Тэмцээнд оролцмооргүй байна!

1.4K 138 2
                                    

Өглөө нар нүүрэн дээр тусаж уур хүргэж эхлэн босохоос өөр аргагүй болон өндийхөд минь хаалга онгойж ядаргаатай өглөөний амьд сэрүүлэг минь донгодсоор орж ирэв.

Жүүнги: пүүх мянган жилд ганц тохиох өдөр ирээ юу даа? Аль эсвэл надаас өнөөдөр найман ихэр хүүхэд гарах гээд та надаар дуудуулалгүй босов уу?

Би: Жүүнги гэж шүднийхээ завсраар сийгүүлэн хэлэхэд тэр

Жүүнги: зээ ачит буурал эмгэн минь уурлаад ирэв үү бас? Явдал учир юув? Ямар хэргээр Жүүнгиг загинам?

Би: би чамайг алчихна шүү!! ЯГ ОДОО ГАР!!!!! Гээд дэр аван шидэхэд тэр нэг ёолсноо газраас дэр аван буцааж шидчихээд яваад өгөв.

Муу бяцхан чөтгөр! Энэ муугаас болж дандаа өглөө болгон ууртай босох юмаа нээрээ. Нугасны муухай дэгдээхийгээ мэдэхгүй байж хүнийг муулахдаа сайныг нь!

Уур хүрээд байсан болохоор өмсөх хувцсаа ч сонголгүй зүгээр шууд гарт тааралдсаныг нь аваад өмсчихөв. Тэгээд толинд хэсэг харлаа.

Би: Үүүүү Миён-а чи ч нээрээ үнэн гоод охин юмаа. Харалгүй сонгож авсан хувцас чинь хүртэл ийм мэдрэмжтэй сонгогдох гэж. Үгүй ээ энэ өгзгийг нь хараад байгаарай аавын охин юм болохоороо бас сайхан өгзөгтэй төрчихсөн байгаамаа. Ийм сайхан охинд Тэхён мэтийн хөвгүүд сайн болохгүй гээд яадгийн. Аавын сайхан охин шүү нээрээ гэж өөртэйгөө яриад зогсож байтал хаалганы тэндээс

Жүүнги: за алив аавын сайхан өгзөгтэй охин минь хурдалж үз гялс тэр хоолоо гудраадах цаана чинь доор тэр тоохоос өөр аргагүй хөвгүүн чинь ирчихээд чамайг хүлээгээд суугаад байна даа. Яахаараа ийм балиар өөртөө итгэлтэй болчихдог байна аа? Ядаж над шиг өөрийгөө гоё магтаач гэснээ хажууд ирж зогсон толинд хараад,

Жүүнги: еөөв андаа чи нээрээ үнэн хоот шүү, юун тэр эгч нь хүртэл юм авч гарч чадаагүй байхад чи ээжийнхээ хамаг юмыг аваад гарчихдаг гэдэг ч юмуу тээ гээд над руу харлаа.

Би: -__- аятайхан байгаа дээр зайл

Жүүнги: хнн хачин бабаяа шулам чинь!

Би: МИН ЖҮҮНГИ!! ЯГ ОДОО ЗАЙЛ!!

___________________________
Зохиогчийн талаас

*энэ үед гал тогооны өрөөнд*

Миён: МИН ЖҮҮНГИ!! ЯГ ОДОО ЗАЙЛ!!! Гэхэд нь Тэхён бондгос хийн цочив.

Юнги: ээ Тэхён-а иймхэн юмнаас цочвол чи Миёнтой гэрлэхээрээ удалгүй зүрхний өвчтэй болно шүү. Манай энэ хүүхэд чинь ээжийгээ дуурайгаад шартай юм болохоороо ёстой ялж байж л санаа нь амарна шдээ

My stupid daddy [Completed]Where stories live. Discover now