16. Догдлол

357 23 0
                                    

  Кай над руу харан инээгээд "Сүёныг олчихсон болохоор тайвшир, хён. Тэр дөнгөж сая сэргэсэн. Би эргэчхээд ирж байна. "

  Түүний үгийг сонсоод л гүнзгий амьсгаа авав. Бурхан гэж байдаг бол үнэхээр их баярлалаа.

  Би шууд л босон явах гэтэл тэнцвэр алдан унах гэхэд Кай амжин намайг түшив.

  Кай " Хён та амрах хэрэгтэй. Сүён зүгээр байгаа. "

  Би түүн рүү хошуугаа унжуулан гуйсан харцаар харлаа.

  Кай хоолойгоо засан " За Сүён дээр очицгооё. Хён харин та дахиж над руу ингэж харахгүй гэж амла. Эвгүй юм аа ughh"

Би түүнийг шоолон инээгээд эмнэлгийн коридороор алхаж эхлэв. 
 
   Сүёны өрөөний өмнө ирсэн бололтой нэг хаалганы өмнө тэр зогсчхов.

  Кайг хаалга нээх гэхэд нь би болиулаад хэд гүнзгий амьсгаа аван хаалгыг би өөрөө нээлээ. Догдлол дүүрэн байх чинь.

===========================

Сүёны талаас

   Эм тарианы эхүүн үнэр хамар цоргиулахад би аажмаар нүдээ нээлээ. Цагаан тааз намайг угтан онгорхой цонхоор гадаах орчны чимээ бүдэгхэн сонсогдоно.

  Би өндийх гэхэд толгой эргэн яс янгирах шиг л болов. Ханнагийн уулга алдах нь сонсогдоход би түүн рүү толгойгоо эргүүлэн харлаа.

  Тэр намайг тэвэрч аваад шууд л уйлаад эхлэв.

  Би нурууг нь зөөлөн товшин тайвшруулахад тэр хөндийрөн "Тэнэг юм уу, чи. Намайг хаяад үхэхийг хүсээ юу. Тэгж их үхмээр байсан юм уу? " гээд л намайг сэгсчиж гарав.

   Би бага зэрэг ёолоход Ханна сэгсчихээ болин сандран " Чи зүгээр байж бай. Би гялс эмч дуудаад ирье." гэчхээд гүйх шахам гарахдаа бүдрээд уначхав.

  Би босох гэхэд тэр өөрөө өндийгөөд нус нулимсандаа гутгалдчихсан юм "Зүгээр зүгээр одоохон " гээд гүйх шахам гарлаа. Инээдтэй хэрнээ хөөрхөн гэдэг нь.

  Удалгүй Кай Ханна бас эмч сувилагч нар бүгд орж ирээд намайг үзэж эхлэв.

  Эмч " Биеийн үзүүлэлт сайн байна. Хэд хоногтоо хэвтээд гарч болно оо."
Би ч толгой дохин эмч сувилагч 2 ч гарав.

  Кай " Сухо хён энд байгаа. " гэж намуухан хэллээ. Очихыг хүсэх ч түүнийг харах нүүр надад алга.

  Сухо тэр энд байгаа байх нь ээ.

   Гэнэт Ханна элдвийг шалгааж эхлэхэд би аль болох товч тодорхой хариулж байлаа.

  Сүр сар хийсээр Чанёол Лураг чирсээр орж ирлээ. Тэд хүртэл надаас болоод энд иржээ.

Лура " Өөрийгөө бодохгүй байж болно. Гэхдээ чи ядаж гэр бүлээ, ядаж биднийг бодож болсонгүй юу. Шулуухан л хэлье. Үхэхээр үсрэх тийм сайхан байна уу? Арай одоо амьд үлдлээ гэж халаглаад сууж байгаа юм биш биз дээ, ЖОН СҮЁН"

   Лурагийн үг бүр үнэн би юуг ч бодолгүй үсэрсэн. Өөрийгөө ямар тэнэг болохыг одоо л мэдэж байна.

  Би аль хэдийнээ уйлаад эхэлчихсэн байв. Уйлаад л уйлаад л....
Арай тайвшрахад Ханна намайг тэврэв.

  Чанёол Лураг тайвшруулах гээд л хачин хачин юм хийгээд байлаа.

  Лура над руу харцаа шилжүүлэхэд нь би өрөвдөлтэй царайлан түүн рүү харлаа. Тэр санаа алдснаа намайг нөгөө талаас минь тэврэв.

   Бид арай тайвшрахад сая л Жуниныг байхгүй байгааг анзаарлаа.

  Биднийг түүнийг хаачсаныг таамаглан тоглоцгоож байтал хаалга нээгдэн тэр зүг рүү бүгд харцгаав.

Цог золбоогүй болсон нүднийх нь доогуур гүн хөх зураас татсан түүнтэйгээ харц тулгарахад догдлол дүүрэн мэдрэмж сэтгэлийг минь дулаацуулах нь тэр.

Түг түг...

Зүрх минь түүнтэй зүгээр л харц тулгарахад ингэж хүчтэй цохилж байхад би яаж өөр нэгнийг сэтгэлдээ байгтаах билээ.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now