"Миний охиныг хар л даа. Надтай адилхан юм бэ? Тэр нүд мүд нь яг би. Охиныхоо нүднээс өөрийгөө харж байна шт" Энэ Жунины нүд нь яачихсан юм бол доо. Харсан хүн болгон яг ээж байна гэдэг байхад ганцаараа л надтай адилхан байна гээд зүтгээд байх юм.
Инсо "Дүү маань надтай их адилхан юм. Жижигхэн би л байна шт тэ?" Хараад байхад Инсотой их төстэй юм. Ёонсо, Жунин хоёр эрэгтэй хүмүүс болохоор тэр хоёртой нэг их адилхан харагдахгүй байна өө.
Эмнэлэгээс гарсан биш энэ гурав надаас салахаа больсон. Надаас гэж охиноос маань салахгүй байгаа юм. Инсогийн хувьд анх эмэгтэй дүүтэй болж байгаа гэж сонсоод жоохон тиймхэн байсан ч дүү нь гараад ирэхээр нөгөө хоёроосоо харамлаад сүрхий юм болох юм.
Өдөр Жунин ажилдаа явчихаар Сэри бас охиноо аваад манай хүрээд ирнэ. Тэдний охин их том болсон бараг л алхах гээд байгаа. Сэүн бөөн баяр бараг охиноо алхасан өдрийг нь тэмдэглэнэ гээд байгаа юм биш үү энэ хоёр нээрээ бүтэхгүй ээ.
Жунин бол охиноороо далимдуулж ажилдаа явахгүй янз бүрийн арга бодно. Хааяа Сэүнийг уруу татаад хамт ажлаа таслана. Тэгээд тэр гурав хүрээд ирнэ. Тэгээд Инсо Ёонсо хоёрыг Жунин бас явуулахгүй санаа гаргана. Ингээд л хоёр гэрээрээ хааяа хааяахан амарчих юм.
Өнөөдөр тэр амралтынх нь нэг өдөр болохоор Сэүнийнд орчихоор болсон. Ихрүүд өөрсдийнхөө хувцасыг өмсөөд би өөрийнхөө хувцасыг өмсөж байхад Жунин охиноо хувцаслаж тус болов.
Ёонсо, Жунин хоёр урд суугаад харин бид гурав охидуудаараа хойно суулаа. Инсо дүүгээ хараад л юм яриад Жунин харин толиндоо над руу харж байснаа "Өнөөдөр орой хүүхдүүдийг ээж аав хоёр авч үлдэнэ гэж байна лээ" гэснээ жуумалзав. "Сэүнийхээс гараад шууд хүргэж өгнөө" гэв.
Энэний санаа гэж нээрээ дийлдэхгүй хүн шүү.
Замаараа Сэүний охин Сэбинд юм аваад, тэгээд л шууд тэднийх рүү хөдөлцгөөлөө. Сэүн охиндоо Сэбин гэдэг нэр өгсөн юм. Тэгээд манай охин төрсөн чинь шууд Сэхи гэж өг гээд шахчихаж байгаа юм чинь тэгсэн Жунин манай хүүхэд болохоос та хоёрын хүүхэд юм уу? Үнэхээр л Сэхи гэж өгмөөр байгаа бол өөрсдөө дахиад хүүхэдтэй бол гэж хэлсэн.
Тэгж хэлсэн ч гэсэн Сэри бууж өгөхгүй "Охиудууд маань төстэй нэртэй байвал гоё шт дээ" гэж бид хоёрын толгойг эргүүлсээр байгаад Сэхи гэдэг нэр өгсөн.
Тэгээд ч бид хоёрт бодсон нэр байгаагүй. Жунин худлаа хүүхэдтэй болно гэж хөөрч явснаас нэр энэ тэрийг бүүр таг мартчихсан байсан биз.
...
![](https://img.wattpad.com/cover/159630630-288-k81900.jpg)
YOU ARE READING
-MOTHER-
FantasyДөнгөж хорь хүрч байгаа ч хоёр хүүхэдтэй залуухан ээжийн талаар өгүүлэх сонирхолтой, хөгжилтэй нэгэн өгүүллэг...