөөлөн цохиод
- Хөөе. Тайвшираа. Чи өөрөө нэг жулдрай жаалыг 3н жил нууцаар хайрлаа биздээ. Жонгүг Юнги руу муухай харан
- Тэр жулдрай биш.
- Заа ойлголоо. Би чамд туслах гэж оролдож байна гээд Юнги инээж эхлэв.
- Чи яагаад инээгээд байгаан?
- Хмм. Зүгээр л алдарт Жон Жонгүг хаягдсан гэж бодохоор л. Хүнд хэлвэл итгэхгүй байх даа гэж Юнги инээдэндээ хахаж цацан хэлэв. Жонгүг шууд л Юнгиг заамдан
- Муу новш. Чи намайг дооглох гэж тэгж их ятгажээ. Чамаас л боллоо. Одоо ганцхан жил л тэсчихсэн бол угаасаа өөр, өөр зүг рүү явах байсы шдээ. Чамайг чөтгөр аваасай гэж ориллоо.
- Заа тайвшир. Хөгшөөн. 2лаа нээрээ мөрийцөх үү?
- Юун мөрий.
- Эхлээд намайг заамдахаа больчих гэж Юнги хэлэхэд Жонгүг гараа буулгав.
- Тэгэхээр чи түрүүний Жимин гээд найзыг нь харсан уу? Биднийг хог шавхруугаар нь дуудаад байсан.
- Тэгээд юу гэж?
- Хэрвээ би түүнийг өөртөө дурлуулж өөрийн болгоод хаяна гэвэл яах уу?
Жонгүг байдгаараа нүдээ бүлтийлгэн
- Чи гэй биш биздээ. Тэгээд бас найз охинтой.
- Мэдээж би гэй биш. Тэгэхдээ тэр хэтэрхий бардам юм. Би түүнийг миний доор байгаасай гэж хүсэж байна гэж Юнги хэлээд зэвүүнээр инээмсэглэв.
- Найз охиноо гомдооно гэхээс айхгүй байна уу? Та 2 дунд сургуульд байхаасаа хойш үерхэж байгаа биздээ.
- Зүгээр ээ. Тэр гадаадад сурч байгаа. Би угаасаа ийм олон жил яаж ганц охиныг хүлээхэв дээ.
- Муу донтой новш.
- Би ямар чи биш. Нэг тэнэг залууд дурлачаад 3 жил хэлж чадахгүй. Тэгээд сэтгэлээ илчлээд хаягдчихсан. Жонгүг түүнрүү муухай хараад
- Заа. Би зодоон цохиондоо л сайн. Сэтгэл зүрхний асуудалыг угаасаа мэдэхгүй.
- Мэдэхгүй ээ. Надаас илүү мэддэг байж. Хэн нэг хүнийг 3 жил хайрлалаа.......
- Новшоо зодолдмоор байна уу?
- Заа үгүй ээ. Үгүй. Гол асуудалдаа буцаад оръё. Тэгэхээр чи Тэхёныг, би Жиминийг хэн нь түрүүлж болгож чадах вэ гэж мөрийцье. Болжийн уу?
- Үгүй ээ. Би чам шиг охидуудын эрлэг биш. Тэгээд ч хүн бүр надаас айж байхад би яаж.....
- Өөрөө л мэд. Зүгээр л чамайг өрсөлдөөнд дуртай болохоор чинь л санал болгосон юм. Би чиний төлөө гэй болох гэж байхад. Хаха. Юнгиг босоход Жонгүг дагаж босон
- Окэй. Болж байна. Би чамд ялагдаж байсан түүх байхгүй. Энэ удаад ч бас ялна заа юу гэв.
- Заа тэгвэл санасандаа юу?
- Тиймээ. Гар бариад баталгаажуулчих уу?
- Хөөе. Нэг болзол байна?
- Ямар ч албадлага, тэр тусмаа хүчин байхгүй шдээ гэж Жонгүгийг хэлэхэд Юнги дахиад л чанга хөхрөн инээж эхлэв.
- Бас яав??
- Нээрээ би чамайг ямар ч хүнтэй үерхэж байгаагүйг мэднэ шүү. Тэгэхээр чи з*ндан гэсэн үг биздээ. Жонгүгийн нүүр байдгаараа улайж орхив.
- Новш минь. Би өөрөө хүсээгүй болохоор заа юу.
- Заа би мэднээ. Хаха. Чиний хэлсэнээр болог.
Ийнхүү тэр 2 гар барьсанаар сонирхолтой тоглоом эхлүүлсэн юм. Энэхүү тоглоом нь тэднийг юунд хүргэхийг одоохондоо мэдээгүй байгаа учир тэд инээмсэглэн тэр газраас гарлаа.
Хичээл тарсан учир сургууль дээр цөөхөн сурагчид байв. F анги хамгийн цаад мухарт байдаг бөгөөд тэд A ангийн урдуур явж байгаад ангид хэн нэгэн байгааг анзаарлаа.
Юнги инээмсэглэн- Заа. Чи түрүүлээд харьж бай. Миний тоглоом энд байна. Би тоглоомоо эхлүүллээ гээд А ангийн гадна үлдэхэд Жонгүг түүнрүү муухай харан
- Ёоо. Дураараа бол. Амжилт хүсэх үү? Би бүх тоглоомонд ялдаг гэж хэлсэн байх аа. Чи хичнээн хичээгээд ч намайг барахгүй.
- Харж л байя. Энэ тоглоом чинь хэн нэгэнийг цохих биш. Хэн нэгэний сэтгэлийг хөдөлгөх биздээ. Банди нар ч гэсэн охидуудтай ижилхэн. Баяртай гэж Юнги хэлээд гараараа даллан хоцорлоо.
Юнгиг анги руу ороход Жимин түүнийг хараад муухай царайлан цүнхээ үүрэн гарах хаалга руу зүглэв. Жимин явсаар Юнгигийн өмнө ирэн зөрөх үед Юнги түүнийг барьж аваад шууд л хана руу шахав. Түүний үүрч явсан 2 цүнх газар луу унахад Жимин мөчөөгөө өгөлгүй түүнийг эсэргүүцэхийг оролдсон боловч хүч нь хүрсэнгүй.
- Надаар яах гээв? Жимин уурласандаа бараг л орилов.
- Хог шавхруунууд ч гэсэн хүн гэдгийг мэдэх үү?
Юнгигийн нүүрэнд үл мэдэг инээмсэглэл тодрох бөгөөд тэд нэг нэгэн лүүгээ цоо ширтэж байлаа.
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
RomantizmF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29