49. Ганцхан хундага

2K 201 10
                                    


"Хөөе! Ким Жунин!! Хүүхдүүдээ сайн хардгийг чинь мэджээан. Ажлаа ч сайн хийдгийн чинь ч мэджэан. Тэгэхдээ байна шт дээ... Нэг юм орхигдуулаад байгаам бишөөө!" Хурим болохоос өмнө Сэритэй ганц хоёр юм уучихсан чинь би согтчихсон бололтой.

"Одоо хайраа унт даа" Жунин худлаа наагуур цаагуур гүйж байгаад намайг бүүр унтуулахнээ.

"Би юм ярьж байгааз дээ! Зза чиний нойр хүрээд байгаа бол явдаа яв! Өрөө рүүүгээ явахгүй юу. Ббб..би эндээ ганцаараа сууж байя даа. Яваааа яв! Хүүхдүүд дээрээ оч"

"За уучлаарай хайраа. Би энд сонсоод байж байя. Үргэлжлүүл үргэлжлүүл"

"Өө юу ярьж байлаа даа..  Мартчих юмаа. Чамаас болж байгаа юм... Ззаз март даа... Гэхдээ байна шт дээ хайраа? Хоёулаа нэг юм хуваагаад уучих уу?" Үнэхээр л дахиад жоохон уучихмаар санагдаад байлаа. Сэри ч бас ингэж байгаа болов уу?

"Өө за Ким Имби минь бүүр архичин болчихжээ. Энэ У Сэри миний энхэрт юу л заагаад байна даа"

"Хүүеээ! Архичин ч гэх шиг. Би ер нь чамтай суугаад л ийм болж байх шиг байна. Би жилдээ нэг..хоёр гурав эсвэл дөрөвхөн л уудаг биз дээ. Тэгтэл архичин болчихож байгаа юм уу? Өө зөзө. Тэгвэл одоо нэг уучихья" Нэгэнт архичин гэсэн нэр авсан юм чинь одоо яахав дээ.

Жунин "Хайраа! Унтъя"

"Чи ийм гороо залуу байсан юм уу? Ганц хундаган дээр голоо цохиод байгаа юм уу? Яагаад би өнөөдөр ганцхааааан хундага ууж болохгүй гэж?" гэхэд Жунин худлаа амаа дарж инээж намайг шоолж байснаа "Хайр нь чамайг л бодож байна. Чи маргааш шартана"

"Би хүүхдүүдээ сайн харж байгаа. Чиний ч сайн эхнэр. Ээжийн ч сайн охин байхад яагаад ганцхан хундага уучихаж болдоггүй юм бээ хөөе!" Ганцхан хундаган дээр голоо цохиод байх юм даа.

"Маргааш ууя" гээд хариулт ч хэлж амжаагүй байхад намайг өргөөд дээшээ гараад өрөөнд оруулж ирээд  хэвтүүлчихэв. Их юмаараа боож дээ!

"Утас хаана байна. Сэри рүү залганаа. Сэри ч гэсэн Сэүнээс ганц хунадаг нэхээд л сууж байгаа та хоёроос нэхэж байхаар өөрсдөө гараад уучихаж чадна за" Ер нь энэ хоёроос царайчлахгүй ээ.

"Маргааш дөрвүүлээ гаръя за хайраа одоо унт. Ингээд байх юм бол хүүхдүүд сэрэх нь байна" худлаа  үнсэж мүнсэж байгаад л хөнжилд ороогоод хаячихав.

Бууж өгөөд яг унтах гээл байж байсан чинь нөгөө хэлэх гэж байсан юмаа саначихлаа. "Саначихлаа! Юу хэлэх гэж байснаа санасан шүү. Чи муу ер нь намайг жоохон бага тоогоод байна уу гүү юу? Худлаа хуримын бэлтгэл гээд л Сэүн та хоёр хамт гараад хүүхнүүдтэй уулзаад байгаа юм биш бэээз?"

"Үгүй дээ хайраа. Хуримандаа л бэлдэж байсан шт дээ"

"Хаассс! Та хоёр одоо хуриманд бэлдлээ юу? Эцсийн эцэст Сэри бид хоёр л бүгдийг нь хийж байгаа за!"
Жунин тэвэрч мэвэрч долигноод л.

"За уучлаарай. Их ядрааж байгаагаа мэдэж байнааа. Хөөрхнөө одоо унтахгүй бол бүүр илүү ядарлаа" Энэ муу хүнийг сайхан үгээр явуулж байгаад л унтуулчих юмаа.

...

-MOTHER-Where stories live. Discover now