Жонгүг Тэхёны өвдгийг дэрлэн
- Хэрвээ би тэр үед нэг дүгээр байранд ороогүй байсан бол өдийд ах минь амьд байх байсан. Би л онц сурсанаас болоод ах минь үхчихсэн. Би....би хэмээн уйлан эхэр татахад Тэхён түүний үсийг илэнгээ
- Энэ чиний буруу биш. Болоод өнгөрсөн зүйлд хэн ч буруугүй. Зүгээр л ингээд таарчихсан хэрэг. Ийм л байх ёстой. Анхнаасаа тэр бурхан гэгч чөтгөрийн найруулан тавьсан жүжиг. Бид зүгээр л хохирогчид гэлээ.
Тэр ингэж хэлэхдээ давхар өөрийгөө тайвшруулахыг оролдож байв. Түүний өнгөрсөн нь ч гэсэн одоо болтол түүнтэй хамт байгаа. Мартахыг үргэлж хүсдэг ч, хэзээ ч дурсамжнаас нь алга болохгүй хар дарсан шөнө.
- Үгүй ээ. Бүгдээрээ миний буруу. Хэрвээ би л анхнаасаа муу хүүхэд байсан бол......тэр гэмтэхгүй байсан.
Тэхён Жонгүгийн үснээс татан толгойг нь өргөн өөр лүүгээ харуулаад
- Би чиний буруу биш гэж байна. Миний яриа чамд тийм ойлгомжгүй сонсогдож байна уу?
Жонгүг болж байгаа бүхнийг ойлгосонгүй. Нүднээс нулимс урсаар л байв.
- Заа яахав. Ингэвэл чи уйлахаа зогсоох уу? Тэхён ингэж хэлээд шууд л Жонгүгийн уруулан дээр үнслээ.
Жонгүг түүний гэнэтийн үйлдэлд балмагдан уйлахаа зогсоов. Харин оронд нь буцаан Тэхёнтой үнсэлцэж эхэллээ. Тэр Тэхёныг хойш нь түлхэж унагаад өөрөө дээр нь гаран лавшруулан үнсэж байв.
Тэхён саяын уусан пивондоо маш их зориг орсон учираас өнөөдөр шөнийн бүх зүйлийг түүнд даатгахаар шийдсэн юм. Жонгүг уруулыг нь үнсэхээ болиод хүзүү, эгэм, цээж гээд доошлуулан бүх зүйлийг нь аажим аажмаар үнсэн өөрийн мөрөө үлдээж байлаа. Тэхён зүгээр л түүний үйлдэлд таашаал мэдрэн хэвтэж байв.
A/N: Зза админ нь +18 бичих ямар ч авьяас байхгүй тул ингээд орхилоо.
Өглөө болж нар гарахад буйдан дээр 2 сэгсийсэн шалдан залуу унтсаар байлаа. Жонгүг Тэхёнд гараа дэрлүүлэн түүнийг тэвэрсэн байх бол Тэхён Жонгүгийн цээжин дээр нэг гараа тавьж, түүний чих рүү нь амьсгалах шахуу байрлалтай унтаж байсан юм.
Жонгүгийн толгой өвдөж, гар хүндрэн, хэн нэгэн чихрүү нь амьсгалаад байсан учир арга буюу сэрлээ. Тэр хажуу тийш нь хараад цочролд орсоноосоо болоод золтой л орилчихсонгүй. Тэхёнтой хамт ингээд унтаж байна гэж зүүдлээчгүй билээ. Удалгүй тэр өөрийгөө чармай нүцгэн байгаагаа анзаарч өчигдөр шөнийн явдалууд бүдэг бадаг түүний тархинд буулаа. Жонгүг орилж түүнийг сэрээхгүйн тулд нэг гараараа амаа даран Тэхён луу харан хэвтэв.
- Тэгэхээр одоо чи минийх биздээ. Өөр хэнийх ч биш зөвхөн минийх. Жонгүг түүний чихэнд аяархан шивнэсэн боловч түүнийг сэрээчихэв.
Жонгүгаас ялгаатай нь Тэхён өчигдөр шөнийн талаар бараг бүгдийг санаж байлаа. Тэхён сэрсэн ч шууд нүдээ нээсэнгүй. Тэр юу ч болоогүй юм шиг сэрэхээс ичиж байв.
Жонгүг түүний сэрсэнийг анзаарчихав. Тэхён бага багаар түүнээс зайгаа барин зугатах оролдлого хийхээр төлөвлөж байлаа. Жонгүг юу ч мэдээгүй юм шиг Тэхёныг өөр лүүгээ татан биендээ лав гэгч нь наагаад хамаг чангаараа тэврэв. Эцэст нь Тэхён ханиан
- Хөөе муу новш. Намайг тавь. Чи намайг тэвэрч алахаар шийдээ юу? гэж ориллоо.
- Муухай үг хэлсэн хүүхдийг шийтгэнэ ээ. Жонгүг Тэхёны уруул дээр үнсэхэд Тэхён эсэргүүцэж байв. Гэвч түүний эсэргүүцлийг үл тоон Жонгүг улам лавшруулан үнссээр л. Тэхён арай гэж хүчээр түүнээс салаад буйдангаас буун
- Муу новш. Би чамайг үзэн яджийн. Зайл гэж ориллоо.
Тэхён сая ямар мэдрэмж мэдэрч байсаныг Жонгүг даанч ойлгохгүй л дээ. Тэхёнд дахиад л хэн нэгэнд хүчиндүүлэх гэж байгаа юм шиг санагдсан. Амьдралын хамгийн харанхуй шөнө нь дахиад биелэхвий гэдгээс үнэхээр их айж байлаа.
- Гэртээ байгаа хүн хаашаа зайлах юм бэ? Жонгүг шоглоом болгон инээн хэлэхэд
- Заа тийм дээ. Би зайлчихая. Тэхён хувцсаа өмсөж эхлэхэд Жонгүг түүнийг үнэнээсээ уурласныг мэдлээ.
Жонгүг буйдангаасаа босон түүнрүү очоод гарнаас нь бариад
- Намайг үнэхээр уучлаарай. Миний буруу. Би зүгээр л чамаар жоохон тоглосын.
- Жоохон тоглосоон. Хүн дургүй байна гээд байхад хүчээр үнсэх чиний хувьд тоглоом байж болох ч миний хувьд доромжлол. Тэхёны цааш эргэн алхтал Жонгүг араас нь тэврээд
- Тийм ээ. Би тэнэг болохоор тэрийг анзаарсангүй. Намайг битгий орхиоч. Гуйя. Жонгүгийн нүднээс урсах нулимс Тэхёны мөрийг норгож эхлэхэд Тэхён түүний гарнаас атган
- Дахиад битгий надруу дайраарай заа юу.
- Хэзээ ч дайрахгүй. Амлая. Жонгүг хошуугаа унжуулан эрхлэнгүй хэлэхэд Тэхён түүнрүү харан уруулыг нь чимхээд
- Эхлээд явж усанд ор. Би гоймон чанаж байя гэлээ.
- Чи намайг усанд орох хооронд манайхаас явчихгүй биз.
- Үгүй ээ. Явахгүй.
Жонгүг хамаг хурднаараа усанд орчихоод гарч ирэхэд ширээн дээр чанан тавьсан гоймон байсан ч тэр гоймонг чанасан хүн нь байсангүй.
Зза хүн сануулаад бгаа болохоор постоллоо. Өөр зохиолуудаас уншиж бгаа хүн бвал сануулж комм бичээрэй.
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
RomantikF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29