6. Хэрэггүй

3K 258 5
                                    


Удсангүй Ёонсо намайг ирснийг анзаарч "ээж" гэж хэлээд над руу гүйгээд ирэхээр нь би гялс нулимсаа шудраад хүүгийнхээ өмнөөс очлоо.

"Ээж Жунин ах бидний аав нум уу" гэж чихэнд шивнэлээ. Хариу хэлж амжаагүй байтал нөгөө хоёр ирээд Инсо ээждээ үнсүүлнэ гэж над руу зүгтэв.

"Цэцэрлэгийн гадаа хонох нь явцгаая" гэх Жунины дуугаар бид машиндаа суув.
Энэ удаа би хоёр хүүхэдтэйгээ хойно суулаа. Жунин намайг урагшаа суу гэж хэлсэн ч би аятайхан татгалзсан.

Үнэндээ надад Жунинаас ингэж их тусламж авах үнэхээр эвгүй байна. Тэр миний хүүхдүүдийн аав биш. Тэдэнд ингэж сайн ханддагт нь баярладаг ч аав нь угаасаа байхгүй хүүхдүүдийг түүнд дасгах хэрэггүй байх гэж бодсон.

Жунин аав шигээ сайн хүн байсан ч тэр залуу хүн хэн нэгэнтэй сууж амьдралаа эхлүүлнэ тэр үед хүүхдүүд маань түүнд дасчихвал бидэнд л хэцүү.

Гэртээ орж ирээд би угааж байсан юмаа үргэлжлүүллээ. Үнэхээр их хувцас угаалгах юм аа арай ч дээ ирээд хэд хонолоо доо. Хувцасыг нь угааж байхдаа би түүнийг загварлага гэдгийг анзаарлаа.
Арай гэж нэг юм дууссны дараа угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Жунин, Инсо, Ёонсо гурав тоглоод сууж байна. Би Жуниныг дуудаад "Хоёулаа уулзъя" гэж хэллээ. Жунин босч ирээд эргэж Инсо, Ёонсо хоёр руу хараад "Гялс уулзчаад ирье за юу хүлээж байгаарай хүүхдүүдээ"

Хоёр давхарт байдаг тагтан дээр гарч ирлээ. "Жунинаа. Надад болон хоёр хүүхдэд маань ингэж их санаа тавьж байгаад баярлалаа. Гэхдээ хэрэггүй дээ. Танай ээж ааваас чинь зөндөө тусламж авчихсан тийм болохоор хэрэггүй"

Үүнийг сонссон Жунины харц огцом өөрчлөгдөн илүү нухацтай царайтай болж байснаа дуу нь өндөрсөн "Яагаад би чамд туслаж болохгүй гэж???"

"Чиний тусламж хэрэггүй"

Жунин "Хэрэгтэй байсан ч хэрэггүй байсан ч би туслана. Яг одоо өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй байгаа ч би туслахыг хүсч байна. Чамд болон чиний бяцхан хүүхдүүдэд"

"ХЭРЭГГҮЙ! Хэрэггүй гэж хэд хэлэх юм?''

" Ингэтлээ дургүй байгаа юм бол. Чамд туслахгүй. Харин Ёонсо, Инсо хоёрт туслахгүй байж чадахгүй" гэж хэлээд түрүүлээд орчихлоо.

Яасан ойлгодоггүй хүн бэ? Хүүхдүүд маань чамд дасчихна штдээ?

Хэсэг зогсож юм бодож байгаад эргээд орлоо. Оройн хоолоо хийж байх зуур нөгөө гурав тоглосоор л байлаа. Жунины хоолыг ширээн дээр тавьчихаад өөрсдийнхөө хоолыг аваад би хүүхдүүдээ дуудан дээшээ гарах гэтэл Жунин " Имби. Хүүхдүүд надтай хооллоно гэсэн тийм болохоор тэдний хоолыг үлдээчих''

Хүүхдүүд рүүгээ хартал "Ээж бид өмнө Жунин ахын аав ээжтэй энд суугаад л хоололдог байсан шт дээ. Жунин ах ч гэсэн дуртай байгаа болохоор хамт идэцгээе" гэж Инсо намайг дуудан ширээнд суулгаллаа.

"Би үйлчлэгч болохоос гэр бүлийн гишүүн чинь биш хамт хооллох ёсгүй"

"Тийм хууль хаана байна? Ээж аав хоёртой зүгээр сайхан суудаг л байсан юм байж" гэж Жунин хээв нэг хариулчихаад хоолоо идлээ.

Хоолны туршид тэр гурав хоорондоо хөгжилтэй зүйлс ярьж нэг нэгэндээ хоол халбагдан өгөөд л сүрхий л юм болов. Би ганцаараа чимээгүйхэн суусаар л.

Инсо, Ёонсо хоёр намайг тоохгүй болохоор нь би жоохон гомдоод өрөөндөө ороод зурагт ширтэн суулаа.

Манай хоёр хүүхэд юу болсон юм бүү мэд уралдаж гүйж орж ирээд "Ээж ээж Жунин ах бидний аав болно гэж байна" гэж ам уралдуулан хэллээ.

Энэ нэг юм чинь юугаа донгосоод хачин хачин юм хүүхдүүдэд яриад яваад байгаа юм бол?

"Хэрэггүй гэж хэл"

...

-MOTHER-Where stories live. Discover now