Удалгүй машин зогсоход би буун эргэн тойрноо харвал үнэхээр харц булаам газар байв.
Өөрөөр хэлбэл өндөр биш намдуу хавцал түүний доогуур далайн ус тогтсон байх бөгөөд сарны тусгал тод харагдана.
Үнэхээр сэтгэл уужрах газар мөн бололтой. Салхи зөөлнөөр үлээх нь намайг үнэхээр тайтгаруулж буй мэт санагдана.
Жин " Энэ миний нууц газар. "
Би " Тийм байна аа. Үнэхээр ганцаараа л энд ирж баймаар. "
Жин " Гэхдээ энэ газар чамайг санагдуулдаг болохоор надад үнэхээр дотно санагддаг. "
Би дуугүй л зогсов. Яг үнэндээ юу хэлэхээ мэдэхгүй байна.
Жин үргэлжлүүлэн " Би чамд ахлах сургуульд байхдаа л сайн байсан. Тэгээд хайртай болсон. Зүрхэндээ хадгалаад л, хадгалаад л.....
Одоо ил гаргамаар байна. Бүх мэдрэмжээ. Би чамд маш их хайртай. Яагаад би чиний хажууд байж болохгүй гэж мм? Сухогоос илүү байж чадна гэж би өөрийгөө бодож байна. Намайг сонгооч дээ, Сүён. "Би түүнийг надаас болж зовоосой гэж хүсэхгүй байгаа тул худал хэлмээргүй байгаа болохоор шууд л боддогоо хэлэхээр шийдлээ.
" Жин уучлаарай. Миний чамайг гэх сэтгэл ахлах сургуулийн найзаас хэтрэхгүй. Миний энд ( зүрхээ заах) зөвхөн нэг л хүн байдаг. Байсаар ч байна. Тэр хүн үхсэн ч, намайг хаясан ч энэ хэвээрээ л байх болно. "
Жин над руу цоо ширтэн " Тэр хүн чинь Ким Сухо гэгч н**ш биз дээ. Гуйя түүнийг мартаад шинээр надтай эхлэж болохгүй гэж үү дээ"
Тэр цөхөрсөн сонсогдож байна.
Би " Уучлаарай. Жин чамайг багтаах зай харамсалтай нь миний сэтгэлд байхгүй. Уучлаарай өөр хэлэх үг үнэндээ алга."
Жин бухимдан " Хараал идсэн уучлаарайгаа хэлэхээ боль. Чамд буруу байхгүй. Гэхдээ гэхдээ ЯАГААД НАДАД БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ!! ЯАГААД ЯАГААД "
Би зүгээр л толгойгоо гудайлган зогсоно. Гэнэт тэрний чангаар инээх сонсогдоход толгойгоо өргөн харвал тэр ёжтой инээн
" Хэрвээ чамд 2хон сонголт байсан бол яах вэ? Эхнийх нь намайг сонгох. Дараагийнх нь энэ хавцлаас үсрэх. "
Түүний энэ 2 сонголт намайг гайхшрууллаа. Тэр яаж ийм юм сэтгэж чадаж байна аа. Гэхдээ надад бодоод байх юм алга. Гаргасан шийдвэртээ ч харамсахгүй байх гэж бодож байна. Тэр хүн угаасаа намайг хаяад явсан болохоор.....
Магадгүй би энэ ертөнцөөс явах хэрэгтэй байх. Уучлаарай ийм арчаагүй байгаад минь Ким Сухо. Хайртай шүү. Суход хэлэхийг хүссэн бүхнээ бодолдоо хэлэв.
Би шууд хавцлын ирмэг дээр зогсов.
Би Жин рүү харвал тэр " үгүй биз дээ" гэсэн харцаар харах ч би түүн рүү байдгаараа инээмсэглэн
"Би хэлсэн шүү дээ. Чамайг багтаах зай байхгүй гэж. 2уулаа хамт байвал бие биеэ л зовооно. Хэрвээ надад наад 2 сонголт чинь л байгаа юм бол би сүүлийн саналыг чинь хүлээн авлаа. Намайг мартаарай гуйя. Бас ямар нэг муу зүйл болвол өөрийгөө битгий буруутгаарай. " гээд хойш гэдийлээ.
Эцсийн хоромд Жиний гараа сунган орилох дуу сонсогдох ч Сухо л толгойд минь бодогдоно.
YOU ARE READING
My billionaire boyfriend
RomanceI married millionaire S2 >>>> My billionaire boyfriend өгүүлэл нь Сүён Сухо 2ын хайрын тухай өгүүлэх болно. by Riushin