Бүтэн сайн өдөр онц сонин зүйл юу ч болсонгүй. Жонгүг өглөө босоод л хуучин гэртээ ирэн өдөржингөө ганцаараа байсан. Одоо түүний хүсэж байгаа зүйл бол Тэхёнтой тааралдахгүй байх. Тэхён хэдийгээр харц тулгарангуутаа буцаад унтаад өгсөн боловч тэр ямар нэгэн зүйл гадарласан байхвий гэдгээс Жонгүг айж байлаа.
11 сар гарч анхны цас хаялсан хичээлийн 7 хоногийн 1 дэх өдөр. Жимин, Юнги 2 хоорондоо юм ярин инээмсэглэсээр сургууль руу алхах бол тэдний эсрэг талд бие биенлүүгээ муухай харц шидлэн бие биенээсээ хол зайтай алхах Жонгүг, Тэхён 2. Сургуулийн үүдэнд нэг нэгэнтэйгээ харц тулгаран хэсэг зогссоны дараа Жимин Юнгигээс салан Тэхёний дэргэд гүйн ирэв.
- Чи Юнгитэй найзууд болчихоо юу? Их гоё харагдаж байна. Тэхён ямар ч хувиралгүй хэлээд сургууль руугаа алхахад Жимин түүнтэй зэрэгцэж ирээд
- Юу л даа. Тэр надаар хичээл заалгаж байгаа. Төгсөлтийн шалгалтандаа эхний 100д орохыг хүссэн гэнээ гэж худлаа ярив.
Жимин Тэхёныг өөрийн сайн найзаа гэж боддог ч түүнд одоо болтол өөрийн бэлгийн чиг хандлага болон Юнги өөрийг нь үерхэхийг гуйсан тухай юу ч яриагүй байгаа. Тэхён тиймэрхүү хүмүүсийг үзэн яддаг, тэгээд өөрт нь дургүй болчихвий гэдгээс айгаад хэлж чадаагүй.
- Юу? Би та 2г үерхээд байгаа юм уу? гэж бодсы шдээ.
- Үгүй ээ. Харин Жонгүг та 2 хэр байна?
- Тэр л миний араас салахгүй дагасаар байгаа. Өөрт нь дургүй гээд байхад үг ч ойлгохгүй F анги гэхээрээ ийм тэнэг байдаг юм уу? Хаашаа юм. Эсвэл гомо болохоороо ч юм уу?
Жимин Тэхёны араас муухай ширтэн байрандаа зогсов.
Гомо. Тэр биднийг үзэн яддаг. Үүнийгээ ч нуудаггүй. Хамгийн сайн найзыгаа тэр гажиг гомочуудынх нь нэг гэдгийг мэддэг ч үгүй. Би Жонгүгэд тусламаар байна. Гэхдээ яаж??
- Яасан? Яагаад байрандаа гацчихав? хэмээн Тэхён эргэж харан хэлэхэд Жимин араас нь гүйцэж очоод
- Чи Жонгүг, Юнги 2н аль нь илүү хичээлдээ сайн гэж бодож байна? гэв.
- Хммм. Мэдээж Жонгүг байлгүй дээ. Тэгэхдээ 2-улаа F ангид сурдаг юм чинь ямар ялгаа байхав дээ.
- Би харин Юнгиг илүү ухаантай гэж боджын. 2лаа тоглоом тоглох уу?
- Юун тоглоом? Би ямар ч тоглоом тогломооргүй байна. Тэгээд ч Юнги, Жонгүг 2н аль нь ухаантай байх нь надад ямар ч падлийгүй. Тэхён цааш эргэн алхахыг оролдоход Жимин түүнийг татан зогсоогоод
- Чи намайг хожно гэсэн итгэлгүй байгаа бол зүгээр хэлээч дээ. Заавал уурлах шаардлагагүй гэхэд Тэхён түүнрүү муухай харан
- Заа яахав. Ямар тоглоом юм? Бас надад ямар ашигтай юм? гэв.
- Хммм. Би төгсөлтийн шалгалтанд Юнгиг эхний 100д оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Харин чи Жонгүгийг эхний 100д оруулж чадах уу?
- Байзаарай. Би яахаараа тэр тэнэгт хичээл заах ёстой юм? Би хүсэхгүй байна.
- Чи зүгээр л надад ялагдахаас айж байна. Тийм үү? Үнэнээ хэлээч.
Энэ үед Юнги, Жонгүг 2 тэднийг гүйцэн ирлээ. Жонгүг тэднээс хол зогсох бол Юнги тэдэнлүү дөхөн ирээд
- Жиминни сургууль руу орохгүй юугаа хийж байгаа юм? Наад 2 нүүртэй адгийн новшоо хаяад Жонгүг бид 2той найзла л даа гэж бараг сургуулийн бүх хүнд сонсогдохоор чанга орилов.
- Чи хэнийг 2 нүүртэйгээр нь дуудаад байгаа юм. F ангийн хог шавхруу гуай. Тэхён урьд урьдынхаасаа илүү хэрцгий харагдаж байв.
- Хмм. F ангиа. Тэр F ангийн хог шавхруу чинь төгсөх шалгалтанд эхний 100д хэрхэн орохыг сайн харж аваарай. F дүнг засаж болдог. Харин чам шиг 2 нүүртэй адгийн новш хэзээ ч өөрчлөгддөггүй юм гэж Юнги Тэхёны дуунаас илүү давах гэсэн юм шиг чанга орилоход Жонгүг ирэн түүнийг татан аваад тэр 2 сургууль руугаа орлоо.
- Хөөе. Сая чи ямар тоглоомын тухай яриад байсан бэ? Тэхён хүзүүгээ гилжийлгэн Жиминлүү харан хэлэхэд
- Би Юнгид хичээл заана. Харин чи Жонгүгэд. Тэгээд төгсөлтийн шалгалтанд энэ 2н аль дээр жагсан нь ялна. Амархан байгаа биздээ. Жимин инээмсэглэн хэлэхэд
- Тэр хамаагүй. Би Жонгүг Юнгигээс илүү гэдгийг, F ангийн сурагчид хичнээн онц сурдаг нэгэн хичээл заагаад ч нэмэргүй, юу ч ойлгодоггүй усан толгойтой гэдгийг Юнгид батлахыг хүсэж байна.
- Тийм байж болно л доо. Тэгэхдээ хичээл зааж өгч байгаа хүн л хамгийн гол байх.
- Далимд нь 2улаа ч гэсэн хэн нь нэгт жагсахаа харах уу?
- Тохиролцлоо гэж Жимин хэлээд тэд сургууль руугаа орлоо.
Миний чамд олгосон боломжыг сайн ашиглаад Тэхёнтой илүү сайн ойртоорой. Тэгээд биднийг гажиг биш гэдгийг түүнд заавал батлан харуулаарай.
30 хэсэгтэй байхаар төлөвлөж бна даа. Заа ёстой мөд дуусахгүй нь дээ.
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
RomanceF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29