10. Тэмдэглэлийн дэвтэр

365 24 0
                                    

  Сүёний талаас

   Нүүрэн дээр минь нарны гэрэл тусахад сэрлээ. Хажууд хэн ч алга ганцаараа. Сэтгэл өвдөж байна.

  Өрөөнөөсөө санаа алдсаар гарахад Ханна хоол хийж, харин Кай түүнийг хойноос нь тэврээд зогсож байгаа нь надад бяцхан атаархал төрж байгаа нь гунигтай юм.

  Инээлдээд л ядаж тэд жаргалтай байгаа нь болж дээ. Би биш юмаа гэхэд тэр инээж байгаа нь сайн хэрэг.

Кай тэднийг харан зогсох намайг харснаа царай нь илт барайлаа.
     Сухотой уулзсан болов уу?

  Би аль болох зүгээр мэт байхыг хичээх ч нэг болж өгөхгүй юм.
Хоолоо багахан идчихээд үлдсэнийг нь идэх хүсэлгүй байсан болохоороо ширээнээс бослоо.

Ханна " Бид ингээд явлаа шүү, Сүён"

  Би зүгээр л толгой дохиход Ханна баахан юм захих ч нэг чихээр минь ороод нөгөө чихээрээ гаргана. Тэр 2 ч эндээс явж би ганцаараа үлдлээ.

Би тэсэлгүй түүний ажлын өрөө рүү ороод өөрийн эрхгүй санаа алдав.

Түүний нухацтай хэрнээ хайр татам царай шууд л санаанд оров. Тэр одоо хаана, юу хийж яваа юм бол доо. Зүгээр л байгаасай.

Ширээнүүдийнх нь шүүгээнүүдийг уудалж байгаад бор тэмдэглэлийн дэвтэр нүдэнд тусах нь тэр.

Дэвтрийг нээн уншихад зүрхийг минь сийчих шиг л болов.

Эхний хэдэн хуудаснуудад зугтаахаас өмнөх үеийн тэмдэглэлүүд байх бөгөөд миний тухай болон санаж байгаагаа бичсэн байлаа. Харин дараагийн 3 хуудсыг урчхаж.

Дараагийн тэмдэглэлүүдийнх нь он сар Жинийг захирлаар ирэхээс 2,3 хоногийн өмнө бичсэн байв.

Дэвтэр дээр

****оны**сарын** өдөр

Сүёныгоо алдах вий гэж айж байна. Магадгүй аль хэдийнээ алдсан ч байж мэднэ.
Ингэж бодохоор дотор харанхуйлах юм.

Хэрвээ тэр баяртай гээд яваад өгвөл би яах вн? Түүнийг зүгээр л явуулчих байх даа. Тиймдээ тэр надтай байвал шархална. Би хүсэхгүй байна. Түүнийгээ зовоохыг...

****оны**сарын** өдөр

Яагаад ч юм тэр муу Жин гэгч бодогдоод байх юм. Тэр яг нэг зүйл хийх гээд байгаа мэт....

Хэрвээ Сүёон минь тэр н**шид хайртай бол яана аа. Үгүй биз дээ. Сүён минь зөвхөн надад л хайртай биз дээ.

****оны**сарын** өдөр/ Жин захирлаар ирдэг өдөр/

Тэр ямар санаатай энд ирсэн юм бол. Ажлаа ч олигтой хийж чадахгүй нь ээ. Түүнээс болоод.

Хамгийн гол нь Сүён түүнтэй хоолонд орно. Би Сүёныг намайг л хайрладаг гэдгийг нь мэдээд байгаа ч уур хүрч байна. Маш их гэхдээ би хамт яв гэж хэлсэн атлаа яагаад байгаа юм бол оо. Чи ч арчаагүй юм даа Ким Сухо.

******

Дараагийн хуудаснуудыг сараачиж балласан байлаа. Яагаад ч юм гомдоод байх юм. Миний түүнийг гэх сэтгэлийг тэр хэзээд үгүйсгэж байсан мэт.

Миний хайр тийм өчүүхэн байсан гэж үү? Түүнийг эргэлзэж тээнэгэлзэхээр тийм хямдхан байсан байх нь . Түүнд миний хайр хүрдэггүй байж....

Үнэхээр гутармаар юм аа. Түүний ажлын өрөөний цонхоор гадаах орчныг цоо ширтлээ. Яг л амьгүй мэт энэ мэдрэмж....

Хаалганы хонх дуугарахад л би бодлоосоо салав. Ханнаг байх гэж бодоод шууд онгойлтол өөр хүн байлаа. Жин Ким Сокжин.

Намайг хараад түүний инээмсэглэл аяндаа замхран алга болохыг би анзаарав.

Жин "Зүгээр биз дээ. Юу болсон юм?"

Би " Яагаачгүй ээ. Би зүгээр " бүр амны уншлага шиг л "би зүгээр " гэх болжээ.

Би түүнийг дагуулан том өрөөнд ороод буйдан дээр суухад тэр даган суулаа.
Жин " Юу болсныг хэлчих л дээ. Чи сайнгүй харагдаж байна"

Би " Би зүгээр. "

Жин " Гуйя доторхоо уудалбал чамд л сайн. Ингэж хадгалах хэрэггүй. "

Би уруулаа хазлан дотроо хуримтлагдсан бүх хэлэхээр шийдэн нулимсаа тэвчин  " Би Ким Сухог үзэн ядаж байна. Тэр яаж намайг болон өөрийгөө сүйрүүлж чадаж байна аа. Үзэн ядаж байна. "

  Жин " Өөр хэлэхийг хүссэн зүйлсээ бүгдийг нь хэл л дээ. "

   Би толгой дохин зүгээр л бухимдлаа гаргахаар шийдээд " Би үнэндээ маш олон зүйлсийг төлөвлөсөн байсан. Гэтэл тэр дэндүү арчаагүй амьтан байж. Би анзаараагүйдээ гутарч байна. Бид анхаасаа эхлүүлэх хэрэггүй байсан бололтой. Нуугдан байж хамтдаа байхыг хүссэн юм сан. Гэтэл энэ зүгээр л бүтэлгүй мөрөөдөл байсан юм байна " гэхэд Жин намайг энгэртээ наан тэвэрч тайтгаруулав.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now