Би сургуулийн хашаагаар гүйн гарч ирээд амьсгаагаа дарахыг оролдон бага зэрэг доош бөгтийн зогслоо."Бурхан минь! Тэр намайг гэй гэдгийг мэдчихсэн юм байх даа. Би уул нь сайн нууж ирсэн юмсан. Тэр мэдэх ёсгүй." гэж дотроо хичнээн эсэргүүцэхийг хүссэн ч Юнгигийн саяын гаргадаг үйлдэл миний санааг хангалттай зовоож байна.
"Ядаж цүнхээ хаячихсан байна шдээ. Тэхёнд юу гэж хэлэх юм бэ?" Жимин ийнхүү амандаа үглэн шилээ тэгшлээд сургуулиас холдов.
Жонгүг цүнхээ аван коридороор алхаж яваад хэн нэгэний муухай орилох чимээг сонслоо. Энэ чимээ А ангиас гарч байх бөгөөд тэр гүйсээр хаалгаар шагайвал Юнги орь дуу тавин доод хэсгээ гараараа даран эвхрэн зогсож байв.
Би түүнд санаа зовон анги руу ороод
- Юнги. Яасан? Зүгээр үү? гэхэд түүний ам нь ангалзан хаалга руу заав.
- Эмнэлэг явах уу? Тийм их өвдөөд байна уу? гэж би ахин хэлээд түүнийг түшихийг оролдоход тэр намайг түлхээд
- Жимин муу гөлөг миний ийшээ өвдгөөрөө өшиглөчихлөө гээд *рхт*н рүүгээ заахад би өөрийн эрхгүй инээж эхлэв.
- Нөгөө өөртөө итгэлтэй залуу. Ингэх ч гэж дээ. Охидуудын эрлэг Мин Юнги нэг бандид доодох руугаа өшиглүүлчихсэн гэвэл хэн ч итгэхгүй дээ гэж намайг инээн хэлэхэд тэр надруу муухай хараад
- Заа яахав. Нэг нэг. Гэхдээ л би түүнээс нэг тийм содон үнэр үнэртээд эхэлчихлээ гэв.
- Юу?? Чи бас түүнд дурлачихаа юу??
- Битгий тэнэгт. Намайг өөртөө дурлуулж чадах банди байтугай охин ч байхгүй. Юнги өөртөө итгэлтэйгээр хэлэн газар дээр хэвтэх 2 цүнхийг аваад надруу жоготой нүдээр харахад
- Яасан?? гэж асуулаа.
- Бидэнд боломж байна.
- Ямар?
- 2улаа цүнхийг нь өгөх гэж тэдний гэрт нь очих хэрэгтэй. Юнги цүнхнүүдийг нь уудлан дэвтэрний хаягийг хараад нэг цүнхийг нь Жонгүг рүү шидэв.
- Энэ тэгэхээр Жиминий цүнх юм биздээ. Хар ягаан. Зүгээр л тас хар цүнх авчихад болох байхад яагаад заавал ягаан өнгө оруулсан цүнх авсан юм бол?
- Ганцаараа юу яриад байгаа юм бэ? гэж Жонгүгийг асуухад Юнги мөрөө хавчив.
- Нээрээ гэрийг нь мэдэхгүй шдээ.
- Тэр маш амархан гэж Юнги хэлээд утсаа гаргаж ирэн нэг дугаар луу залгалаа.
- Оройн мэнд. Селли.
- Аан. Өнөөдөр чадахгүй ээ.
- Чи надруу Жимин, Тэхён 2н гэрийн хаягийг мессежээр явуулаач.
- Үнэхээр чухал хэрэг байна.
- Заа баярлалаа. Тэгж байгаад орой очино оо.Юнги утсаа таслаад надруу инээмсэглэн харахад
- Наадах чинь бас ямар охин юм? гэж би асуулаа.
- А ангийн дарга Селли. Заа явцгаая гээд хаалга руу зүглэв.
