0. Хун хэзээ ч хэрээг тоохгүй.

6.5K 551 2
                                    

Тэр надаар тоглосон л байх. Гэнэт яагаад надад сэтгэлээ илчилдэг юм. Өдий 3 жил нэг сургуульд сурчихаад яагаад заавал одоо төгсөх ангид орж ирчихээд. Тэгээд ч би урьд нь түүнтэй ганц ч үг ярьж үзээгүй. Жонгүг зүгээр л миний янзыг туршиж байгаа.

"Тэхён. Юу бодоод байгаан. Гэр лүүгээ явы л даа" Жиминийг ингэж хэлэхэд би давхийн цочин бодлоосоо саллаа. Тэр толгойгоо маажиснаа миний дэвтэр номнуудыг цүнх рүү минь хийж эхэлэхэд би гадуур хувцасаа өмсөхөөр суудлаасаа өндийв.

Гэнэт ангийн хаалгыг хэн нэгэн хүчтэй балбахад ангийнхан бүгд хаалганы зүг анхаарал хандууллаа. Ангийн гадаа Жонгүг нүүрэндээ хорон инээмсэглэл тодруулан зогсож байх бөгөөд түүний царай шилэн хаалганы цаанаас тод харагдаж байв. Би түүнтэй тааралдахгүйн тулд сандран хамаг хурднаараа гадуур хувцсаа өмсөхдөө түүнийгээ золтой л урчихсангүй. Удалгүй Жонгүг хөлөөрөө хаалга өшиглөн орж ирээд

"Та нарт ангийг орхиход 1 минутын хугацаа өгье. Бүгдээрээ яг одоо нүднээс далд ор" гэж орилоход хүүхдүүд сандран зарим нь бүр дэвтэр номоо ч авалгүйгээр ангийн хаалга руу гүйлдлээ.

Би ч бас тэдэнтэй зэрэгцэн гарахаар гүйхэд Жонгүг миний гарнаас татан намайг зогсоогоод

"Би чамтай уулзахын тулд сургуулийн нөгөө булангаас энэ хүртэл ирлээ."

"Зүгээр намайг явуул. Би чамтай уулзмааргүй байна." гэж намайг орилоход Жонгүг гарыг минь бага зэрэг мушгин надруу ойртоод

"Би чамд хайртай. Надтай үерхээч Тэхён гээд сургууль даяар зарлуулмаар байна уу?." гэж чихэнд минь шивнэлээ.

Түүний хорон инээмсэглэл улам тодорч, нүдний харц нь намайг төөнөж алахаар хэрцгий байсан бөгөөд би айхдаа хойшоо ухрахыг хүсэвч тэрний атгалт дэндүү чанга байсан учир би хий дэмий л

" Миний гарыг тавь. Намайг өвтгөөд байна." гэж хэлэх үед Жимин ирэн Жонгүгийн нүүр лүү цохиход түүний уруул бага зэрэг сэтрэн цус гарав.

Жонгүг эрхий хуруугаараа уруулнаас гарсан цусаа арчин ам руугаа хийгээд амтлан

"Би энэ ангиас бүгд зайлсан гэж бодсон юмсан. Тэгэхээр чи надтай сөргөлдөхийг хүсээ юу. А ангийн дөрвөн нүдэтээ" гэж орилон Жиминийг заамдан авлаа.

"F ангид сурч байгаагаа бахархал гэж бодоо юу. Муу нийгмийн хог шавхруунууд. Та нар ингэж байхаар үхээч." Жиминийг ингэж хэлэхэд Жонгүг түүнийг цохихоор нударгаа зангидсан боловч тэдний дундуур Тэхён орон Жонгүгийн гарнаас атгаад

"2лаа гаръя. Өөр газар очиж ярилцая. Гаръя. Гаръя л даа" гээд Тэхён Жонгүгийг чирэх шахам хаалга руу зүглэлээ.

"Жиминаа. Орой утсаар ярьнаа. Уучлаарай." гэж Тэхёныг хэлэхэд Жонгүг

"Чи юундаа уучлал гуйгаад байгаан. Тэгэхээр чи Жимин байх нь ээ. Дараа тааралдах байлгүй дээ" гэж хэлээд зэвүүнээр инээмсэглэн ангийг орхив.

Тэхён ангиас гармагц Жонгүгийн гарыг тавиад "Намайг дагаад яв" гэж командлаад урд нь гарч алхав. Жонгүг түүний гарыг хөтлөх гэсэн боловч Тэхён түүнийг ойртуулсангүй. Тэд явсаар хэн ч ирдэггүй сургуулийн хойд хэсэгт ирлээ.

- Тэгэхээр надаас юу хүсээв? гэж Тэхён хэлээд гутлын ул руу ширтэж эхлэхэд Жонгүг түүнд ойртон нэг гараараа эрүүнээс нь татан өөр лүүгээ харуулаад

- Би өчигдөр хэлсэн зүйлийнхээ хариуг авмаар байна гэж Жонгүгийг хэлэхэд Тэхён гарыг нь цохин өөрөөсөө холтгоод хөхрөн инээж эхэллээ.

- Би өчигдөр ойлгомжтой хэлсэн гэж бодсон юмсан. Би А ангид сурдаг. Харин чи F анги. Хун хэзээ ч хэрээг тоохгүй шиг би ч бас чамайг хэзээ ч тоохгүй. Бас тэгээд ч би гэй биш. Ойлгов уу?

Тэхён түүнийг орхин холдох үед Жонгүг нударгаа улам хүчтэйгээр атгахад түүний хумс арьсанд нь шигдэн өвтгөж байгааг ч анзаарах сөхөө түүнд байсангүй.

Хэрвээ та уншиж эхлэж байгаа бол вөүт хийгээд админыхаа хаягийг дагахаа битгий мартаарай. Баярлалаа

Хэрээ, Хун 2 [Дууссан]Where stories live. Discover now