Экс найз охин

1.2K 127 5
                                    

*Миёны талаас*

Эмч орж ирж нэг харчхаад сүртэй юм биш байна одоо гар гэв. Би гэж нэг юм хөөрхий эмчийн өрөөнөөс хөөгдөж гарчихаад  өрөөний хажуу талын сандал дээр хаягдсан гөлөг шиг суув.

Энэ муу Жүүнги гэж нэг юм ус уулаа гэж явчхаад архидаад алга болчихов уу? Эгч нь энд ингээд эмчийн өрөөнөөс хөөгдөөд хачин царайлаад сууж байхад.

Бас тэр нэг Тэхён гэж нэг юм зүгээр хамаг уур барчихлаа байна. Ганц хөөрхөн охин хараад ингээд явахыг нь үерхэхээсээ өмнө мэдэх хэрэгтэй байж л дээ.

Гүрийгээд сууж байсан ч сүүлдээ өлсөөд ирэнгүүтээ бослоо. Сургуулийн хоолны газар ороод нэг бургер устай авчихаад сууж байтал тээр цаана нэг буланд нээх танил царай харагдав. Өө муу Жүүнги баригдав уу ингээд!

Бургерээ амандаа чихээд хахахгүйн тулд усаа араас нь нэг амьсгаагаар сайхан хоолойгоороо гулгуулчхаад амаа нэг арчаад босов.

Муу бяцхан чөтгөр! Эгч нь унаад толгойгоо гэмтээгээд эмчийн өрөөнд хэвтэж байхад энэ муу ингээд хоол гудраад сууж байх ч гэж дээ. Үзүүлээд өгье л дөө!

Би: өөөхөөө та гуай айн? Муу балиар амьтан эгчийгээ хоолоор сольж байгаа юм уу тэ? Наад хоолондоо хахаж үхээрэй мэдүү!

Жүүнги: яагаад байгаа юм бэ?

Би: юу яагаад гэж? Үхмээр байна уу муу чөтгөр минь!

Жүүнги: Яааая л даа яагаад цохиод байгаа юм бэ?

Би: хоолтойгоо хол яваарай мэдэв үү чи муу!

Жүүнги: яааая за байж бай л даа! Зүгээр байж бай! Яаая би хэлэх гээд байна шдээ.

Би: юу хэлнэ гээд байгаа юм? Би мэднээ мэднэ шдээ. Ойлгож байна аа. Эгч нь ойлгож байна. Зүгээр мэдэж байна. Надаас илүү хоолонд гахайлдгийг чинь мэдээд байна. Ойлгоод байна за юу. Дуугүй бай. Оок!

Жүүнги: заааа за за за за за

Би: тэгээд ч чи яасан өөдгүй дүү вэ? Би тэнд эмчийн өрөөнөөс хөөгдчхөөд суугаад байхад чи муу энд сайхан ганцаараа булагнаад л айн?

Жүүнги: хэн ганцаараа булагнасан юм?

Би: чи!

Жүүнги: мэдэхгүй байж битгий ингээд бай!

Би: өө за чи бүр миний өөдөөс хэрэлддэг болоо юу!

Жүүнги: хэрэлдээгүй байхад юу гээд хэрэлдсэн энэ тэр гээд байгаа юм!

My stupid daddy [Completed]Where stories live. Discover now