"ХҮҮХДҮҮДЭЭ ЭМЭЭЭ НЬ ИРЛЭЭ" Хадагтай Ким гүйсээр гэртээ орж ирэхэд гэр нь нам гүм байлаа. Ихрүүдийг шууд л гүйлдээд ирэх байх гэж бодсон боловч тэд ирсэнгүй.Өрөө рүү нь ороход хүн байгаа шинж байсангүй.
Жунины өрөөний хаалгыг нээж амжаагүй байхад л архины үнэр хамар сэтлэм үнэртэж байлаа. "КИМ ЖУНИНННННН ЯГ ОДОО БОС!" Ээж нь чангаар орилоход Жунин чихээ даран босож ирээд "Өө та хоёр минь ирчихвүү? тосож аваагүйд уучлаарай"
"Үхсний чинь тосох! Чи хүүхдүүд яасан айн? Хөөгөөд явуулчихаа юу? Гадаа хүйтэрч байхад орох оронгүй гурван юмыг гэрээсээ явуулчихаж байгаа юм уу айн? Имбиг биш юмаа гэхэд чамайг ааваа гээд бодож яваа хоёр бяцхныг өрөвдсөнгүй юу? Яв бос тэр хүүхдүүд авчир! Үхснээ ногоороод архи гудраад энд хэвтээд байгаа юм!!!! Хурдан хөдлөөч чи!!" Жунин үг дугралгүй хувцаснуудаа цуглуулж өмсөөд нүүрээ ч угаалгүй доошоо буулаа.
Харин Ноён Ким буйдан дээрээ сонин уншаад сууж байлаа. "Сайн уу аав" Жунин гутлаа өмсөх зуураа аавтайгаа мэндлэхэд Ноён Ким "Имби, Инсо, Ёонсо гурвыг авчирахгүй юм л бол чамайг гэрийнхээ босгоор алхуулахгүй гэж мэдээрэй"
"Би ч гэсэн авчирмаар л байна шт'' Жунин амандаа бувтнасаар гэрээсээ гарлаа.
Энэ бүхнийг Жунин хэзээ эхэлснийг мэдэхгүй. Тэр нэг л мэдэхэд Имбид хайртай болчихсон.
Имбиг ч гэсэн өөртөө хайртай болгохыг тулд бага багаар хичээн түүнээр хайрлуулж эхлэсэн. Имбигийн боловсролгүй, өнчин өрөөсөн, эцэггүй хоёр хүүхдээ чирсэн... энэ бүгд нь Жунинд хамаагүй. Харин ч илүү их хайрламаар санагддаг.Жунин аль хэдийнээ эхнэрээ болгоно гэж сонгосон.
Бараг бага сургуулиасаа хойш Жунины араас одоог хүртэл гүйдэг тэр эмэгтэй Имбиг гэрээс нь хөөж гаргасан. Энэ бүхний гол буруутан нь гэрлэн дохио. Кафед ном уншиж сууж байсан Имбиг хараад Жунин хөл хөдөлгөөн ихтэй байсан тул шууд л машинаа замын хажууд орхиод зам гарах гээд гэрлэн дохио хүлээн зогсож байсан юм.
Гэтэл тэр эмэгтэй араас нь дагаж яваад яг Жунины урд ирж зогсоод олон хүний анхаарал татаж гэнэт уйлж эхлэсэн. Жунин эхэндээ тоохгүй байсан ч эмэгтэй хүн өөрөөс нь болж ингэж их шаналж байхыг хараад тайвшируулахыг оролдож байхад тэр эмэгтэй Жуниныг үнсээд авсан юм.
Харин Жунин хэсэг хугацаанд балмагдан гайхахын зэрэгцээ Имбиг харсан болов уу? гэж айж байтал тэр эмэгтэй гэнэт л "Чи эсэргүүцсэнгүй Жунинаа. Өмнө би чам руу ойртоход л чи над руу уурладаг байсан. Харин энэ удаа би чамайг үнсэж байхад чи яасан ч үгүй. Олон жилийн дараа ингэж нэг намайг хүлээн зөвшөөрөх гэж. Хайртай шүү хайраа. Одоо хоёулаа гялс хуримаа хийгээд хүүхэд больё хуриммм" гэсээр гүйгээд алга болсон.
...
YOU ARE READING
-MOTHER-
FantasíaДөнгөж хорь хүрч байгаа ч хоёр хүүхэдтэй залуухан ээжийн талаар өгүүлэх сонирхолтой, хөгжилтэй нэгэн өгүүллэг...