Сухо хошуугаа унжуулах бол Сүён гутлаа өмсөн гэрээсээ гарах гэж байв.
Сухо " Тэгээд одоо ингээд шууд гараад явчих юм уу?"
Сүён " Тийм ээ"Сухо " Тэгэхээр тэр нов*той хамт байх юм байна тийм үү? "
Сүён хөмсгөө зангидан " ТИЙМ ЭЭ! Чи ойлгомжтой юмыг одоо 20, 30 асуухаа больчих гуйя. Тэглээ ч чи өөрөө л зөвшөөрсөн биз дээ"
Сухо амаа ангалзуулснаа болин Сүёныг нүд салгалгүй харан үүдэнд зогсоно.
Сүён гараа даллан " Удахгүй эргээд ирнэ ээ" гээд гаран явахад Суход яг л өөрийгөө хаягдаад ганцаараа үлдсэн мэт санагдана. Гэхдээ тэр аль болох өөрийгөө тайтгаруулан буйдан дээр суун унтраалттай зурагт руугаа гөлрөн суух нь тэр.
Сүёоний талаас:
Хэдий би Жинтэй уулзахыг хүсэхгүй байгаа ч түүнтэй ярилцаж Сухо бид хоёрын амьдралд битгий гарч ирээд бай гэж гуйхаар шийдсэн юм.
Намайг гэрээс гарахад Жин машинаасаа буугаад над руу инээмсэглэн мэнд мэдээд машиныхаа хаалгыг онгойлгож өгөв.
Намайг машинд нь суухад тэр ч мөн адил жолооныхоо ард суугаад хөдөлцгөөв. Машин дотор чимээгүй орчин үүссэн нь нэг л эвгүй мэдрэмж төрүүлж байна.
Би яриа эхлүүлдэг юм бил үү? гэснээ болин зүгээр машины цонхоор үзэгдээд өнгөрөх гадаахыг ажиглаж эхлэв. Удалгүй машин ч зогсож бид хүрэх газартаа ирсэн бололтой.
Жин түрүүлж буун надад хаалга нээж өглөө. Би ч буугаад эргэн тойрноо харвал дээд зэрэглэлийн япон ресторан өмнө минь сүндэрлэн харагдана. Дотогшоогоо Жинийг даган ороод түүний захиалсан ширээнд сууцгаалаа.
Цонхны дэргэдэх ширээ байсан болохоор гадаад орчныг харж суух нь таалагдаж байна шүү.Зөөгч " Юу захиалах вэ?"
Жин " Сүши захиалъя. Сүён чи юу захиалах вэ?"
Би япон хоол сайн мэдэхгүй бас дээрээс нь энэ цэс үнэхээр толгой эргэмээр харагдаж байна.
Яг үнэндээ би уншихдаа тааруу болохоор ажил дээр Сухо миний ажлын талыг нь хийж өгдөг юм.
Би цэс рүү нухацтай харсаар "Адилхныг захиалъя" гээд барьж байсан цэсээ чангахан хаалаа.Зөөгч ч тоглой дохин бөхийгөөд цааш явав. Жин харин инээд алдан өөдөөс хараад байлаа.
Би ярвайн " Юундаа инээгээд байгаа юм ?" /солонгосоор/
Жин инээдээ арай яван бариад " Чи япон хэлэндээ үнэхээр муу бололтой" /солонгосоор/
Би хамраа үрчийлгээд " Би тийм ч муу биш " гэхэд тэр тэвчээгүй бололтой псс хийтэл инээх нь тэр.
Гэнэт тэр цонх руу заахад нь би хажуу тийш харвал зүрхэн хэлбэртэй дэнлүүнүүд тэнгэрт хөөрч, өнгө өнгийн гэрэл цацарсан гэрлэн шоу нүд баясгасан үзэсгэлэнтэй харагдана. Мөн хажуухнаас уянгалаг хийлийн ая эгшиглэж эхлэв.
Би түүн рүү гайхан том нүдлэн харвал Жин " Чи тэр Сухог биш намайг сонгоод над дээр ирж болохгүй гэж үү?"
Би толгой сэгсрэн суудлаасаа өндийгөөд " Уучлаарай. Чамайг багтаах зай миний сэтгэлд алга. Би зөвхөн түүнд л хайртай " гээд гарах хаалга руу зүглэв.
Жин миний гараас татан энгэртээ наан тэвэрлээ.
Би түүнийг түлхэн Жиний хацрыг алгадан "Ким Сокжин чи арай хэтэрч байна. Сухо бид хоёрын дундуур хэн ч орж чадахгүй " гээд тэндээс гаран такси барив.
Зохиогчийн талаас:
Сүёныг гарсны дараа Жин суудалдаа эргэн суугаад " Та 2ын дундуур орж л таарна даа" гэж өөртөө шивнэв.
Жиний өөдөөс харсан сандал дээр нэгэн залуу ирж суулаа.Жин хөмсгөө зангидан " Ян захирлаа та хүсээд байсан зургуудаа аваад явуулчхав уу? Бас бичлэгээ эвлүүлчихсэн үү?"
Ян Ян жуумалзан /I married millionare дээр гардаг даа/ "Мэдээж. Эцэст нь би Ким ерөнхийлөгчид хүүг нь буцаан өгч хөлсөө авах нь байна. Харин чи..."
Жин нүдээ эргэлдүүлэн " Хайртай бүсгүйгээ өөрийн болгоно. "
Ян Ян алгаа хавсран "Аль аль талдаа ашигтай. "
Сухогийн гэрт:
Сухо гэртээ хий хоосон зүйл ширтэж байтал утас нь дуугаран мессеж ирэв.
Тэр утсаа аван нээвэл харсандаа зүйлдээ итгэж ядах бөгөөд гар нь салгалан чичрэх аж.
Мессежээр ирсэн бичлэг ирсэн байх бөгөөд уг бичлэгийг тоглуулж эхлэхэд Сүёны хоолой сонсогдон түүний хэлэх үгс Сухогийн зүрхийг сүлбэх шиг л болов. Сухогийн уур дүрэлзэн асаж утсаа хана руу шидэхтэй зэрэгцэн Сүён хаалгаа онгойлгон гэртээ орж ирэх нь тэр.

YOU ARE READING
My billionaire boyfriend
RomanceI married millionaire S2 >>>> My billionaire boyfriend өгүүлэл нь Сүён Сухо 2ын хайрын тухай өгүүлэх болно. by Riushin