Амьдралын аз жаргал.
-Миний хувьд амьдралын аз жаргал гэх зүйл хоёр бяцхан үрээр минь л хэмжигддэг. Тэд минь миний амьд явах амьдрах шалтгаан.Ахлах сургуульдаа жирэмсэн болж, сургуулиа төгсөж чадахааргүй болсон. Тухайн үед үеийнхэнтэйгээ хамт сургуулиа төгсөөд их сургуульд орно гэж хөөрөлдөн гүйж чадаагүйдээ харамсаж билээ.
Гэхдээ надаас мэндэлсэн бяцхан үрсээ хараад л бүх зовлон гуниг минь замхарч билээ.
Би эцэг эхгүй өнчин.
-Ахлах сургуульд ордог жил сургуулийнхаа дотуур байранд амьдарч эхлэсэн. Төрсний дараа мэдээж дотуур байранд оруулахгүй. Орох оронгүй хоёр хүүхдээ чирсэн надад аз таарч баян айлын гэрийн үйлчлэгч болсон юм.Миний ажилдаг айлын ах эгч хоёр их сайхан сэтгэлтэй хүмүүс эгч хүүхдүүдийг минь харж надад тусламж зөвөлгөө гэх зүйлс их өгдөг байсан. Харин ах хоёр хүүхэдтэй минь тоглож тэдний аав шиг л байдаг байсан.
Ах эгч хоёрын хувьд миний амьдралын байдлын сайн мэдэх учир надад цалин гэх нэртэй ч бараг л бэлэг болгоод мөнгийг их сайн өгдөг. Тэдний ачаар мөнгө хурааж хүүхдүүддээ халуун хөнжилд унтуулдаг байсан юм.
Ах эгч хоёр өнөөдрөөс гадаад явж байгаа юм харин тэдний оронд хүү нь ирж байгаа. "Манай хүү их ядаргаатай, ааш муутай чи энд ажиллаж болохооргүй бол эгчдээ хэлээрэй эгч нь өөр газар ажилд оруулж өгч чадна" гэж эгч надад явахаасаа өмнө хэллээ.
Хоёр жилийн хугацаанд тэдэнтэй хамт амьдарсан болохоор хүүхдүүд ч гэлтгүй би ч тэдэнд дассан байлаа. Одоо ингээд явна гэхээр л эвгүй байсан ч онгоцны буудлаас гаргаж өглөө.
Охин хүү хоёр маань нус нулимсандаа хутгалдчихсан. Хажуугаар нь эгч бид хоёр ч гэсэн хэд хэд дуслуулаад амжив.
Долоо хонгийн дараа хүү нь ирэх болохоор бид гурав одоохондоо гурвуулахнаа хононо.
Ах эгч хоёрын гэр яг л орд харш шиг. Бид гурвыг ч гэсэн тансаг сайхан өрөөнд байлгадаг. Өрөөндөө орж ирээд л хоёр хүүхдээ тайвшируулахын тулд зурагт асааж өглөө гэвч манай хоёр тайвширах шинжгүй.
"Ёонсо, Инсо миний хүүхдүүд тайвшир"
"Жа ээж" Ёонсо дүүгээ тэврэн тайвшируулахыг хичээж байлаа.
Ёонсо Инсо хоёр маань ихэрүүд л дээ. Ёонсо хүү харин Инсо маань охин.Долоо хоног нэг иймэрхүү байдлаар өнгөрч нөгөө ирэх ёстой залуу нь өнөөдөр ирэх сураг дуулдлаа. Бид гурав эртлэн босож гэр орноо янзалчихаад би хоёр хүүхэддээ сайн захилаа. "Хүүхдүүдээ одоо ирж байгаа ах нь тийм ч сайхан зантай хүн биш тэр ахыгаа ирсний дараа шаардлаггүй бол өрөөнөөсөө гарахгүй шүү ойлгосон уу"
"Жааа"
Хонх дугарч нэг л их дээгүүр харсан харцтай залуу орж ирлээ.
Тэгснээ намайг дээрээс доош нь гүйлгэж харснаа "Нөгөө гэрийн үйлчлэгч үү?" Ер нь тэгээд заавал ингэж хэлэх шаардлага байдаг юм байхдаа."Т-тиймээ"
"Аан Ким Жунин" гээд л дээгүүр харсаар хэллээ. "Чүэ Имби" би ч тоолгүй хариу хэллээ.
"Мм. Нөгөө хүүхдүүд чинь байгаа юу. Үнэнийг хэлэхэд би нөгөө хүүхдэд тийм ч дуртай биш л дээ. Тэгээд шөнө орой уйлж нтр болохгүй биз дээ" Муу нусхай чинь өөрөө нусаа гойжуулсан бацаан байснаа санахгүй юм байж хүүхдэд дуртай биш гэчихжээ. Энэ муу чинь одоо юу вэ?
"Санаа зоволтгүй миний хүүхдүүд чамд саад болохгүй"
....
![](https://img.wattpad.com/cover/159630630-288-k81900.jpg)
YOU ARE READING
-MOTHER-
FantasyДөнгөж хорь хүрч байгаа ч хоёр хүүхэдтэй залуухан ээжийн талаар өгүүлэх сонирхолтой, хөгжилтэй нэгэн өгүүллэг...