Балай тэмцээн

1.2K 115 12
                                    

Өнөөдөр бол миний хувьд байж болох хамгийн хөгийн өдөр.

Багш: заа тэмцээндээ амжилттай оролцоорой гэхэд ангийнхан алга ташив.

Юу нь тийм баясгалантай сайхан байнаа? Ёстой нээрээ арай ч дээ. Арай гэж нэг юм найз залуутай болж байхад чинь ингээд нүдэн дээр нь шившгээ тарих болчих гэж дээ. Ер нь энэ сургууль болгонд болдог спортын долоо хоногийг ямар балай амьтан нь зохиогоод яадаг ядаргаанууд нь хэрэгжүүлээд эхэлчхэв ээ?

Багшийг найрч баахан архи авч өгч байгаад арай гэж нэг юм ганц сагсан бөмбөгт нь л орохоор болов. Ууг нь хамгийн хэцүү нь сагс л даа. Гэхдээ яахав ээ энэ зэрэгтээ ганц манцад нь ороод байгаа нь их юм. Ядаж байхад манай ангийнхны цөөхүүлхнээг хэлэх үү ангиараа л бүгдэд нь орчих гээд байдаг юм л даа. Гэхдээ бодоод байх нь ээ багшийг архиар найрвал амар ч юм уу? Олон юм ярихгүй шууд авч байхыг бодоход тийм ээ?

Ширээн дээрх өмсгөлүүдээс бүгд авцгаа гэхэд нь тоохгүй сууж байтал Тэхён өөртөө нэг авчихаад дараа нь над руу хараад дахиад нэгийг авч байгаа харагдлаа.

Тэхён: май энэ таарах нь уу үз дээ.

Би: өө таарна таарна зүгээр

Тэхён: яг уу

Би: би бас өөрийгөө мэдэлгүй дээ

Тэхён: мм дада тийм байсан юм уу?

Би: яагаад байгаа юм?

Тэхён: мэдэхгүй ээ хөвгүүд чинь бас ингэж эрхлүүлдэг юм байна лээ шд

Би: тийм үү?

Тэхён: оонхо

Бид хоёрыг тэгээд марзганаад сууж байхад ангиудыг зааланд байраа эзлэхийг сануулж бид гарцгаав.

Тэмцээн хамгийн түрүүнд гар бөмбөгөөр эхлэв. Ангиа дэмжиж орилсоор байтал хоолой бүр сөөж орхив. Тэхён ороогүй ч харах юм ихтэй байлаа.

Намайг чанга чанга орилж байхад Тэхён над руу хараад байв. Би түүн рүү ойртон чихэн дээр нь

Би: Яагаад хараад байгаа юм?

Тэхён: хоолойгоо гамна аа дараа нь сагсан бөмбөг болоод намайг дэмжих гэтэл хоолой чинь гарахаа байчихвал яах юм гэв.

Гар бөмбөг дуусч сагсны тэмцээн эхлэв. Хөвгүүд байраа эзлэн зогсоод шүүгчийг бөмбөг шидэхэд тоглолтыг эхлүүлэв.

Эхлээд манай анги хожигдож явж байсан ч сүүлдээ нилээн оноо авав. Тэхён нэг бөмбөг шидчихээд л наашаа хараад байхаар нь сүүлдээ би бүр ичиж орхив. Манай энэний онгироог шидээд оруулчихсан оноогоо авчихсан байж жоохон  сул шидчихлээ энэ тэр. Гайхуулж гэнэ.

My stupid daddy [Completed]Where stories live. Discover now