Кай гадагшаа гаран шууд л Чанёол руу залгав.
Кай " Сухо хаана байгааг олоод өг дөө"
Чанёол " Мэнд ус ч үгүй. Гэнэт залгаад юу болсон юм ?"
Кай " Дараа хэлье ээ. Сухогийн байршлыг олох хэрэгтэй байна. Чи муу ч сайн ч мөрдөгчөөр ажилладаг биз дээ. "
Чанёол" Ямар нэгэн илрүүлэхэд тус болох зүйл байвал ч... "
Жунин " Машиныг нь хай даа "
Чанёол компьютерээсээ хайлт хийн
" **** цэнгээний газарт байгаа бололтой"Жунин утсаа таслан машинаа асаан шууд л баар луу хөдлөв.
Баар луу ороход архи тамхины үнэр хан хийж энд тэндгүй наргиж цэнгэх залуус харагдана. Гэхдээ энэ дунд Кай Сухог хайсан ч олсонгүй.Чанёол руу дахин залгаад " Сухо энд алга. "
Чанёол " Хүлээж бай. Би камерынх нь бичлэгийг хакердаж байна. Бичлэг дээр нэг залуу Сухотой хамт сууж байснаа нэлээд хэдэн залуус түүнийг чирээд аваад явчихлаа. Тэгээд машинд суулгасан нь хяналтын камерт нь бичигдчихэж. Энэ одоо юу болоод байгаа юм бэ? "
Жунин "Хамт байсан залуугийнх нь зургийг мэдээлэлтэй нь явуулчих"
Кайн утсаа нээн Чанёолоос ирсэн мессежийг уншаад бүхнийг ойлгох шиг.
Жунин " Сухог аав нь Солонгост буцааж авчрах гэж үүнийг хийсэн бололтой. Онгоц нисдэг тэрэг юу ч байдаг юм тэдгээрийг шалгаарай. Чи заавал олох ёстой шүү. " гээд Чанёолыг үг хэлэхээс өмнө таслалаа.
Чанёол " Би ямар нисэх буудлын ажилтан биш дээ!"
Жуниныг Сухогийн гэрт ирэхэд Сүён Ханна 2 дээр ирэхэд тэр 2 аль хэдийнээ унтчихсан байв. Жунин шил хагарч шалаар тарсан гэрийг нь хэсэг ажиглаад Сухогийн утсыг оллоо. Дэлгэц нь авах юмгүй хагарч эвдэрсэн байв. Кай утсыг нь авч халаасандаа хийгээд утас засварын газар луу явлаа.
Хэсэг удсан ч утас нь дажгүй засвар авсан байв.Кай " Хадгалагдсан зүйлүүд нь яасан бол?"
Засварчин " Дотоод гэмтэл нэлээдгүй их байсан болохоор ойрын хугацаанд ирсэн мессеж дуудлага зэрэг нь бол байгаа. Гэхдээ зарим нэг апп нь устгагдсан. "
Жунин " Баярлалаа " гээд төлбөрөө төлөөд тэндээс гарав. Утсыг нь нээн дуудлага мессежүүдийг нь шалгатал Сүён нэг залуутай тэврэлдэж байгаа зураг бас бичлэг байх нь тэр.
Бичлэг дээр
Сүён " Жин хайрт минь тэр тэнэг залуугийн хөрөнгийг авчихвал энэ бүхэн дуусна биз дээ. "
Жин " Тэгэлгүй яахав, хайрт минь "
Сүён " Тэр үнэхээр залхмаар гээч "
Жин " Жоохон л тэсчих за юу "
Сүён " Мөнгөний гахай гэдгээ ч мэдэхгүй хөөрхий гэнэн тэнэг залуу Ким Сухо " (төгсөв)
Кай багагүй цочирдон Сухогийн гэрт болсон зүйлсийг хагас хугас ойлгохтойгоо болов.
Сүёныг ийм юм хийх нэгэн биш гэж бодох хэдий ч ийм баримт байгаа нь эргэлзэхэд хүргэнэ. Аль болох сэтгэл хөдлөлөөр шийдэхгүйн тулд тусгай программ зэргээр шалгая гэсэн шийдэлд хүрсэн билээ.

YOU ARE READING
My billionaire boyfriend
RomanceI married millionaire S2 >>>> My billionaire boyfriend өгүүлэл нь Сүён Сухо 2ын хайрын тухай өгүүлэх болно. by Riushin