22. Гэрлэх санал

2.6K 226 2
                                    


Эмчийг дагаад л яваад л байлаа. Нилээн удаа явсны дараа эмч нэг хаалганы өмнө ирээд "за орно уу?" гэж хэллээ. Эмнэлэг доторх цэцэрлэгт хүрээлэн? Зүгээр л нэг эмнэлэгийн өрөөнд дотор ийм зүйлс байна гэж хэн санах билээ дээ.

Энэ бүр үнэхээр үгээр хэлэмгүй сайхан газар аж. Элдэв олон өнгийн цэцэгс, усан ориглуур, савлуур, сандал.... надад яг л диваажин шиг санагдаж байна.

Явж байснаа гэнэт намайг дагуулаад явж байсан эмч байхгүй болсныг анзаарав. Тэр хаана байгаа юм бол гээд ийш тийшээ харж байтал "Миний үзэсгэлэн гоо" гэж хэн нэгэн ард дугарахад би эргэж харалгүй түүнийг хэн гэдгийг таньсан юм.

"Хөөрхөн харагдаж байна. Гэхдээ би одоо болтол сандарсан хэвээрээ байна" Жунин инээгээд зогсоод байлаа.

"Чи энд юу хийж байгаан?"

"Юу? юу хийх гэж? Чамтай л хамт баймаар болоод л байж байна. Бас гэрлэх саналаа тавих гэж байна" гээд ичингүйрэн инээлээ.

"За. Гэрлэх саналаа тавьдаа харъя" Би санадал дээр суугаад түүн рүү ширтэл тэр инээснээ хажууд ирж суугаад "Би романтик идр гуйж чадахгүй ээ. Надад угаасаа тийм сүрхий мэдрэмж байхгүй ээ. Гэхдээ би гоё газар гоё орчинд гэрлэх санал тавьхыг хүссэн юм л даа. Сая гадаа бол тэгэхдээ зүгээр л... Бэкхён чинь л зоригтой бай! эр хүн байж гадаа ч хамаагүй гэрлэх саналаа тавь! Чамд хайртай л бол зөвшөөрнө нтр гээд л байсышт ...  мэдэхгүй эээ."

"Бэкхён гэж?"

Жунин "Манай найз нэг бүтэхгүй гар байдын.. Чанёол тэр хоёр нийлчүүл за тэгэээл дуус дэлхий сүйрлээл гэсэн үг. за тэр ч яахав одоо жинхэнээсээ гэрлэх саналаа тавъя. Одоо зүгээр л өөрийнхөөрөө тавъя... Ер нь тэгэхдээ чамд одоо шууд миний гэрлэх саналыг хүлээж авах хэцүү л байгаа байх. Би үерхэх ч санал тавиагүй. Шууд л ингээд гэрлэе гээд байгаа нь чамд эвгүй л байгаа байх. Гэхдээ би чамтай өнгөрүүлсөн өнгөрсөн бүхэндээ өөрийгөө чамтай үерхэдэг юм шиг л боддог байсан. Одоо би дахиж үерхэнэ нтр гэж цаг алдмааргүй байна. Зүгээр л чамайгаа өөрийн болгомоор байна. Чүэ Имби үлдсэн амьдралдаа миний эмэгтэй болж надтай гэрлэх үү?"

...

-MOTHER-Where stories live. Discover now