30. Цагаахан хун байхыг хичээсэн ч.

2.1K 267 30
                                    

Америк руу нисэх онгоц тэнгэрт хөөрөхөд Тэхён юүдэнгээ өмсөөд онгоцны буудлаас гарлаа. Гадаа усан бороо цутгаж байх бөгөөд хүмүүсийн хөл хөдөлгөөн ч татарчихсан байв.

Намайг уйлахыг тэнгэр хүртэл зөвшөөрч байгаа бололтой. Үнэхээр тэр намайг орхиод явчихлаа. Хамгийн сайн найз болон тэр нойтон хамуутайгаа хамт. Ядаж л тэр намайг санаж шаналахгүй байх. Эсвэл......эсвэл би түүнд санагдахаар тийм үнэ цэнэтэй хүн байсан болов уу?

Тэхён бороонд алхсаар л. Цаг орчим гуниглан алхсаны дараа түүний хувцас норж даарч байгаагаа мэдрэн такси барихаар гараа өргөв. Гэртээ орж ирэхэд аав нь пиво уун зогсож байсан бөгөөд бага зэрэг согтсон байв.

- Яасан? Гаргаад өгчихсөн үү?

- Тэгсээн. Аав аа. Та яагаад ажилдаа яваагүй юм.

- Би...би яаж ажилдаа явах юм? Миний хүү 1-р байранд орно гэж сар шахуу ажлын газрынхан болон хамтрагч нартаа сайрхсан. Гэтэл.....яагаад Тэр Жоны хүү 1р байранд орж байгаа юм. Жонгүг муу сурдаг гээд чамаар хичээл заалгахыг хүсээгүй гэж үү?

- Аав аа. Би...би Тэхёны үгийг таслан

- Чи ер нь ойрын үед яачихаад байгаа юм. Хичээлдээ огцом муудаж, гадуур дэмий сэлгүүцэх чинь ихэссэн. Жонгүгтэй нийлээд хичээлдээ муудчихсан гэхээр тэр хүүхэд нэгт жагсаад Америк руу явчихлаа гэж орилов.

-  Аав аа. Та намайг Америк руу явуулчихвал би дахиад сайн хүүхэд болноо. Амлая.

- Чи америк руу явах аа. Чамд хэлээгүй билүү. Насанд хүрээгүй байж хүүхдийн амь насанд халдахыг завдсан хэргээр Америкаас хөөгдөж, насаараа орох эрхгүй болсон хүн шүү дээ. Ер нь чамаас л болж бид ийшээ нүүж ирсэн.

Тэхёны нүднээс нулимс мэлмэрч эхлэхэд тэр гараараа арчин зогсоно.

- Эрэгтэй хүүхдэд хүчиндүүлсэн гэлүү. Ер нь ямар эр хүн гэхээрээ тийм сул дорой байдаг байна аа.

Тэхён өрөө рүүгээ гүйхэд

- Тэгээ тэг. Дураараа нуугд. Ким Тэхён гуай гэж аав нь үглээд барьж байсан шилтэй пивоо шал руу шидэв.

Ёнжүн тавагтай хоол барин Тэхёны өрөөний хаалгыг цохиж байлаа.

- Ах аа. Та бараг 3 өдөр юм идсэнгүй шдээ. Ядаж босож ирээд хоолоо ид л дээ. Тэр орилон байдгаараа хаалга нүдсэн ч Тэхён хаалгаа тавьсангүй.

- Заа. Би хаалганы гадна хоолыг чинь тавьчихаад өрөө рүүгээ орлоо. Намайг явахаар идээрэй.

Ёнжүн өрөөндөө орон бүтэн өдөржингөө шахуу яаой манга уншиж байгаад өлсөхийн эрхэнд өрөөнөөсөө цухуйлаа. Тэхёны өрөөний өмнө тавьсан тавагтай хоол нь хэвээрээ байх бөгөөд хүний урманд хүрсэн шинж ч байсангүй. Өөрийнх нь халамжыг тоогоогүйд Ёнжүн уурлан

- Наанаа өлсөж үхээрэй гэж хараагаад хоолыг нь идэхээр өрөө рүүгээ аваад орчихов.

Орой болж Ким хадагтай гэртээ ирэхэд Ёнжүн зурагтаар мэдээ үзэн сууж байв.

"Өнөөдөр Хан голоос 18 орчим настай хүүгийн цогцос олдлоо. Хэрэг шинжээчид түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж таамаг дэвшүүлээд байгаа бөгөөд цогцосны байдлаас харахад усанд живээд 3 хоног орчим болж байгаа....."

Хадагтай Ким

- Сувгаа солиоч. Ийм балай юм яагаад үзээд байгаа юм?

- Заа ээжээ.

- Өнөөдөр бас өрөөнөөсөө гарч ирээгүй юу? гэж асуухад Ёнжүн толгой дохив.

- Би энэнээс илүү удаан тэсэхгүй нь. Ядаж аав чинь томилолтоор явчихсан байдаг. Илүү түлхүүрээр тайлаад өрөө лүү нь оръё.

Тэхёны ээж түүний өрөөний гадаа очин

- Хаалгаа тайл эсвэл бид өөрсдөө орлоо шүү. Хариу ирсэнгүй.

Хаалгыг нь тайлан дотогш ороход Тэхён тэнд байсангүй. Түүний чемедантай хувцас, гар утас, түрийвч гээд бүх зүйл нь өрөөндөө байсан ч эзэн нь алга. Ороо цэвэрхэн хураасан байх бөгөөд өрөөний байдлаас ажиглахад энд 3 өдөр хүн унтаагүй бололтой. Тэхёны ээж самгардан "Тэхёнаа хаана байна" гэж орилон орны хөндий, шкаф зэргийг шалгалаа. Ёнжүн ширээн дээрээс нэг цаас аваад

- Ээж ээ. Хардаа. Энэ захиа байна хэмээн орилоход Хадагтай Ким түүнийг булаах шахуу аваад уншив.

Ээж ээ, Ааваа.

Хүүгээ уучлаарай. Өдий ийм том болгож өсгөсөж байхад ачийг чинь хариулалгүйгээр түрүүлээд явлаа.

Надад итгээрэй. Би үнэхээр их хичээсэн шүү.  Америкад болсон явдалыг ор тас мартаад та нарынхаа дэргэд инээд цалгиулсан, цагаахан хун байхыг хичээсэн.

Гэхдээ........болсонгүй. Би мартаж чадсангүй. Магадгүй хэзээ ч мартаж чадахгүй юм шиг байна.  Тэр зүйл үргэлж миний дотор оршиж намайг бага багаар минь идэж байна. Түүнээс салах цор ганцхан арга байгаа.

Нэгэнт би байхгүй болох юм чинь Ёнжүнд сайн анхаарал хандуулаарай. Түүнд ч гэсэн Америкад туулж өнгөрүүлсэн бараан дурсамж байгаа шүү.

Үнэхээр уучлаарай. Бас хайртай шүү. Жонгүг хэрвээ намайг асуувал гадагшаа явсан. Маш завгүй байгаа болохоор л холбоо барьж чадахгүй байгаа байх гэж дамжуулаарай. Найдлаа шүү.

Тэхёнаас

Хмммм. Заа уншсан хүмүүстээ баярлалаа. Өөр хэлэх үг алга доо.

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now