42.Мартъя

2.4K 204 7
                                    


Үдэшлэгээс буцах замд Жунин ч би ч дугарсангүй. Хүүхдүүд орж ирээд л шууд унтчихсан болохоор машинд үнэхээр чимээгүй байлаа.

Би хэдий Жунинд итгэдэг ч Ёонсо, Инсо хоёр түүний хүүхдүүд биш нь үнэн шүү дээ. Одоо удахгүй төрөх бяцхнаа минь л түүний хүүхэд.

Жунин хоёр хүүхдүүдийг минь бараг л надаас илүү хайрладаг. Гэхдээ яг түүний хүүхэд төрөхөөр энэ бүхэн өөрчлөгдөх болов уу? Жунин ч өөрийнхөө хүүхдийг илүү хайрлах болов уу? Гэнэт л надад айдас мэдрэгдэж эхэллээ.

"Чи ууртай байна уу?" Гэрийн урд ирэхэд Жунин түрүүлж ам нээлээ.

"Үгүй ээ" би яасан гэж уурлахав дээ.

"Чи ч гэсэн надад итгэдэггүй юу?" түүнээс асуухаас эмээж байсан асуултыг минь тэр тойруу замаар надаас асууж байгаа нь энэ.

"Мэдэхгүй ээ"

"Яагаад бүгд надад итгэхгүй байгаа юм бэ?? Чи хүртэл! Би хүүхдүүдээ хэзээ ч миний хүүхдүүд биш гэж бодож байгаагүй! Би хүүхдүүдээ хайртай чамд ч хайртай. Эцсийн эцэст тэд миний л хүүхдүүд. Бурхан надад бэлгэлсэн юм. Шинэ хүүхэд төрсөн ч би бүгдийг нь л адилхан хайрлана" Жунин ууртайхан буугаад Инсог тэврэн дотогш ороход, би Ёонсог сэрээгээд хөтлөөд орлоо.

Жунин Инсог оронд нь оруулчихаад бууж ирж байгаа бололтой үүдэнд таарав.
Тэгснээ над руу муухай хараад "Яагаад сэрээчихсэн юм? Би яг гарах гэж байлаа"  гэлээ.

"Чамайг нааш цаашаа явуулахыг хүсээгүй юмаа" Хагас нойрмог Ёонсогийнхоо хувцасыг нь тайлаад орлуу нь оруулав. Өдөржин даашинзтай явах бас ч гэж хүндрэлтэй байсан болохоор би ч хурдхан тайлаад шидчихэв. Толинд өөрийгөө жоохон харж зогсов. Одоо хэдхэн сар л үлдлээ. Нэг л мэдэхэд би төрөх байхдаа.

Толинд хараад зогсож байтал Жунин орж ирэв. Би унтлаганыхаа хувцасыг өмсөж унтахад бэлэн боллоо. Орондоо ороход Жунин ч бас удалгүй орж ирээд араас тэврэхэд нь би халууцаад байна гэж хэлэхэд тэр гараа татаж авав. Нилээн удаан байж байснаа "Хайраа? Наашаа харах уу? Над руу хармааргүй байгаа юм уу даа. Царайлаг нөхрөө хар л даа" би тэсгэлгүй инээгээд түүн рүү эргэж хараад хэвтлээ.

"Одоо мартъя тэхүү хайраа? Өнөөдрийг мартъя. Жесси биш ээ тэр хүүхний ярьсныг ч мартъя. Угаасаа чи ч жирэмсэн илүү дутуу юм бодож  яах юм бэ? Тийм биз дээ. Тэртээ тэргүй бид хамтдаа байхдаа аз жаргалтай байдаг энэ л чухал. Бусад хүмүүсийн юу гэх хэнд хамаатай юм бэ? Тийм биз дээ"

...

-MOTHER-Where stories live. Discover now