15. Амьд байх ёстой

335 25 0
                                    

Сухогийн талаас

  Жин тэр муу н**шын түлхүүрийг авч гараад машиныг нь галзуу юм шиг л жолоодож эхлэв.
 
  Удалгүй би саналаа. Ямар тэнэг болохоо...

  Жолооных нь хүрдийг тас зуурсаар өөрийгөө хараалаа. Би арчаагүй юм аа дэндүү дэндүү.

   Би ядаж Жиний утас эсвэл Сүёоны үсэрсэн тэр газрыг асуух ёстой байсан юм. Би би юу мэддэг гэж ууртай нь аргагүй гарч явсан юм бол оо??

  Эргэн тойронд битүү мод. Би хаачих ёстой вэ? Надад хэн нэгэн туслаач гуйя.

   Баруун хойд талаас түргэний машины дуу хангинаж байлаа.

  Яагаад ч юм тэр зүг рүү яаран алхаж эхлэв. Ойртох тусам дуу чангарсаар.

  Сүүлдээ гүйж эхлэлээ. Тэр минь тэнд байгаа байх.

    Гүйсээр гүйсээр хавцлын өмнө ирлээ. Хүмүүс орилоод л, гэрэл далай руу тусган орчныг гэрэлтүүлнэ.

  Гэхдээ гэхдээ тэр минь олдохгүй бол яана аа. Би түүний нэрийг галзуу хүн шиг л орилон дуудан явсаар...

  Тэнд байсан хүмүүс бүгд над руу гайхан харахад Ханна над руу гүйн ирж алгадаад авав.

  Ханна нулимс цийлгэнэсэн нүдээрээ цоо ширтэн " Хэрвээ Сүёон олдохгүй бол би чамайг алаад дараа нь өөрийгөө ална. " гэхэд Кай нааш ирэн түүнийг тэврэн тайвшруулж цааш дагуулан явахдаа үе үе хойш харан над руу гунигтай нь аргагүй ширтэнэ.

   Би ч ухаан орон түүнийхээ нэрийг дуудан хайж эхлэв. Сүүлдээ юу ч хийж чадахгүй байгаа өөрийгөө зүхэж эхлэлээ. Над шиг арчаагүй нэгэн яаж түүнийг олох вэ дээ.

   Сөхөрч суугаад өөрийгөө харааж байхад мөрөнд минь хэн нэгэн хүрэхэд толгой өргөн харлаа.

  Кай " Бид түүнийг олно оо. Итгэлээ алдаж болохгүй. Тэр амьд. Бүгд сайхан болно, хён. "

  Би гүнзгий амьсгаа аваад " Тийм ээ. Тэр минь амьд. Заавал олно. "

  Хаа саагүй л хайх сураг огт алга.

  Нүд минь харанхуйлж байсан ч би хавцлын доорх эргээр хайж байлаа.

  Бие дийлдэхээ болин хөлөө захирч чадахгүй болоход би өөрийгөө сульдсаныг ойлгов. Гэхдээ би хайсаар л байлаа. Заавал олох л болно.

   Нүд харанхуйлан толгой эргэсээр ухаан балартан газарт тэрийн унахаа мэдэрч байна. Хэн нэгний дүрс үзэгдэх ч таних тэнхээ надад алга.
Эргэн тойрон харанхуй.

===========================

Эм тарианы үнэр хамар цоргиулж байхыг бодоход би эмнэлэгт байгаа бололтой.

  Аажмаар нүдээ нээхэд цагаан тааз. Би зөв таамаглажээ.

Өндийн сууж санаа алдаад босох гэхэд өрөөний хаалга нээгдэн Кай ороод ирэв.

Тэр намайг харснаа босохыг минь болиулаад " Хён та их ядарсан. Одоо сайн амраад ав. "

  Би түүн рүү хоосноор ширтэн " Сүён Сүён хаана байна? Түүнийг минь олсон уу?"

  Асууж байхад миний хоолой минь өөрийн эрхгүй чичирнэ.

  Тэр харцаа бууруулан шал руу ширтэж эхлэхэд дотор харанхуйлах нь тэр.

Арай тэр минь олдоогүй юм биш биз дээ. Үгүй ээ. Тэр амьд байх ёстой гэж дотроо үглэж байв. Энэ хэдэн хором намайг үхүүлэх шиг л...

My billionaire boyfriendWhere stories live. Discover now