19. Инсо

2.7K 243 1
                                    


"Аав бид ээжийн хэлдгээр дахиад том байшиндаа очихгүй байх тийм үү? Бид хувцасаа аваад ирсэн байхад та яагаад ирэхгүй байгаа юм" Ёонсо гэнэт сууж байгаад ингэж асуухад Жунин хэлэх үггүй болоод байж байтал Инсо цонх руу харан санаа алдаад "Эмээ өвөө хоёр маань ирсэн юм уу? Хоёр унтаад ирнэ гэсэн. Би аль хэдийнээ хоёр унтчихсан шүү дээ"

Жунин чимээгүй л Имбиг харан зогсоно. Жунин одоо ч хүүхдүүд болон Имбиг аваад явмаар байгаа ч Имби одоо болтол түүнийг уучлаагүй.

Гэхдээ энэ бүхэн зөвхөн Жунины бодол.

Жунин өглөө унтлаганы өрөөнд Имбиг үнссэн. Имби түүнийг уучласнаа хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй өрөөнд орсон юм. Харин тэр үнсэлт. Үнсэлтийн дараа Имби хэт сандарсандаа эсвэл бардам зандаа хөтлөгдөөд зүгээр л тэгээд хэлчихсэн юм.

"Эмээгээ санаж байна..."

Орой болоод Жунин хүүхдүүдийг унтуулах гэтэл Инсо "эмээ эмээ" гэж уйлсаар бараг шөнө болсон үед унтлаа. Имби Жунинд юу ч гэж хэлсэнгүй. Яв ч гэж хэлсэнгүй үлд ч гэж хэлсэнгүй. Түүнийг өөрөө мэдэг гэж бодоод тоосонгүй.

Харин Жунин хэдий үлдмээр байсан ч хэрвээ үлдвэл Имбиг уурлах байх гэж бодоод дургүйхэн гараад явлаа.

Имби хүүхдүүдийг унтуулчихаад яваарай гэж хэлсэндээ харамсаад араас нь дууддаг ч юм билүү гэж хэсэг бодов.

Жуниныг явсны дараа унтаж байхад Ёонсо ээжийгээ сэрээгээд "Ээж Инсогийн бие нь өвдөөд байна. Уйлаад байна" гэж хэллээ.

Инсогийн хамаг хөлс нь цувчихсан юу ч ярьж чадахгүй уйлж байлаа. Ёонсо шууд л утас барин гүйж ирээд "Ээж түргэн тусламжийн дугаарыг хэлээд өг" гэж сандран асуухад Имби уйлсаар "Аав руугаа ярь. Хурдан аав руугаа залга" гэж хэллээ.

Ёонсо үсэг мэдэхгүй Имбигийн утсан дээр хэдий Жунины дугаар байсан ч тэр хараад уншиж чадахгүй. Гэхдээ Имбигийн утасан дээр ердөө ганцхан дугаар хадгалаастай байсан юм. Ёонсо шууд л тэр дугаар луу залгахад Жунин нойрмог дуугаар дугарлаа. "ААВ. ИНСОГИЙН БИЕ НЬ ӨВДӨӨД УЙЛААД БАЙНА. ЭЭЖ Ч БАС УЙЛААД БАЙНА ТА ХУРДАН ХҮРЭЭД ИРЭЭЧ"

Нам унтаж байсан Жунин шууд л
босч ирээд "Аав нь яг одоо очлоо. Аавыгаа очтол ээж дүү хоёроо сайн харж байгаарай"

Жунин ч хар хурдаараа давхисаар Имбигийн гэрийн гадаа ирээд дотогш гүйж орж Инсог аваад машиндаа суун хөдөлцгөөлөө.

Замын турш Имби уйлж байсан юм. Жунин Имбигийн гараас чанга атган аль болох хурднаар эмнэлэг рүү явж байлаа.

...

-MOTHER-Where stories live. Discover now