50. Хайртай❤

3.5K 309 15
                                    


Бараг хоёр жилийн өмнөөс хойш яригдаж байсан бидний нөгөө алдарт хурим үнэхээр гайхалтай болж өндөрлөсөн. Сэри ч ажлаа үнэхээр сайн хийсэн байсан. Яг л Жунины хүсдгээр бүгд төгс байсан.

Хуримын дараа мэдээж бал сард явцгаасан. Өмнө нь очиж үзээгүй газруудаараа явна гэж Жунин зөрүүдлэсэн болохоор нэрийг нь ч сайн мэдэхгүй улсын сонин нэртэй хотуудаар бал сараа тэмдэглэхээр болсон юм. Бал сар маань нилээн олон хоног болохоор бид хүүхдүүдээ орхилгүй хамт явцгаасан.

Өдөр нь янз бүрийн гоё гоё зүйлс үзэж, тоглож, хооллож тэнэж явсаар орой ядарч үхэх гэж байгаа хэдэн юм буудалдаа ирдэг юм. Ойрд өдөр болгон гадуур их явсан болохоор өнөөдөртөө буудалдаа амарцгаахаар болсон.

"Ээж ээж ээж! Аав бид хоёр бүүр үнэхээр гоё юм хийсэн та намайг харсан ч болоосой. Би усан дээгүүр гулгаад л" Харин өглөө давалгаан дээр гулгана гээд гарсан аав хүү хоёр сая л орж ирлээ. Ядарч цуцахыг мэддэггүй хүмүүс шүү.

Ёонсо, Инсо хоёр нийлж байгаад аавыгаа хөөргөөд л миний аав ёстой мундаг бүхнийг чадна нтр гэчихээр нөгөө аав нь хөөрөөд л онгироод л өөрийгөө сүпэрмен  гээд төсөөлөх нь холгүй байдаг биз.

Харин охидуудын хувьд бол өөр л дөө. Сэхи маань нилээн том болчихсон. Сэхиг хараад Инсо ч гэсэн хөөрхөн биеэ даачих юм. Инсо гэж нэг дүүгээсээ салахгүй л хүн байгаа. Жунин л энд нь гоншигноод байгаа юм. Инсо ёстой аавыгаа тоохгүй гомдлоо шүү энэ тэр гэнэ. Манай нөхөр нээрээ бүтэхгүй ээ.

Биднийг ингээд бал сараа тэмдэглэж байхад Сэри, Сэүн хоёр гэж л санаж бэтгэрээд байгаа юм. "Хурдан ир. Ирэхгүй бол бид гурав очлоо. Та нарыг санаад байна" л гээд байгаа юм. Өөрсдөө хуримаа хий хий гэж хийлгэчихээд,  бал сардаа заавал яв! явахгүй бол болохгүй гэчихээд явсны дараа ингээд байх юм.

"Хайраа ёо. Хүү бид хоёр сая жинхэнэ алсан. Бүүр ураад тасдаад хаясан. Чи тэгж байгаад явж хараарай за юу. Тэгээд зураг дараад Сэүн рүү явуулчихаарай хайраа Цаадах чинь л лав чадахгүй."
Миний нөхрийн нас нь нэмэгдэхгүй хасагдаад л байгаа юм даа.

Үд дунд болоход өглөөжингөө давалгаан дээр гулгасан Ёонсо ядраад хэвтэж байгаад унтаад өгөв. Сэхи угаасаа өдөр унтдаг болохоор Инсо ч гэсэн хажуугаар нь ороод хамт унтлаа.

Жунин бид хоёр л хийх юмгүй орон дээр хоёр тийшээ хараад хэвтэж байхад Жунин гэнэт босож ирээд "Хайраа хайртай шүү. Бүүр зөндөө хайртай шүү" гээд тэвэрч аваад үнсэв.

"Хэрэг тарьчихсан юм уу?" ямар нэгэн юм болчихсон юм болов уу?

"Үгүй дээ. Зүгээр л сэтгэлээ илчилж байна." гэлээ. Энэ хүн чинь юу болчихоо вэ?

"Үнэхээр юу ч болоогүй юм уу?" гэхэд Жунин өөдөөс аймар харснаа "Зүгээр л сэтгэлээ илчилмээр санагдаад байсын. Тэгээд хэлмээр байхад амаа дараад дуугүй суух юм уу? Тэгж болохгүй биз дээ хайраа"

Энэ хүнийг яана даа.. Хэзээ том болно доо Ким Жунин...

-Төгсөв-

50н хэсгийн турш хамт байсан хөөрхнүүддээ үнэхээээр их баярлалаа.
❤💋❤

-2018.12.21-

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 01, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

-MOTHER-Where stories live. Discover now