Сүён машиндаа суухад найз залуу нь хошуугаа унжуулаад сууж байв.
Сүёон инээд алдан " Сухо яасан бэ? Тэр манай ахлах сургуулийн танил байгаа юм аа. Чи арай хардаад байгаа юм биш биз.?"Сухо юу хэлэлгүй машинаа асаан тэд хөдөлцгөөлөө. Сүён жолоогоо атгаагүй Сухогийн нэг гарыг атгатал Сухо гараа татаад авчхав.
Сүён санаа алдан урагшаагаа харан " Жинийг тоох хэрэггүй дээ. Уулзаагүй удсан болохоор д дотно харьцсан байх. Битгий хардаад бай л даа, Ким Жунмён. Бас......."
Гэнэт Сухо Сүёоны гараас татсан ч зам руугаа харсаар "Би мэднэ ээ. Чиний зүрх зөвхөн надаас болж хурдан цохилдгийг... Зүгээр л зүгээр л тэр надад таалагдахгүй байна"
Сүён инээмсэглэн "Зүгээр л хардсан гэдгээ л хэл л дээ. Миний залуу яагаад ийм өхөөрдөм бэ?"
Сухо ч инээмсэглэн хоолойгоо засаад чимээгүй хэсэг явсны эцэст гэртээ ирцгээлээ.
**** клубт
"Ким захирлаа би танд итгэж байгаа шүү. Сүёныг Сухогоос салгаж чадна гэдэгт чинь. Тэгээд ч Сүён та 2 үнэхээр тохирсон хосууд гэж би бодож байна"
Жин итгэлтэйгээр " Битгий санаа зов. Би Сүёныг заавал өөрийн болгоно. Харин та л Сухо гэгчийг эндээс авч явахдаа л бэлдсэн нь дээр байх"
" Мэдээж. Гэхдээ битгий урмыг минь хугалаарай " гээд нэгэн залуу VIP өрөөнөөс гаран явлаа.
Жин буйдан дээр тухлан вискигээ тамшаалан ууснаа " Сүён минь, чамайг би заавал өөрийн болгох л болно. Салгахдаа л салгана даа" гэж хэлээд дахиад нэг хундага вискиг хөнтөрч орхив.
Өнгөрсөнд:
Жин ахлах сургуульдаа номой дуугүй хичээлээ л хийдэг хүүхэд байсан болохоор хүүхдүүдэд ихэвчлэн дээрэлхүүлдэг байв.
Хичээл тарсны дараа хэсэг хүүхдүүд түүнийг сургуулийн арын хашаанд чирэн ирж мөнгө нэхэж эхэллээ. Дасал болсон энэ үйлдэлд нь Жин ч халаасанд байгаа мөнгөө гаргаж өгөх гэж чичигнэнэ.Гэнэт нэг охин " Хөөш та нар яагаад түүнийг дээрэлхээд байгаа юм? Шангаа хүртэхийг хүсээ юу?"
Нэг хөвгүүн " Хөөе хөөрхнөө бидний асуудал битгий оролц. Хөөрхөн царайгаа муухай болохоос өмнө арилж үз. "
Охин инээд алдан " Чиний царай муухай болох уу? Эсвэл минийх үү? Нэг үзчих үү дээ!!"
Гэтэл нэг өндөр банди түүн дээр очин мөрөн дээр нь гараа тавин "Ах нартайгаа ингэж харьцаж болохгүй ээ. Зүгээр дуугүй явахгүй бол..."
Охин үгийг нь таслан " Яана гэж?? Ална гэх гээд байгаа юм уу? Тэнэг мал вэ? Өндрөөс цаашгүй гозон " гэхэд банди гараа далайхад Жин цохиулах нь байна гэж бодон өөрийн эрхгүй нүдээ тас анив.
Гэтэл нөгөө бандийн ёолох дуу сонсогдоход Жин гайхан нүдээ нээвэл нөгөө охин нь нөгөөхийн далайсан гарыг нь мушгиад хөлөөрөө жийчхэв.Өндөр банди газар ойчиход охин бусад хөвгүүд рүү нь гараараа дохиход нөгөө хэд муухай харснаа газар унасан нэгнээ босгон цааш явлаа.
Охин Жин дээр очин " Зүгээр биз дээ??" гэсээр дулаахан инээхэд Жиний зүрх хурдан хурдан цохилно.
Сандарсандаа тэр хурдхан толгой дохиход охин " Намайг Сүён гэдэг. Танай хажуугийн ангийн хүүхэд. Баяртай " гээд далласаар цааш явахад Жин нүүр дүүрэн мишээсээр хоцров.
" Сүён гэдэг байх нь ээ"
YOU ARE READING
My billionaire boyfriend
Roman d'amourI married millionaire S2 >>>> My billionaire boyfriend өгүүлэл нь Сүён Сухо 2ын хайрын тухай өгүүлэх болно. by Riushin