34. Хэрвээ

2.3K 209 3
                                    


 Имби утсаараа оролдоод сууж байсан Жунин дээр очоод "Хэрвээ?" гэж хэлтэл Жунин утсаа хажуу тийш нь шидээд  "Яасан" гэхэд Имби урт амьсгаа аваад "Хэрвэээ за юу үнэхээр хэрвээ... Хэрвээ би.. жирэмсэн... болчихсон бол яах уу?"

Жунины нүд хэвийн хэмжээнээсээ гурав дахин томроод "ҮНЭХЭЭР ҮҮ?" гэж орилтол Имби түүнийг цохьж аваад "Хэрвээ гэж би хэлсэн биз дээ.. хуримаа хийтлээ жирэмсэн болохгүй"

"Хурдан хуримаа хийцгэээе"

...

Өдөр Жунин гал тогоонд хоол хийх гээд зогсож байхад Имби хажууд нь ирээд "Хэрвээ?"

"Нээрээ жирэмсэн болчихсон юм уу?"

"Үгүй ээ! Хүний үг гүйцэт сонс л доо. Хэрвээ хоёулаа салчихвал яах уу?" гэхэд Жунин  "ЮУ???"

"Зүгээр хэлж үзсэн юм"

"Үнэхээр зүгээр л хэлсэн биз дээ. Ёоёо зүрх зүрх зогсох шахлаа" гэснээ хоолойгоо засаад "Хэрвээ чи салъя гэж хэлэх юм бол?.. Хэлэхгүй л байх л даа..Гэхдээ зүгээр тэгэх юм бол би лав чамайг хааш нь ч явуулахгүй. Кинон дээр худлаа надгүйгээр сайхан амьдраарай идр гээд байдаг яс юман дээр шаааал худлаа. Үнэхээр хайртай бол түүнгүйгээр шаналж үхнэ биз дээ? Чи ч гэсэн шаналмааргүй байгаа бол надаас битгий яваарай"

Жунин үргэлжлүүлэн хоолоо хийхэд Имби бага зэрэг туслаж байгаад хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авахаар явлаа. Жунины ээж аав хоёр дахиад л ажлаар гадагшаа явсан болохоор тэд дөрвүүлэхнээ байгаа юм.

Имби такси бариад цэцэрлэг дээр очоод хүүхдүүдээ аваад буцах гэж байтал Жунин залгаад "Хайруудаа. Хөөрхнүүдээ. Аав нь хоол хийх гэж байсан ч бүтэлгүйтсэээн.Бас тогоогоо шат-.. За тэр ч яахав. Тэгэхээр өнөөдөр гадуур хооллоноо. Би одоо та хэд рүү очиж байна хүлээж байгаарай" гэж хэллээ. Имби хүүхдүүдтэйгээ цэцэрлэгийн ойролцоох сандал суугаад нөхрөө хүлээлээ.

Инсо юу болоогүй мэт инээгээд "Би хэлсэн ч шт дээ. Аав угаасаа ганцаараа хоол хийж чадахгүй. Ээж хажууд нь байвал юу юм"

Ёонсо "Миний аавыг битгий шоолоод бай!" Инсо хэлээ гаргаад "Угаасаа үнэн л биз дээ"

Имби "Чүэ Инсо хүмүүжилтэй бай!" гэхэд Жунин хойно нь ирчихсэн "Чүэ биш! Ким Инсо шүү"

...

-MOTHER-Where stories live. Discover now