9. Миний буруу

2.7K 239 0
                                    


Жунины хоолой хойно дуграхад танихгүй эмэгтэй шууд л түүнд зүүгдэж аваад хушуугаа унжуулсаар "Ахаа энэ эмэгтэй, тэгээд тэр хүүхэд нтр юу юм бэ? айн?"

Жунин ч хувиралгүй царай гаргасаар "Чи энд юу хийж байгаа юм?"

"Юу вэ? Ахаа. Би ганцаардаад ирсэн. Таныг санаад Америкд хоёулаа ямар гайхалтай мөчүүдийг хамт өнгөрөөдөг байсан билээ. Одоо харин дахиад тэр мөчүүдээ эхлүүлцгээе" гээд л уруул дээр нь үнсээд авлаа.

Ёонсог гялс татаж аваад өрөөндөө орлоо. Яагаад ч юм уур хүрээд байх юм. Ер нь яагаад би уурлана гэж?

Ёонсо "Ээж. Тэл эгч яагаад аавыг маань үншээд байсан юм?"

"Ааваасаа асуу даа" гэж хэлчихээд дуугүй л суулаа. Би одоо хардаад байгаа юм байх даа. Ямар эрхтэй гэж би Жунинг хардах билээ?

"Эээж өлсөөд байна" Ихрүүд маань өглөөнөөс хойш юу ч идээгүй болохоор өлсөж байлаа. Жунин хоол хийнэ гээд мурьсан. Тийм болохоор би л гарч хоол хийхээс.

Гал тогоо, том өрөөнд нөгөө хоёр байхгүй байлаа. Би яагаад хайгаад байгаа юм болоо? Бусдын хэрэгт оролцох хэрэггүй гэж өөртөө сануулчихаад хоолоо хийж эхэллээ.

Яг ногоо хэрчээд зогсож байхад хойноос нэг гар орж ирэн намайг тэвэрлээ. Ёонсогийн гар гэхэд хэтэрхий том юм байна гээд харж байтал Жунин "Намайг юу ч хэлсэн. Юу ч хийсэн ам дагуулаад л байгаарай за юу" гэж шивнэлээ.

"Миний үзэсгэлэн хоолоо хийж байгаа юм уу?" Жунин хэн нэгэнд сонсогдуулах гэсэн мэт албаар чанга хэллээ. Харин би юу ч хэлж чадахгүй чимээгүйхэн л зогсно.

Гэнэт Жунин хацар дээр үнсээд "Хайраа манай гэрт нэг сонин эмэгтэй ороод ирсэн. Миний хайр хөөгөөд гаргачих тэхүү? Тэгэхгүй бол надад болон хүүхдүүдэд тухгүй байна мм?"

"ЁООО КИМ ЖУНИН!!!!! АРАЙ Ч ДЭЭ" Биднийг харж байсан тэр эмэгтэй бидэн рүү муухай харсаар хаалга саван гарч явлаа.

"Уучлаарай. Энэнээс өөр тэрийг гаргах арга байсангүй. Чамайг миний эхнэр гэсэн чинь итгэхгүй батлаадах идр гэж солирдог байгаа тэгээд л нэг иймэрхүү юм хийчихлээ."

Гэхдээ би Жунины яриаг нэг их тоосонгүй намайг тэвэрсэн гарыг нь ширтэн зогсож байлаа.

...Догдлол...

Хэсэг зогссоны дараа Жунин анзаарсан бололтой гэнэт гараа аваад "Уучлаарай" гэж дахин хэлээд хоолойгоо засаад "Одоо би үргэлжлүүлээд хийчихэе. Харин чи хүүхдүүдийг дуудчих" гэхээр нь би хийж байсан хоолоо орхиод дээшээ гарах гэтэл Жунин "Хүлээж бай даа" гэхээр нь би эргэн түүн рүү хартал тэрний царай их л чухал болон өөрчлөгдөөд "Наад хацар чинь яачихаав?" гэж асуулаа.

"Яачихсан байна?"

Тэр миний хацранд зөөлөн хүрснээ хуруугаа надад харуулаад "Цус гарч байна" гэж хэлснийхээ дараа шууд л намайг зочны өрөөний буйдан дээр суулгачихаад өөрөө эмийн хайрцаг авчирав.

Миний хацран дээр тос түрхэнгээ "Уучлаарай. Тэр муу эмэгтэй чамайг алгадаж тэ? Миний л буруу. Тэгээд чи алгадсан нтр гээд хэлэхгүй тэгсэн бол би шууд л хөөгөөд гаргах байсан юм''

"Уул нь тийм ч хүчтэй алгадаагүй юм сан. Яагаад цус гарчихсан юм бол?" гэж асуутал тэр инээгээд "Мангар минь бөгжнийх нь ямар нэгэн юм нь таараад бага зэрэг зүсэгдчихэж гэхдээ сорив тогтохгүй ээ амлая"

...

-MOTHER-Where stories live. Discover now