9. Баяртай

336 20 0
                                    

Сухогийн талаас

    Толгойны өвдөлтөөсөө болон ярвайн сэрээд хэт их уугаад шартжээ гэж бодсон ч үүнээс долоон дор байдалтай байгаагаа санаад өөрийн эрхгүй санаа алдлаа. Юу болсныг санах гээд сууж байтал хаалга онгойн нэгэн залуу орж ирэх нь тэр.

Би "Чи яг хэн юм юу хүсээд байгаа юм?"

Ян захирал "Ааваас чинь тушаал аваад л чамайг гэр лүү чинь буцаах гэж байна!"

Би "Намайг энд хорино гэж бодож байвал битгий андуур. "

Ян захирал "Би хорихгүй ээ. Харин ч чи намайг аваад яваач гэж гуйх байх шүү" гээд өрөөнөөс гараад явчхав.

  Үнэндээ түүний хэлснийг дагаад буцаж Солонгостоо очсон нь гэдэгтэй санал нийлээд сууж байтал
Ян захирал эргэж орж ирэхдээ нэг нөүтбүүк аваад ороод ирлээ.
   Би хөмсгөө зүгээр л зангидан яах гээд байгааг нь таах гэж хичээнэ.
   Тэр нөүтьбүүкээ над руу сарвайлаа. Би дуугүй л нөгөөхийг нь авахад камертай холбогдсон байгааг нь мэдлээ.
   Дэлгэцэн дээрх дүрс тодрон харагдаж эхлэхэд л манай гэр болохыг ойлгон одоо ч түүний ямар санаатай байгааг үл ойлгоно.
   Удалгүй Сүён доголон явж буйдан дээр суухад Жин удалгүй хажууд нь ирэн суулаа.
  Яг л миний дотор дайн болох шиг толгойд олон янзын бодол эргэлдэнэ.
   Ямартай ч энэ Ян захирал гэгч намайн ажиглаж байгаад боломжит мөчийг хүлээж байсан байх нь.  
   Өөрөөр бол Сүёон бид хоёрыг хэрэлдэхийг.

  Бодолд дарагдан сууж байтал Жин Сүёноос юу болсныг асуун санаа тавьсан үгс хэлэх нь чихэнд минь сонсогдон анхаарлыг минь сарниулав.

Нөүтбүүк дээр

Жин " Юуболсныг хэлчих л дээ. Чи сайнгүй харагдаж байна"

Сүён " Би зүгээр. "

Жин " Гуйя доторхоо уудалбал чамд л сайн. Ингэж дотроо хадгалах хэрэггүй. "

Сүён хөмхийгөө зуун " Би Ким Сухог үзэн ядаж байна. Тэр яаж намайг болон өөрийгөө сүйрүүлж чадаж байна аа. Үзэн ядаж байна. "

Жин " Өөр хэлэх зүйлсээ бүгдийг нь хэл л дээ. "

Сүён толгой дохин " Би үнэндээ маш олон зүйлсийг төлөвлөсөн байсан. Гэтэл тэр дэндүү арчаагүй амьтан байж. Би анзаараагүйдээ гутарч байна. Бид анхаасаа эхлүүлэх хэрэггүй байжээ. Нуугдан байж хамтдаа байхыг хүссэн юм сан. Гэтэл энэ зүгээр л бүтэлгүй мөрөөдөл байсан юм байна " гэхэд Жин түүнийг энгэртээ наан тэвэрч түүнийг тайтгаруулна .
  
  Үүнийг үзэн суухад миний гар салганан толгойд минь худлаа эвлүүлэг байх ёстой л гэж бодогдоно.

Гэхдээ энэ үнэн үнэн..... Бас тэр минь намайг үзэн ядаж байна.
Өнөөх хэдэн мянган бодлууд минь замхран толгой минь хоосорч түүний минь " Ким Сухог үзэн ядаж байна " гэж хэлэх нь л дахин дахин давтагдан сонсогдоно. Яг л тоглогдож байгаа дуу хураагуур шиг л ....

Ян захирал гэгч миний гараас нөүтбүүкээ авахад нь л би бодит байдалдаа эргэн оров.

Ян захирал "Солонгос руу чамайг буцна гэж итгэж байгаа шүү " гээд зальжин инээмсэглэсээр гарлаа.

  Түүний зөв байх. Анхнаасаа л би ийм юм болох вий гэж айдаг байсан. Одоо ингээд болчихлоо. Магадгүй би түүнийг Жинтэй аз жаргалтай байхыг хүсээд явах хэрэгтэй юм шиг байна.
  Тэр...тэр минь...тэр минь надтай байвал аюулд орж шаналахаас цаашгүй . Түүнийг орхино...орхих хэрэгтэй. Гэхдээ хайрласаар байх болно. Яг өмнөх шиг ээ. Гэхдээ аймшигтай том ялгаатай.

  Амьдралыг минь гэрэлтэй болгосон Сүёнгүйгээр өдөр хоногууд л надтай хоцрох нь....

  Түүнийг инээж байгаасай гэж хүсэж байна. Миний өгч байсан хайраас илүүг Жин өгч түүнийг жаргалтай байлгаасай гэж...

  Би би би чамд хайртай Сүён-аа. Хэлээд байдаггүй ч үйлдлээрээ мэдрүүлэхийг хүсдэг байсан юм шүү.
Баяртай.............

  Солонгос руу буцлаа. Ямар ч үнэ цэнгүй , дарамттай амьдрал руугаа.
Зүүдэндээ л чамтайгаа уулзъя. Ямар ч толгой өвтгөм асуудалгүй байх болно. Зүүдний ертөнцөд.....

My billionaire boyfriendWhere stories live. Discover now