La/ep.

556 32 0
                                    

   Сүён нулимс дүүрэн нүдээр Сухо руу мишээн харахад Сухогийн нүдэнд ч гэсэн нулимс гилтгэнэнэ.

  Сухо хөлөө зөөж ядан Сүён руу алхсаар түүнийг тэвэрч авав.

  Сүён ч түүнийг бас тэврэн авч бага зэрэг хөндийрөхдөө тэд зүгээр л ширтэлцэнэ. Тэдэнд үгээрээ ойлголцохоос илүү харцаараа бие биенийхээ сэтгэлийг ойлгоход л хангалттай байх аж.

  Энэ байдлыг эвдэн Чанёол" Ёоо өлсчихлөө. Бөөндөө хоол захиалах уу, Сухо хён даавал ч... " үгээ хэлж дуусаагүй байхад Лура түүнийг нударсан нь энэ байв.

  Чанёол том нүдлэн Жунины чихэнд " Хоол захиалцгаая л даа "

  Кай духаа алгадаад " Ёол мэдрэмжтэй бай л даа"

Чанёол " Больж л байхгүй юу. Би явж юм идлээ. "

Ханна " Идэж уухаа л бодох юм. "

  Чанёол хэлээ гаргаснаа өрөөнөөс гарав.

   Жунин Ханна Лура 3 толгой сэгсэрсээр  араас нь гарлаа.
Өрөөнд Сүёон Сухо 2 л үлдэв.

  Сухогийн нүд ийш тийш гүйн ээрч муурсаар  " Намайг уучил. Би тэгж аашлах ёсгүй байсан юм. Уучил, хэрвээ би ийм арчаагүй байгаагүй бол ..." гээд үгээ гүйцээж чадаагүй байхад Сүён түүний гарнаас атган өөртөө анхаарлыг татав.

" Болоод л өнгөрсөн шүү дээ. Хамгийн гол нь одоо бид хамтдаа байна ш дээ."
 
Сухо ч толгой дохин " Би чамд хайртай Сүён. "

Сүён инээмсэглэн  " Мэднэ ээ би ч бас өөртөө хайртай . "

  Сухо " Өө арманчиклах гээд байхад"

  Сүён хөхрөн " Уучил уучил. Тоглож байна даа. Би ч бас чамд хайртай маш их. "

  Сухо малийгаад " Мэднэ ээ. "

   Харин тэднийг хаалганы цаанаас сонсох Жиний нүдэнд нь багахан нулимс хурсан байх аж.

Түүний дэргэд туслах нь ирээд " Орохгүй юм уу? Захирлаа "

  Жин толгой сэгсрээд " Би ямар нүүрээрээ орох вэ дээ. Тэр минь жаргалтай байна шүү дээ. Би бусниулмааргүй байна. " гээд туслахдаа нэг цаас атгуулав.

"Үүнийг Кайд өгөөд Сүён Сухо 2т дамжуулаарай гээд хэлээд өгөөч. Би машиндаа хүлээж байя. " гэхэд туслах нь толгой дохин холдлоо.

  Жин гүнзгий амьсгаа аваад хаалттай хаалга руу ширтэн "Баяртай " гэж зөөлөн шивнээд хаалганаас холдон алхлаа.

    Жин дээгүүр харан өөртөө хэт итгэлтэй алхсаар эмнэлгийн хаалгаар гарав уу үгүй юу хурдтай машин ирэн түүний хослол руу зам дээр тогтсон шалбаагийг цацаж орхив.

  Жин арай ядан гүнзгий амьсгаа аван амандаа үгэлсээр өөрийгөө тайвшруулахыг хичээн байхад машины эзэн буугаад түүнийг хэнэгч үгүй зөрөх нь тэр.

Жин уурлан " Та яаж уучлалт ч гуйхгүй явж чадаж байна аа. Миний хувцсыг хар даа!!"

  Эмэгтэй зэхэлцэн  " Ингээд л явж байгаа юм биш үү!! Сүртэй юм. Хэд юм ? Төлчихнө за. "

  Жин " Чи төлж чадах уу? " эмэгтэйг сонжсон маягтай харан ёжлон инээлээ.

  Эмэгтэй нэрийн хуудсаа өгөөд "Чиний наад муу хослолыг төлөхтэйгөө байна. " гээд зэхэлцсээр эмнэлэг рүү оров.

  Жин " Инээдтэй хүүхэн бэ " гэж амандаа бувтнаад машиндаа суув.

" Над шиг сайхан залууг ийм болгох гэж дургүй хүрмээр юм. Би чинь..."

-"Worldwine handsome залуу гэж үү?"

  Жин цочин зүрхээ дараад " Яаа ирсэн юм бол мэдэгдээч. Хүн алах нь ээ. Ким туслах аа "

  Ким туслах " Та өөрчлөгдөхгүй юм аа. Гэхдээ ойрын үед өөрийгөө магтдаг тань багассан чинь ёстой эвгүй санагдаад байсан шүү"

  Жин үл ялиг инээгээд " Хуучин шигээ байхыг хичээж л байна. Гэр лүү явна аа. Хувцсаа сольё. Миний сайхан хослол шавхай болчихсон болохоор хурдлаарай Ким туслах аа!"

   Ким туслах ч толгой дохин тэд хөдөлцгөөв.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now