13. Сухог явуул

312 23 0
                                    

*Жиний талаас

  Би би юу хийчих вэ??

  Түүнийг намайг сонгоно гэж бодсон. Үхлээс илүү надтай байх арай дээр байна гэж бодсон гэтэл тэр үсэрчихлээ. Би түүнийг алчихлаа.

   Утсаа гарган туслах руугаа яриад хүмүүст мэдэгдэхийг тушаагаад Сүёны найзуудад ч бас хэл гэлээ.

  Тэр үхээгүй байх ёстой гэх бодол л толгойд  минь эргэлдэнэ.

  Хүмүүсийг ирэхэд би шууд л машиндаа суугаад хурдаа нэмсээр давхиж эхлэв. Нэг л мэдэхэд тэр байшингийн дэргэд иржээ. Одоо би хагас галзуу байна. Тэгэхээр ЯнЯн-д мэдсэн бүхнээ хэлэх хэрэгтэй байх.
Хаалга саван ороход хэдэн залуус болон Ян захирал байлаа.

  Би "Сухог явуул. "

  Залуус нь над руу дайрах гэхэд ЯнЯн болиулан " Яагаад Сухог явуулна гэж? Чи Сүёноо яачхаад энд байгаа юм? "

  Би илүү нухацтай " Чамайг юунаас болж үүнийг хийж байгааг чинь мэднэ. Тиймээс Сухог надтай явуул"

  ЯнЯн хөмсгөө зангидан " Чи юу мэднэ гэж! "

  Би инээх аядан " Би Хэсүгийн талаар чамаас ч илүү ихийг мэдэх байх. "

  Ян захирал шууд л намайг заамдан авч цохиход би сэтэрсэн уруулаа арчин " Сухог явуулна гэвэл чамд мэдэхийг хүссэн бүхнийг чинь хэлээд өгье. "

  ЯнЯн " Чи юу ч мэдэхгүй. ЧИ ЮУГ Ч МЭДЭХГҮЙ"

  Би түүнийг цоо ширтэн " Чи түүнийг цусны цагаан эсийн хорт хавдартай байсныг мэдэж байсан мөртлөө тоогоогүйг чинь, дээд албан тушаалтнуудын улыг долоодог хэрнээ хайртай бүсгүйгээ эмнэлгийн орон дээр хаясныг чинь гээд БИ БҮГДИЙГ МЭДНЭ ЯН ЗАХИРАЛ АА!"

  ЯнЯн нүдээ анин дээш хараад "Тийм ээ тийн. Тэгээд чи юу мэдэх юм ? Хэлсэн бүхэн чинь сэтгэлд минь хүрвэл Сухог чамд өгье."

Би дээш өндийн босоод хоолойгоо засаад " Чамтай ажиллахаас өмнө би чамайг судалсан юм. Тэгээд Хэсү буюу найз бүсгүйгийн чинь тухай олж мэдсэн. Та 2ын амьдардаг байранд очиход хэн ч байгаагүй. Сониуч зан минь хөтлөөд шууданд чинь байсан захиаг авчихсан юм. Тэгээд л би найз охины чинь тухай чиний ч мэдэхгүй зүйлсийг мэдсэн. " халаасанд байсан захидлаа гарган түүний гар атгууллаа.

  Би үргэлжлүүлэн " Захидалд бүх үнэн байгаа. Одоо чи Ким өвгөнд өс санахгүй, Жунин Ханна 2ыг сүйтгэх ч хэрэггүй болно. "

ЯнЯн зүгээр л инээгээд байв. Гэхдээ энэ нь дэндүү цөхөрсөн шаналснаа нууж байгаа нь илт.

  ЯнЯн " Яагаад би итгэх ёстой гэж? "

  Би " Чи бүхнийг төлөвлөж байхдаа тэр байрандаа очоогүй биз дээ. Хулчгар зан гаргаснаа мартаагүй л баймаар юм. Эсвэл Хэсүг санахыг хүсээгүй юм уу? "

ЯнЯн хий зүйл гөлрөн хэсэг байснаа "Сухог явуулъя. Энэ бүхэн худлаа бол би түүнийг эргээд барьчхаж чадна. " гээд Жинг дагуулан нэг өрөөний хаалгыг нээхэд Сухо дээш харан хэвтэж байгаад бидэн рүү харан гайхаж байснаа хөмсгөө зангидав.

  Надад Сүёоны үсэрсэн тэр үе харагдан хоолой чичрэн " Су..Сухо Сүён үсэрчихсэн. "

Тэр над руу асуулт эрсэн харцаар харна.

Би түгдчин " Тэр... тэр минь хавцлаас..." сүүлдээ үг ч гарахгүй байх шиг.

  Тэр намайг цоолох шахам ширтэж байснаа шууд л заамдан авч "ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ?? ТЭР ЧАМТАЙ БАЙСАН БИЗ ДЭЭ!!!"

  Би зүгээр л толгой гудайлган зогсоход над руу гараа сарвайв.

  Би гайхан харвал тэр "МАШИНЫХАА ТҮЛХҮҮРИЙГ ӨГӨӨЧ МАЛ МИНЬ"

  Би сандран түлхүүрээ өгч түүний хойноос харан хоцров.

  Утсаа гаргаад туслахаа дуудаад ирэх хүртэл тэндээ гацан зогссоноо анзааран тэндээс гарахад Ян захирлын мэгшин уйлж байгаа нь хальт харагдав.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now