- Чи тэгэхээр А ангийн даргатай явалддаг байх нь ээ.
- Хөөе. Би гуйгаагүй шүү. Тэр өөрөө надруу эхэлж хандарсан.
- Чи нээрээ агуу юм аа. Надад жаахан туршлагаасаа хуваалцаач гэж намайг хэлэхэд Юнги надруу хараад
- Хамгийн гол нь царай. Бас стайл. Гэхдээ чи яахав дажгүй царайлаг л даа.
- Битгий онгир. Надад Тэхёны гэрийн хаягийг өг.
- Заа би мессежээр явуулчы. Би эндээс такси бариад явлаа гээд тэр явж одов.
Удалгүй утсанд минь мессеж ирсэн боловч яг үнэндээ би мессежийг уншихаас айж байв. Түүний гэрийн хаягийг мэдсэн ч надад тэдний гэр лүү явах зориг үнэхээр алга. Хүүхдүүдтэй зодолдохоор ундардаг миний дуусашгүй эр зориг сайн хүнийхээ тухай бодоход л ор мөргүй арилдаг бололтой.
- Ээж ээ. Таны захьсан юмнуудыг энд тавьлаа шүү гэж би хэлээд ууттай юмаа ширээн дээр тавиад өрөө лүү гүйх гэхэд
- Жимин найз чинь чамтай уулзах гээд ирэхээр би өрөө лүү чинь оруулчихсан шүү. Би байрандаа зогтусан
- Ээж ээ. Юун найз. Манайд миний найз гэж хэн ч ирдэггүйг та мэднэ шдээ гэж орилоод хамаг хурдаараа өрөө лүүгээ гүйлээ.
Тэхёныг гэж бодож байгаа боловч тэр манайд хэзээ ч ирж байгаагүй. Арай....арай Юнги. Өрөөнийхөө хаалгыг нээхэд тэр миний хүүхэлдэйний цуглуулыг үзэж байв.
- Яах гэж ирсэн юм?
- Зөвхөн охид л хүүхэлдэйгээр тоглодог гэж бодсон юмсан. Гэтэл энд бас нэг хүн хүүхэлдэй сонирхдог байх нь ээ гэж Юнги хэлээд нүүрэндээ хорон инээмсэглэл тодруулан надруу дөхлөө.
Би аль болох сандралаа нуухыг хичээсэн ч өөрийн эрхгүй нүүрэнд хөлс бурзайхыг мэдрэв. Түүнээс зугатан аажим аажмаар арагш ухарсаар хананд тулахад би зогслоо. Тэр дахиад л намайг ханатай шахчихав.
- Тэгэхээр өдрийн хэлсэнийг юу гэж бодож байна. Юнги ямар ч царайны хувиралгүй ийнхүү асуухад нь би
- Жонгүг та 2 биднээр даажигнаж чадна гэж бодоо юу? Битгий мөрөөд гэж ориллоо.
- Хмм. Чи гэй гэдэг чинь үнэн биздээ. Өдөр чамаас эмэгтэй сүрчиг үнэртэж байсан. Тэгж хэлмэгц чи миний эмзэг газар луу өшиглөчихөөд зугатчихсан. Чи бусдыг хуурч чадах ч мэргэжлийн нэгэнийг хуурч чадахгүй шүү.
- Юу солиороод байгаа юм.
- Тэгэхээр эхлэх үү? Нэгэнт гэй юм чинь надтай ганцхан удаа унтах хэцүү биш биздээ гэж Юнги хэлээд намайг үнсэхийг завдахад миний гар өөрөө хөдлөн түүнийг алгадаж орхив.
YOU ARE READING
Хэрээ, Хун 2 [Дууссан]
عاطفيةF ангийн Хэрээ хочит атаман A ангид сурдаг Хунд сэтгэлээ илчилсэнээр хөгжилтэй, гунигтай хайрын түүх эхэлнэ 2019.08.29