9. Зэрлэг хун агнах төлөвлөгөө.

2.1K 238 1
                                    

     
    Гар утасны зураг авах чимээ сонсогдоход л би ямар байдалтай байгаагаа ухааран толгойгоо өндийлгөлөө. Юнги инээн зураг дарах бөгөөд би хурдхан гараараа нулимсаа арчин түүнрүү муухай харахад

- Воа. Хайр хүнийг өөрчилдөг бололтой. Манай чөтгөрийн хэрээг 4 жилийн дараа уйлуулж чадлаа шүү дээ.

Юнгиг ингэж хэлмэгц Жонгүг газар суугаад нүүрээ дарлаа. Юнги ч юу хэлсэнээ ухаарав бололтой Жонгүг рүү дөхөн ирээд нуруун дээр нь зөөлөн цохин

- Намайг уучлаарай. Би......миний ам дандаа л буруу юм чалчиж явах юм аа гээд ам руугаа цохиж буй дүр үзүүлсэн ч Жонгүг доош харан суусаар байлаа.

4 жилийн хугацаанд намайг сүүдэр шиг дагасан дурсамж. Би хайртай хүнтэй болоод тэр дурсамжаа мартсан гэж бодсон юмсан. Гэвч би зүгээр л мартсан гэж итгэхийг хүссэн бололтой. Хэрвээ....би зөвхөн хувиа бодоод түүнийг мартчихвал би хүн мөн гэж үү?

- Надад төлөвлөгөө байна. Тэхёныг өөрийн болгож чадах гайхалтай санаа. Юнгиг ингэж хэлэхэд би сая нэг толгойгоо өргөн түүнлүү харлаа.

- Тэгэхээр түүнийг гуйгаад өөрийн болгож чадахгүй бол өөрийнхөө сүрийг үзүүлэх хэрэгтэй гэж хэлээд Юнги босон намайг тойрон холхиж эхлэв.

Тэр амандаа ямар нэг зүйл бувтнах ба тэр үгнүүдийг нь би сонсож чадсангүй. Юнги жоохон илүү амтай байж мэдэх ч түүнээс янз бүрийн мэргэн санаанууд их гардаг. Гэвч түүний үг надад сонсогдохгүй байсан учир би тэвчээр алдан

- Хөөе. Юу яриад байгаа юм бэ? гэж чангахан дуугарахад тэр надруу харан

- Уйлахаа больчихсон уу? Ашгүй дээ. Чамайг уйлаад байхаар чинь би чамайг тайвшруулахын тулд янз бүрийн юм зохиолоо шдээ гэж намайг дооглосон аясаар хэллээ.

Миний нулимс ч ор мөргүй алга болсон бөгөөд би Юнгигээр тоглохоор шийдэн дээшээ босон зогсоод нүүрэндээ алдарт хорон инээмсэглэлээ тодруулан

- Тэгэхээр. Мин Юнги. Чи надад сайн байх тээ гэж хэлэн түүнрүү ойртоход

- Юу солиороод байгаа юм. Би зөвхөн охид сонирхдог гэж орилоод аажим аажмаар арагш ухарч эхэллээ.

Би түүнийг хананд шахаад шууд л уруул дээр нь үнсэхээр урагш бөхийхөд тэр гараа урдаа барин

- Новш минь. Зодолдмоор байна уу? гэж орилоход би нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан

- Надаар тоглосны чинь хариу заа юуу гэлээ.

Юнги сая ямар нэг юм санасан хүн шиг

- Яг энэ чинь л байхгүй юу? Чи яг энэ төрхөөрөө Тэхён луу очоод түүнтэй ярилц гэж түүнийг хэлэхэд би хэтэрхий гайхсандаа ам минь шаланд хүрэх дөхөв.

- Юу солиороод байгаа юм бэ? Би...би чадахгүй. Тэхён та 2 чинь шал өөр шдээ.

- Амлая. Тэр шууд чинийх болно. Нээрээ шүү. Чиний энэ алдарт хорон инээмсэглэл. Чамд хэрэг болно гэж мэдсэнгүй.

Юнги надтай хамт 7 өдөр бэлтгэл хийсэн. Бас бид энэ үйл ажиллагаагаа "Зэрлэг хун агнах төлөвлөгөө" гэж нэрлэсэн юм.

- Хөөе. Нөгөө хорон инээмсэглэлээ тодруулаачээ. Бас чиний гар чинь энд байх ёстой гэж Юнги хэлээд миний гарыг толгойныхоо ойролцоо авч ирэн хананд наав. Би тэнэг хүн шиг түүний хэлсэнийг үг дуугүй хийж байсан ч тэвчээр алдан гараа хананаас аваад газар суухад

- Яагаад урьдынх шигээ болохгүй байгаа юм бэ? Чи урьд нь төгс хийж байсан даа. Юнги намайг барьж идэх нь холгүй үглэж эхэллээ.

- Тэр чинь зүгээр л аз байсан юм аа. Тэгээд ч би чиний муухай царай руу ойртмооргүй байна.

- Хөөе. Хэн чамтай үнсэлцэх гэсий. Би зүгээр л чамд туслахыг оролдож байна. Заа юу?

- Би угаасаа чадахгүй юм байна. Өөр арга бодож олъё.

- Үгүй ээ. Болж бүтнэ. Надад итгэ. Найз нь хэн билээ дээ. Нэг муу банди дурлуулах арга найздаа зааж өгөлгүй яахав дээ.

Юнги, Жонгүг 2 бараг өдөр бүр бэлтгэл хийсэн. Ерөнхийдөө Жонгүгийн сүр хүчийг Тэхёнд мэдрүүлж, хүчээр ч хамаагүй үерхэх.

- Одоо хичээл тарж байгаа. Анги руу нь яваач. Яваачээ. Ангийнханых нь дэргэд уулзвал бүр илүү сүртэй. Юнги миний араас түлхэх бөгөөд би байдгаараа хойш гэдийсэн ч тэр намайг хөөсөөр байлаа.

Энэ бүхний дараа юу болсоныг санахгүй байгаа ч би бүх зүйлийг өөртөө итгэлтэйгээр хийсэн.

0 бүлэгт энэ хэсгийн үйл явдал гарч байгаа шүү.

- Би А ангид сурдаг. Харин чи F анги. Хун хэзээ ч хэрээг тоохгүй шиг би ч бас чамайг хэзээ ч тоохгүй. Бас тэгээд ч би гэй биш. Ойлгов уу? гэж Тэхён хэлээд холдон явахад л би бодит байдалд эргэж ирсэн.

Заа ингээд флашбайк дууслоо. Тэгэхдээ тэгж байгаад 4 жилийн өмнөх Жонгүгийн дунд сургуулийн сүүлийн жилийн тухай гарна даа.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now