Жонгүг утсаа аван Тэхёны дугаарыг хийн залгахад түүний утас гэрт дуугарав. "Ашгүй дээ. Яваагүй юм байна." гэж тайвшран сандал дээр суугаад гоймонгоо идэж эхэллээ.
Хаалга тогшиход Жонгүг очиж тайлан
- Хаашаа явчихсан юм? Тэхён ууттай зүйл оруулж ирэн
- Өөрсөддөө идэх, уух юмнууд авчирлаа гээд хөргөгч рүү хийж эхлэв.
- Өөрсөддөө гэхээр чи манайд амьдрах гэж байгаанмуу?
- Яасан? Дургүй байна уу? Жонгүг шууд л очин хүзүүгээр нь тэврээд
- Үгүй ээ. Баярласнаасаа болоод үхэх нь гэж орилоход Тэхён түүнийг түлхээд
- Хамт амьдарч болно л доо. Гэхдээ хэдэн дүрэм байна.
- Ямар дүрэм?
- Хмм. Тэгэхээр:
1рт: Миний биед миний зөвшөөрөлгүй хүрэхгүй байх
2рт: Миний зөвшөөрөлгүй миний хувийн орон зайд нэвтрэхгүй байх.
3рт: Миний зөвшөөрөлгүй......
- Байзаарай. Тэхёнаа. Би чиний биед хүрмээр байна. Чамайг үнсмээр байна. Өшөө илүү их зүйлийг хиймэар байхад чинь. Жонгүг хошуугаа унжуулан түүний дэргэд ирэхэд
- Заа яахав. Нэг л зүйлийг зөвшөөрвөл би чиний хүслээр болъё.
- Ямар. Би юу ч байсан биелүүлнэ.
- Буцаад хуучны Жонгүг бол. Онц сурдаг сайн хүүхэд болж чадах уу?
Жонгүг толгойгоо гудайлган буйдан дээр очиж суув. Тэхён ууттай зүйлсийг хөргөгчинд хийж дуусаад түүний дэргэд ирэн суугаад
- Яасан? Яагаад дуугүй болчихов.
- Б...б...би буцаад онц сурч чадахгүй. Тэгсэнээс үхсэн минь дээр.
Тэхён Жонгүгийн гарыг атгахад Жонгүг түүнлүү харав. Харин Тэхён шууд л урагш болон Жонгүгийн уруулан дээр үнслээ. Жонгүг юу болоод байгааг мэдэхгүй байсан ч хариу үнсэлцэж эхлэв. Тэр хоёр гараараа Тэхёны хүзүүнээс барин илүү гүн үнсэлцэнэ. Харин энэ үед Тэхён үнсэлтээ салгаад
- Чи надад хайртай гэсэн чинь үнэн үү? Жонгүг толгой дохин
- Чамайг анх харсан өдрөө л чамд дурлачихсан гэв.
- Хайр бүхнийг эдгээдэг гэж сонсож байсан уу? Үнэхээр би чиний хайртай хүн чинь юм бол чиний энд байгаа шархыг чинь эдгээхийг хүсэж байна. Тэхён гараа Жонгүгийн зүрхэн тушаа байрлуулахад Жонгүг дахиад л бодолд уначихав.
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
RomanceF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29