13. Хэрээнээс тагтаа руу.

2K 315 12
                                    

Жимин нулимс дүүрэн нүдээр Юнги рүү харан зогсоно.

- Чи юу яриад байгаа юм? Надад сайн!!! Тоглоод байна уу?

- Би чамд тоглож байгаа юм шиг харагдаж байна уу? Миний хэлсэн үгнүүд тийм инээдтэй байна уу? Би яаж батлах ёстой юм? Юнги ингэж хэлэн байдгаараа орилоход Жимин үг дуугарсангүй.

Энэ бүхэн зэрэглээ мэт санагдаж байна. Түүнд хүрэхээр тэмүүлэн ойртох тусам тэр замхаран алга болдог. Би түүний яриаг худал гэдгийг мэдсээр байж, яагаад догдлоод байгаа юм бэ? Гэхдээ.....энэ бүхэн худал байсан ч би зүгээр л зөвхөн зүүдэлж байсан тэр мөрөөдлүүдээ бодитоор мэдрэхийг хүсэж байна. Эцэст нь энэ бүхэн зовлон шаналалаар дуусах ч түүнтэй хамт байсан аз жаргалтай дурсамж надад үлдэнэ. Надад энэ л байхад хангалттай.

- Заа яахав. Тэгвэл би чамд батлах боломж олгоё. Намайг үнс. Жимин ийнхүү хэлээд уруул руугаа заахад Юнги нүүрэндээ бага зэрэг ярвайлт тодруулсанаа түүнрүү ойртлоо.

Юнги Жимин дээр ирэн түүний уруул руу дөхөхөд Жимин нүдээ аньсангүй. Харин ч байдгаараа нүдээ бүлтийлгэн түүний урдаас ширтэнэ.

- Чи ядаж нүдээ аньж болох уу? Ингээд урдаас хараад байхаар би ичээд байна.

- Үгүй ээ. Би анихгүй. Чиний яриа худал байсныг батлахын тулд би яасан ч нүдээ анихгүй.

- Чамайг чөтгөр аваасай.

Охидуудыг байнга үнсдэг байж одоо яагаад гацаад байгаа юм бэ?Зүгээр л ганцхан үнсэлт. Тэгээд тоглоомд би ялна. Мөрийндөө ялсаны дараа Жонгүгэд бүгдийг хэлнэ. Тэрний тулд энэ чөтгөрийг үнсэх ёстой. Эмэгтэй гэж төсөөлий. Урт үс нь салхинд намираад улаанаар уруулаа будсан хөөрхөн, тачаангуй охин миний урд зогсож байна.

Юнги нүдээ анин аажмаар түүний уруул руу дөхсөн боловч яг үнсэхийн даваан дээр нүдээ нээн хойш ухарлаа.

- Харав уу? Би хэлээ биздээ гэж Жимин хөнгөн гуниг тодруулаад хойш эргэхэд Юнги түүний гарнаас татаж аваад шууд л уруул дээр нь үнсэж орхив.

Жимин байдгаараа нүдээ бүлтийлгэн гайхаж байснаа болин аажмаар нүдээ аниад хариу үнсэлцэнэ.

Түүний уруул үнэхээр зөөлхөн, чийглэг юм аа. Урьд нь ямар ч охинтой үнсэлцээд авч байгаагүй энэ мэдрэмж. Тэр үнэхээр онцгой нэгэн гэж үү? Түүнтэй үнсэлцэх төдийд л хамаг сэрэл минь хөдлөж байх ч гэж. Байз!!! Тэгэхээр би гэй.....үгүй ээ. Тийм биш. Би нормал залуу.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now