Зугаалга

1.5K 128 2
                                    

Өдөр хоногууд өнгөрсөөр л. Тэр өдрөөс хойш ёстой би тэр муу их занттай нэг ч үг дуугараагүй юм даа. Угаасаа тэр ч намайг тоогоогүй. Муухай амьтан. Үхсэн юун нөхөр болох би бүр тоож ч тэр мууг харахгүй юм чинь!

Хичээл тарахын алдад ангийн багш орж ирээд ангийн яг голд зогсон биднийг нэг гүйлгэж харчхаад,

Багш: заа манайхан ойрд бүгдээрээ гараагүй юм байна нэг сайхан ойд ангиараа майхан барьж хонох уу? Та нар яамаар байна? Гэхэд анги тэр чигээрээ бөөн шуугиан болж багшийг дэмжиж байв.

Би ч гэсэн нийлээд чарлаж өгсөн л дөө. Угаасаа ангиараа ингэж явах юман дээр хэн л татгалзав гэж дээ тийм ээ?

Багш: нэг юм нь ангийн бүх хүүхдүүд явах ёстой шүү. Тохиролцов уу?

Бүгд: зөвшөөрч байна!!!!

Багш: за тэгвэл энэ хагасайн өдөр шүү тарцгаа гэхэд анги тэр чигээрээ шуугилдаад нэг нэгээрээ ангиас арилж байв.

Би Жүүнгиг жоохон оройтоно гэсэн болохоор ангидаа хүлээх хэрэг гарав. Би уг нь ингэж хүлээгээд байдаггүй л дээ зүгээр л тэр надад хоол авч өгнө гэсэн болохоор ингэж байгаа юм.

Ангид Тэхён бид хоёр л үлдэж бусад нь явцгаасан байв. Тэхён ч сүртэй номоо уншаад л гэтэл би хажууд нь юу вэ хажууд нь утсаа ухаад л.

Миён минь эрэгтэй хүүхдээс долоон дор байх гэж дээ. Шал балай юм. Ер нь зүгээр сууж байхаар дуу сонсдог юм бил үү?

Утсаа гаргаж ирээд утсан дээрээ байгаа ямар ч хамаагүй дуу тавив. Тэгээд худлаа үнэн толгойгоо хөдөлгөнгөө ширээ тогшиж суув. Гэтэл тэр гэнэт санаа алдаад номоо хаан над руу хараад,

Тэхён: чи наад дуугаа намсгаж болох уу?гэв.

Чихэвчээ мартаад гарчихсан учир зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрэн дууг нь суллахтай зэрэгцэн Жүүнги ороод ирэв.

Жүүнги: явах уу?

Би: өө ашгүй тэгье тэгье өлсөөд байсан юм. Хурдалъя.

Жүүнги: гахайнцар.

Би: хурдал аа өлсөөд байна.

Жүүнги: гарах гээд л байна шдээ

Жүүнги: өө Тэхён ах та байсан юм уу?

Тэхён: мм.

Ганц мхн гээд хэлчхэд тийм хэцүү байгаа юм байх даа.

Жүүнги: та бид хоёртой цуг хоол идэх үү гэхэд тэр над руу харан бодож байснаа,

Тэхён: зүгээр ээ гэв.

My stupid daddy [Completed]Where stories live. Discover now