Имбигийн түрээслэж байгаа гэрт ирээд хонхыг нь дартал Инсо гүйж ирэн хаалга тайлав."Аав! Би таныг зөндөө санасан шүү. Ээж таныг зөндөө ажилтай болохоор хэсэгтээ ирэхгүй гэж хэлсэн" Инсо Хошуугаа унжуулан Жунинп тэврүүлэв.
"Аав нь хоёр хүүхдээ орхиод хаачихав дээ"
Дотогш ороход Имби, Ёонсо хоёр хоол хийгээд зогсож байлаа. Хачирхалтай нь Ёонсо Инсо шиг аав дээрээ ирж тэврүүлэхгүй байлаа.
"Чи яах гэж ирсэн юм?" Имби Жунин руу харсан ч үгүй дугарчихаад хоолоо хийж байлаа.
"Ёонсо миний хүү нааш ир" Жунин Ёонсог дуудахад тэр ирсэнгүй харин ч бүүр ээжийнхээ араар ороод зогсчихов.
"Ёонсо миний хүү яасан юм бэ? Бие нь өвдсөн юм уу? Алив аавдаа хүрээд ир." гэхэд нь Ёонсо толгойгоо сэгсрэв. "Энд ярилцмааргүй байгаа бол унтлагны өрөө орцгооё. Эрчүүдийн нууц яриа хийнээ" Жунин өөрөө очин хүүгээ аваад унтлаганы өрөө рүү тэврэн орлоо.
Өөр өрөөнд орсон ч Ёонсо юм дугарсангүй. "Аливээ Ёонсо яагаад байгаа юм бээ миний хүү?"
"Аав муухай"
"За аавыгаа уучлаарай. Өчигдөр очиж авна гэж амласандаа хүрч чадаагүйд аав нь үнэхээр их ажилтай байсан байхгүй юу?"
"ТА.. ДАНДАА АЖИЛТАЙ БАЙДАГ ЮМ УУ? Инсо бид хоёрыг төрөхөд та байхкү байсан биддээ! Тэгээд та тэр үед ч бас ажилтай байсан уу? Тэгээд бид хоёрыг том болоод цэцэрлэгт орсон үед та ажилгүй болоод ирсэн. Одоо та дахиад л ажилтай баахан удаж байж ирэх үү? Ээж хуучин 4лээ амьдардаг байсан том гэрт дахиж очихгүй ингэсэн. Та дахиад л биднийг орхиод явах гэж байна уу?" Хүү нь цурхиран уйлж эхлэхэд Жунин гэнэт ухаан орсон мэт гялс очиж тэвэрлээ. "Аав нь одоо хаашаа ч явахгүй за юу. Битгий уйл. Аав нь хэзээ ч хүүхдүүдээ орхихгүй за"
Арай гэж Ёонсог тайвшируулж байхад Имби орж ирээд Ёонсог түр гарч бай гэж хэллээ. "Битгий хүүхэд уйлуулж сэтгэлээр нь тоглоод бай! Одоо яв"
"Би сэтгэлээр нь тоглоогүй шүү дээ. Имби намайг уучлаарай. Болсон бүхэнд би буруутай тэр үед зүгээр буруу ойлголцчихсон байсан юм. Та гурав эргээд ирэхгүй юм уу?"
Жунин Имби дээр очин гараас нь атгаад хацар дээр нь үнслээ."Орой хүүхдүүдийг унтуулчихаад яваарай" Имби өөр юу ч хэлэлгүй гараад явчихсан юм.
...
![](https://img.wattpad.com/cover/159630630-288-k81900.jpg)
YOU ARE READING
-MOTHER-
FantasíaДөнгөж хорь хүрч байгаа ч хоёр хүүхэдтэй залуухан ээжийн талаар өгүүлэх сонирхолтой, хөгжилтэй нэгэн өгүүллэг...