11. Хэн ч хожигдохыг хүсэхгүй байгаа.

1.9K 259 8
                                    

        Тэхён, Жимин 2 сургуулийн цайны газар үдийн цайгаа уух бөгөөд тэдний хэн хэн нь юм ярихгүйгээр чимээгүй сууж байв. Удалгүй бидний танил 2 хүн дуу шуу болсоор цайны газар орж ирлээ. Тэднийг орж ирмэгц хүүхдүүд зай тавин хойшоо болоход

- Би угаасаа ялах нь тод гэж Жонгүгийг хэлэхэд

- Битгий хөөрөөрэй. Би ч гэсэн хожигдохыг хүсэхгүй байна гэж ярилцсаар хоолоо аваад хойш эргэн харахдаа Жимин, Тэхён 2г хараад хөшчихөв.

Хоорондоо хэсэг ширтэлцэн зогссоноо шууд л тэр 2н ширээ рүү алхлаа. Тэхёны өөдөөс Жонгүг, Жиминий өөдөөс Юнги харан суув.

- Би хооллож дууслаа. Баяртай. Тэхён босоод явах гэхэд Жонгүг түүний гарнаас нь татахад Тэхён  түүнрүү эргэн муухай харлаа. Жонгүг босон зогсоод хорон инээмсэглэлээ тодруулан

- Хонгор минь. Би өнөөдөр нүүж очих болохоор бэлтгэлтэй байгаарай. Заа юу гэж чихэнд нь шивнэхэд Тэхён "Битгий солиор" гэж орилмоор байсан ч чадсангүй. Зүгээр л гараа хүчтэй татан аваад тэр газрыг орхив.

- Чи хичээлээ тараад хаачих юм? Юнгиг асуухад Жимин юу ч дуугарсангүй.

Зүгээр л ямар нэг зүйл рүү гөлрөн хоолоо ганц хоёр халбагадахаас өөр үйлдэл эс хийнэ. Юнги байдлыг ойлгон далимдуулахаар ширээн доогуур нэг гараа явуулсаар түүний гуяыг зөөлөн базлахад Жимин сая ухаан орон түүний гарыг өөр дээрээсээ авч шидээд түүнрүү муухай харлаа.

- Чи яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ? Би чамаас зөндөө юм асуулаа. Юнги эрх хүүхэд шиг уруулаа унжуулан хэлэхэд Жимин

- Би ч гэсэн явах хэрэгтэй байна гээд хамаг хурдаараа тэр газраас гүйн гарав.

Жонгүг Юнги руу харан нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад

- Танай олз ч зугатчих шиг боллоо. Би ялах нь тодорхой юм биш үү гэв.

- Тэгж ярьвал Жимин надад сайн гэсэн. Харин танай Тэхён чинь чамайг нэг нүдээрээ ч тоож хардаггүй биздээ. Жонгүг сая амруу хийсэн хоолондоо хахаж цацахад Юнги түүний нуруун дээр зөөлөн цохиод

- Тэгэхдээ найз нь түүнд сайн биш. Би зүгээр л мөрийндөө ялаад түүнийг хаях болно заа юу. Бид 2н хооронд өөр юу ч үлдэхгүй гэхэд Жонгүг түүнрүү муухай харан

- Чи хүн мөн үү? Муу новш гэж ориллоо.

- Хөөе. Хөөе тайвшир. Чи Жиминд сайн биш биздээ. Тэгээд ч би найз охинтой хүн шүү.

Хичээл тарсан хэдий ч Жимин, Тэхён 2т гэртээ харих хүсэл байсангүй. Жонгүгийг нүүхэд нь тусла гэж аав нь онцгойлон захьсан учираас Тэхён яаж аавыгаа аргалах талаар бодон санаагаа зовооно. Харин Жиминий хувьд тэр гэртээ харьвал Юнги бас түүний хойноос дагаж гэрт нь харих учраас түүнээс хэрхэн бултах тал дээр санаагаа зовооно.

Гэнэт чимээгүй байдлыг эвдэн Тэхёны утас дуугарлаа.

- Байна уу? Ааваа.
- Би яг Жонгүгтэй уулзаад түүнд туслах гээд явж байна л даа.
- Удахгүй очино оо.
- Заа баяртай.

Утсаар ярьж дууссаны дараа Тэхён суудлаасаа өндийн босоод дэвтэр номоо цүнхэлж эхэллээ.

- Жонгүгийг яаж аргалах гэж байна даа. Жиминийг асуухад Тэхён хүзүүгээ гилжийлгэн

- Тэнэг гэй новшийг би аргалж дийлэх байлгүй дээ. Тэр миний жинхэнэ төрхийг харсаны дараа сүүлээ хавчаад зугатна гэдэгт итгэлтэй байна.

Тэхён гэнэт шал өөр хүн болон хувирав. Жонгүгээс дутахгүй аймшигт инээмсэглэл нүүрэндээ тодруулаад Жимин лүү гараараа даллан хаалга хүчтэй саван гарч одлоо.

Жимин ч Тэхёны энэ байдлыг хараад хоромхон хугацаанд шоконд оров. Үргэлж цайлган зан гаргаж, инээмсэглэл тодруулан явдаг түүний найз Ким Тэхён сая хэрхэн өөрчлөгдөв өө.

- Жинхэнэ төрх гэж юу яриад байгаа юм бол доо. Жимин өөрөө өөртэйгөө ярилцаж байтал хэн нэгэн гаднаас хаалга саван орж ирлээ.

- Би чамайг хүргээд өгье. Гялс цүнхээ авчих.

- Юнги. Намайг зүгээр тайван орхиод өгч болох уу? Би чамтай чамгүй ганцаараа харьчихна. Мэдээж Юнги түүний үгэнд орохгүй. Тэр Жиминий цүнхийг өөрийнхөө цүнхэн дээр давхарлан үүрээд

- Би зүгээр л чамайг гэрт чинь хүргэж өгөх гэж байна. Өөр зүйл байхгүй гэж хэлээд ангийн хаалга руу зүглэлээ.

Бэлэг дурсгалын дэлгүүрийн үүдээр өнгөрөхөдөө Жимин түр зогсолт хийхийг Юнги анзаарав.

- Тэгэхээр 2лаа энэ дэлгүүр лүү орох уу? гэж Юнгиг асуухад Жимин толгойгоо сэгсрээд цааш алхлаа.

- Намайг хүлээ. Хамт явы. Юнги ийнхүү хэлээд түүний араас гүйн одоход Жимин зүгээр л урагш харан амьгүй хүн шиг найган явж байв. Юнги аажмаар гараа явуулан түүний гарнаас атгах үед

- Намайг зүгээр орхиод өгч болох уу? хэмээн Жимин ориллоо.

- Би чамд сайн. Би чамайг эргүүлэх нь тийм буруу хэрэг үү? Юнги өөрийн юу хэлж байгаагаа ухаарсангүй. Зүгээр л Жонгүгийг давж гарахыг хүссэн хүслээсээ болж хэн нэгэний сэтгэлд итгэл найдвар бэлэглэж байгаагаа тэр анзаарсангүй.

Хээёоо. Уншигчидаа та нар минь шинээр бичиж эхлэж бгаа Gamble зохиолыг уншаад үзээрэй. Таалагдана гэж найды.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now