18. Усан тэнэгүүд F ангид сурдаг.

1.8K 282 9
                                    

Жонгүг Юнгиг чирэн сургуулийн үүдээр оруулаад түүнийг тавин

- Чи ямар чөтгөрөө сэдээд байгаа юм бэ? Би хожигдсоноо хүлээн зөвшөөрөх болохоор дахиж новшын жүжиг тоглох хэрэггүй шүү хэмээн ориллоо.

Коридорт байсан хүүхдүүд тэр 2н маргаанаас айсандаа бүгд хаашаа ч хамаагүй алга болчихов.

- Хөөе. Тайвшир. Би чамд туслах гээд байна.

- Юу?

- Чи хичээлээ хийгээд төгсөх шалгалтанд эхний 100д ороод F ангийнхан усан тэнэг биш гэдгийг баталчих. Тэгээд л Тэхён чинийх. Энэ найдвартай арга шүү. Чи угаасаа урьд нь онц сурдаг байсан биздээ.

- Төгсөх шалгалтаа. Би тэгж чадахгүй. Удахгүй би сургуулиасаа шилжих байх.

- Айн?? Гэнэт яагаад?

- Зүгээр л би Тэхёныг хармааргүй байна. Аавын хэлээд байснаар гадагшаа явлаа. Бас би мөрийндөө ялагдсан болохоор чи надаас юу ч хамаагүй гуйгаарай гэж хэлээд Жонгүг шатаар өгсөж эхлэв.

- Хөөе. Чи ингэж болохгүй ээ. Юнги орилон араас нь гүйсэн ч Жонгүг шийдвэртээ бат зогсохоор шийдсэн юм.

Завсарлагааны үеэр Юнги гараад алга болчихов. Харин Жонгүг ангидаа бодол болон сууна.

Тэхёны гэрт очоод байдал бүр дордсон. Ёнжүн хүртэл миний гэй гэдгийг мэдсэн болохоор ах эгч 2 мэдэх нь цаг хугацааны л асуудал байдал бүр дордохоос өмнө тэднийхээс явах хэрэгтэй. Инээдтэй юм. Ирээд 7 ч хонолгүйгээр явах гэж байдаг. Бүх зүйл Тэхёны хэлсэнээр болчихлоо. Эцэст нь би өөрийн хүслээр чемеданаа баглаад тэднийхээс явах нь ээ.

- Жонгүгаа найдвар байна. Жимин бид 2н арга бүтсэн бололтой.

- Чи хэзээ орж ирсэн юм хүн цочоогоод хаячхынмаа.

- Тэр яах вэ? Тэхён чамд хичээл заахаар болсон гэнэ ээ.

- Юу???

Юнги надад Жимин, Тэхён 2н тоглож буй тоглоомын тухай ярьж өгөв.

- Гэхдээ угаасаа би энэ тоглоомонд ялагдах нь тодорхой. Чи шалгалтнууддаа хэргээр муу оноо авдаг биздээ.

- Би тэгэхдээ энэ тоглоомыг тоглож чадахгүй. Хэрвээ.....би буцаад урьдын Жонгүг болчихвол дахиад хэн нэгэн гэмтэнэ. Би тэгж чадахгүй.

-  Тэр явдал чиний буруу биш. 5 жил өнгөрций шдээ. Энэ бүхнийг мартахад хангалттай хугацаа биш гэж үү?

- Мартах аа. Би өдөр бүр өөрийгөө буруутгадаг. Ахыгаа мартаад өөр нэгэнийг хайрлаж байгаадаа гэмшдэг. Тэр шөнө бүр зүүдэнд минь ирж надаас тусламж эрдэг. Би...би ахыгаа хэзээ ч мартаж чадахгүй байх. 5 байтугай 50 жил өнгөрсөн ч......

Жонгүг дуугүй болон доош харан суухад Юнги мөрөн дээр нь зөөлөн цохиод

- Би ч гэсэн буруутай. Гэхдээ тэглээ гээд үхсэний араас үхэж чадахгүй шүү дээ гэхэд Жонгүгийн нүднээс нулимс дуслан шалруу уналаа.

- Үгүй ээ. Би яасан ч буцаад онц сурч чадахгүй. Би чинь F ангид сурдаг усан тэнэг амьтан шүү дээ.

- Тийм ээ. Чи ч тэнэг. Би ч тэнэг. Гэхдээ ядаж энэ улирал дуустал сургуульдаа үлдээч. Хэрвээ бодол чинь өөрчлөгдөхгүй хэвээрээ байвал тэр үед шилжээрэй. Юнгиг ингэж хэлэхэд Жонгүг дуртай, дургүй толгой дохив.

Юнги, Жимин 2 Жиминий гэрлүү алхах бөгөөд бэлэг дурсгалын дэлгүүрийн ойролцоо ирэхэд Юнги шууд л Жиминий гараас хөтлөн дэлгүүр лүү орлоо. Энэ удаад харьцангуй хүн багатай байх бөгөөд Юнги Жиминийг чирсээр өнөөх хуримын хувцастай хүүхэлдэйний өмнө авч ирэн

- Чи яагаад энэ хүүхэлдэйнд дуртай юм?

- Зүгээр л. Тэр үзэсгэлэнтэй болохоор. Бас би хичнээн хүсээд ч түүн шиг болж чадахгүй. Хэрвээ би эмэгтэй байсан бол магадгүй......

- Үгүй ээ. Чи үзэсгэлэнтэй. Зүгээр л чи өөрөө тэрийгээ мэддэггүй байх. Юнги, Жимин 2 нэг нэгэнлүүгээ ширтэх бөгөөд хажууд нь бяцхан охин тэдний анхаарлыг сарниулах хүртэл тэд ширтэлцэн зогссоор байв.

Жонгүг, Тэхён 2 өрөөндөө байх бөгөөд Тэхён Жонгүгийн өмнө баахан ном овоолов.

- Тэгэхээр чи эднийг унших хэрэгтэй заа юу. Тэхён захирангуй хоолойгоор хэлэхэд Жонгүг гайхсан дүр үзүүлэн

- Юу? Яагаад?

- Зүгээр л миний өмнө чинь тавьсан номнуудыг унш. Хэдий F ангид сурдаг гэсэн ч бичиг үсэг мэднэ биздээ.

- Хөөе. Мартчаа юу? Би F ангид сурдаг болохоор эднийг чинь унших шаардлагагүй заа юу. Жонгүг ийнхүү хэлээд орон дээр очиж хэвтэн утсаа оролдож эхлэхэд Тэхён номнуудаа ор луу зөөн

- Би тэр тоглоомонд ялах хэрэгтэй байна. Тэрнээс биш хүссэндээ чамайг ном уншуулах гээд байгаа юм биш гэлээ.

- Чиний тоглоомондоо ялах эсэх чинь надад падлийгүй шүү.

- Заа яахав. Тэгвэл би чамд нэг санал тавья.

- Ямар? Жонгүг утсаа оролдохоо болин Тэхён луу харлаа.

- Тэгэхээр чи миний үгэнд ороод хичээл номоо хийгээд байх юм бол би орой болохоор чамайг газар луу хөөхгүй орон дээр цугтаа унтаж байя.

- Хангалтгүй байна.

- Хммм. Ямар даварчихсан юм бэ???

- Заа тэгвэл би буцаад утсаа оролдлоо.

- Заза. Тэгвэл чамд ямар санаа байна?

- Амралтын өдрүүдээр надтай болзоонд яв. Тэхён хэсэг бодолхийлсэнээ толгой дохив.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now