22. Хаягдсаны дараах сэтгэл гутрал.

1.8K 285 8
                                    

Тэр өдрөөс хойш Тэхён Намжүүнтэй уулзалдаагүй 3 сар өнгөрч байна. Түүний араншин урьд байгаагүйгээрээ эвдэрч Америк найзуудтайгаа нийлэн мансууруулах бодис татаж, хөүм партинд явах болсон. Тэхёны эцэг эх хоюулаа ажил ихтэй завгүй байдаг учир түүний өөрчлөлтийг төдийлөн анзаарсангүй. Харин түүний дүү Ёнжүн ахынхаа өөрчлөгдөж байгааг хамгийн сайн анзаарч санаа нь зовж байв. Гэвч түүнд өөрийн гэсэн асуудлууд зөндөө байсан. Америк хүн бүрийн мөрөөдлийн орон боловч томчууд маш их завгүй байдгаас үүдэн хүүхдүүд тэр дундаа өсвөр насныхан хамгийн их ганцаарддаг ажээ. Ёнжүн өөрөөсөө 4 ах залуутай үерхээд түүнтэйгээ унтчихсан. Гэвч тэр явдал болсоны дараа нөгөө залуу түүнийг хаячихсан. Энэ зовлонгоо хэнд ч тоочилгүйгээр дотроо хадгалан зовж буй бяцхан охин ахдаа туслахыг хүсэвч яаж туслахаа мэдэхгүй байлаа.

Баасан гаригийн үдэш Тэхёны сургуулийн од охин гэгддэг Кэйтигийн гэрт үдэшлэг зохиогдох бөгөөд сургуулийнхаа сор болсон хөвгүүд охидод тусгайлан урилга тараасан. Мэдээж урилга Тэхёнд ч гэсэн ирсэн. Урьд нь тэр сургууль дээрээ төдийлөн нэр алдартай байгаагүй бөгөөд хичээлийн хэнхэгтэй ази сармагчин гэдэг хочтой байсан. Харин сүүлийн 3 сард янз бүрийн хүүхдүүдтэй найзлан, хааяа зодоон цохион хийж, тэрчлэн ангийнхаа овгор гэгддэг хүүхэдтэй зодолдон ялсанаар олоны анхаарлын төвд орсон.

Тэхён гэртээ ирэн үсээ янзлаад, өөрт байдаг хамгийн догь хувцсаа өмсөөд үдэшлэг болох газар луу явахаар гэрээсээ гарлаа. Тэр хаалгаар гараад өөрийн хэзээ ч харахыг хүсээгүй дүр зургийг олж харсан юм. Хашааны буланд Намжүүн нөгөө хөрш залуутай үнсэлцээд зогсож байв. Тэр хэсэг тэднийг ажиглан зогсохдоо хаягдсан гэдгээ ухаарсан юм. Тэднийг орхин эргэн алхахдаа нулимсаа арчин, уйлахгүйг хичээж байлаа.

Түүнийг ирэхэд үдэшлэг дундаа орж байв. Хаа сайгүй согтуу хүүхдүүд. Зарим нэг нь хоорондоо үнсэлцэж, зарим нь мансуурч, зарим нь согтууруулах зүйлс ууцгаана.

- Тэхён аа энд байна гэж түүний Америк найзуудын нэг Алекс дуудлаа.

- Чи яасан удаан ирдэг юм бэ? Хамаг хөөрхөн охидууд эзэнтэй болоод дууслаа.

- Аан. Алхсаар байгаад л ирлээ. Тэр түүний хажууд суухад

- Чи ямар аймаар бариу хувцаслаа вэ? Үнэхээр халуухан харагдаж байна. Алекс ханиалган инээн хэллээ. Тэхён ширээн дээр байсан хатуу юмыг шууд л ямар ч даруулгагүйгээр татаж орхив.

- Залуу минь. Юу болоо вэ? Битгий яар. Бидэнд хангалттай хугацаа байна. Май энийг тат. Түүнд мариухан өгөхөд Тэхён бага зэрэг ярвайж байснаа шууд сорж эхлэв. Тэр зүгээр л өөрийн бүх зовлонгоо мартаж ертөнцөөс тасрахыг хүсэж байсан юм.

