37. Мэдрэмж

2.2K 208 6
                                    

Өрөөндөө ороод дотроосоо түгжээд сууж байтал Жунин хаалга нээгээд ороод ирэв.

Хаалга нээгээд орж ирснээ түлхүүрээ ширээн дээр тавиад хажууд ирж суув. "Хэн чамайг орж ир гэсэн юм. Яагаад би хаалга тайлж өгөөгүй байхад дураараа ороод  байгаа юм"

"Түлхүүрээр нээж орж ирэхгүй л бол чи хаалгаа тайлж өгөхгүй шт дээ"

"Тэглээ гээд ингээд ороод ирчихэж байгаа юм уу? Чиний гэр болохоор уу ? Би чиний Жесси биш болохоор уу?" гэж асуухад Жунин юм хэлсэнгүй.

Тэр ч юм ярихгүй би ч юу ч дугарахгүй болохоор би орондоо ороод хөнжилөө дээгүүрээ нөмрөөд хэвтчихэв. Халууцаж байсан ч гүрийгээд хэвтэж байсан чинь унтчихжээ. Маргааш өглөө сэрэхэд Жунин намайг тэврэн унтаж байв.

Би түүнийг тэнд нь орхиод өглөөний цайгаа бэлдэв. Удалгүй хүүхдүүд бууж ирж хоолоо идэцгээн цэцэрлэгтээ явахад бэлэн болцгоов. Гэхдээ Жунин бууж ирсэнгүй. Би ч түүнийг хүлээлгүй хүүхдүүдээ хүргэж өгөхөөр гарлаа...

Имбиг явсны дараа Жунин Сэри рүү залгаад чухал хэрэг гарлаа гэрт хүрээд ир гэж хэлчихээд утсаа таслав. Сэри ч хар хурдаараа Жунинд ирлээ.

Сэриг гэртээ оруулаад уух юм ч өгөлгүй Жунин шууд л болсон бүх зүйлийг ярьж эхэллээ.

Ярьж дууссны дараа Жунин Сэриг зөвөлгөө өгөх байх гэж хүлээсэн ч Сэри нүдээ анин гүнзгий амьсаа аваад "ТЭНЭГ ЮМ УУ КИМ ЖУНИН ??" гээд Жуниныг цохиж эхлэв.

"МЭДРЭЛ МУУТАЙ ЗОЛИГ. СЭҮНИЙГ ИНГЭСЭН БОЛ БИ ШУУД БООЖ УНАГААХ БАЙЛАА" 

Сэри арай гэж тайвширсныхаа дараа "Хүн мэдлэггүй байж болно. Гэхдээ хэзээ ч мэдрэмжгүй байж болохгүй!!!!"  

"Хүн тэнэг байж болно гэхдээ хэзээ ч хайртай хүнээ гомдоох хэмжээний тэнэг байж болохгүй"

...

-MOTHER-Where stories live. Discover now