- Хөөе. Одоо болноо. Бүрмөсөн орчлонгоос тасрах гээ юу? Алекс тамхийг нь булааж авах хүртэл тэр татсаар байсан юм.

Бүх зүйл сааралтаж бүүдийсэн ертөнц. Ямар ч зовлон, ямар ч шаналал байхгүй. Энд үүрд үлдмээр байна.

Гэнэт түүний ухаан эргэж ирэхэд хэн нэгэн түүнийг үнсэж байв. Тэхён сэхэл аван түүний царай руу харахад Алекс байх бөгөөд тэр тийм ч их мансуураагүй эрүүл ухаантай харагдана.

- Хөөе. Болиоч ээ гэж Тэхён байдгаараа орилоход

- Чи ч гэсэн хүсэж байгаа биздээ. Би аль дээрээс л чамд сайн байсан. Чи анзаараагүй гэж үү? Би чамайг амталмаар байна. Алекс үргэлжлүүлэн үнсэхээр дайрахад Тэхён хамаг хүчээрээ түүнийг түлхлээ. Гэвч Тэхён түүнийг дийлсэнгүй. Тэр мансуурсан байсан учираас түүнд ямар ч хүч байсангүй. Харин Алекс бараг эрүүл.

Тэхён хамаг хүчээрээ эсэргүүцэж байсан ч өөрийгөө гэй найздаа хүчиндүүлж байгаа гэдгээ ухаарч байлаа. Шөнөжин түүний доор хүчээр эдлүүлж байхдаа "Гэй хүмүүсийг насан туршдаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй." гэж өөртөө амласан юм. Шөнө дуусаж өглөө болоход Алекс арай гэж дуусан орон дээр унаад унтаад өгөв. Харин Тэхёны бие тэр чигээрээ хөндүүр болж, доошоо цус алдан алхахад ч хэцүү байлаа. Тэр хамаг тэвчээрээ шавхан өөрийгөө цэвэрлээд хувцсаа өмсөн өрөөг орхилоо.

Тэр бараг сар гаруй өрөөнөөсөө гараагүй, хичээлдээ яваагүй, эцэг эхдээ юу ч хэлээгүй. Угаасаа эцэг эх нь гадагшаа өөр улс руу явчихсан байсан учир түүнийг анзаараа ч үгүй. Сарын дараа сургуулиас нь хүн ирсэн учир арга буюу сургууль руугаа явлаа. Юу ч болоогүй юм шиг инээмсэглэн түүнтэй юм ярихаар оролдох Алексийг хараад тэр тэсэлгүй түүнийг зодож эхэлсэн. Энэ хэргээс болж сургуулиасаа хөөгдөж эцэст нь Солонгос руу шилжиж ирсэн билээ. Бүтэн 3 сарын турш сэтгэл зүйчээр эмчлүүлсэний ачаар байдал арай дээрдсэн ч тэр хуучин зуршлуудаа хаяагүй. Бусдын өмнө гэнэн, цагаан хун болж жүжиглэж, бусад үед нь жинхэнэ хар хэрээ болон хувирдаг туйлын 2 өөр зан араншинтай түүний хажууд жирийн хүн байж тэсэхгүй.

Гэсэн ч тэр анхны хайртаа хаягдаж, сайн найздаа доромжлуулж үзсэн болохоор хэн нэгэнийг алдах үеийн сэтгэл гутрал, мэдрэмжийг хэн хүнээс илүү мэднэ.

Одоо бол Тэхён Жонгүгийг түүний хажууд хэр удаан тэсэж үлдэхийг харахийг хүсэж байлаа.

Заа админ нь Тэхёнд дургүй биш шүү. Тэгэхдээ зохиол болгон дээрээ түүнийг зовоогоод байх юм аа. Зүгээр фенфик талаас нь бодож уншаарай. Бодит амьдралтай холихгүй байхыг хүсъе.

Эхлээд вөүт гуйдаг байснаа одоо сэтгэгдлээ хуваалцаарай гэвэл арай даварчихсан болох гээд байна уу? 😂 😂

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now