11. Нандин дурсамжууд

344 23 0
                                    

   Жин намайг гадуур хамт гарахыг гуйх нь тэр. Орой болж байна хэрэггүй бодсон ч сэтгэл тайвшруулдаг гээд сурталчлаад байсан болохоор нь түүний хэлсэн газар луу явахаар болов.

  Машинд анир чимээгүй байх бөгөөд хэн хэн маань дуугүй байцгаана. Яагаад ч юм Сухотой өнгөрүүлсэн хамгийн чухал дурсамжууд толгойд эргэлдэн намайг бодолд автуулах аж.

*Өнгөрсөнд

   Сухо духаа илэн миний өмнө зогсоно. Их сандарч байгаа бололтой хоолойгоо засаад " Нөгөө юу нөгөө...." (дуу нь сулрах )

  Би гайхан " Сухо зүгээр үү? Яасан бэ? Бие чинь өвдөө юу?
 
Сухо толгой сэгсрэн " Үгүй ээ. Нөгөө хэнээ би хэнээ. Ашш хэн билээ дээ?"
Би " Сүён "

  Сухо малийгаад " Аан тийн тийн. Сүёноо би чамд сайн бишээ чи надад таалагддаг. Үгүй юм байна аа. Юу гэдэг билээ дээ? Бүр их сайн, татагддаг гэдгийг чинь. "

  Би тэсэлгүй инээгээд " Хайртай гээч дээ. Ёохх миний нэрийг мартаж байгаа хүн хайртай гэдэг үгийг бол бүр ч санахгүй юм байна л даа. Би хүн хаздаггүй ш дээ, Сухо. "

Сухогийн хацар үл ялиг ягааран "Уучлаарай. Сандраад байна аа. Цаанаасаа л.. "

  Би түүний гарыг атган зөөлөн илэхэд тэр гайхан харснаа сэтгэл татам инээмсэглэн сэтгэлээ надад илчилж бид удаан гэгч нь ярилцаж суув.

*

   Бид дэндүү хөгжилтэй нандин дурсамжуудтай юм байна гэдгийг одоо л анзаарч байна.

  Сухо үнэхээр олон төрхтэй хүн шүү. Хааяа яг л хүүхэд шиг, тэгснээ сэтгэл татам залуу мөртлөө их сандруу гэж байгаа. Заримдаа шийдэмгий хурц зантай болдог гээд л тоочоод барамгүй мэт.

  Машины цонхоор өнгөрч буй янз янзын барилгууд...
Жиний хэлсэн газар очих болоогүй бололтой.

**Өнгөрсөнд /Лурагийн төрсөн өдрийн үдэшлэг магадгүй бүр цэнгүүн байх /

   Цэнгүүний үеэр би Лураг Чанёол 2ыг нийлүүлэх ажиллагааны дагуу Сухог саатуулахаар түүнийг харшийн гадаах цэцэрлэгээр зугаалахыг урилаа.

  Тэр надад энэ цэцэрлэгийн бүхий л зүйлсийг тоочин ярьж байснаа намайг гэнэтхэн хөтлөн дагуулж хаашаа юм явна.
  
   Энэ үед зүрх минь маш хүчтэй цохилно. Учир нь татагдаад байгаа  хүн минь намайг хөтөлж байна шүү дээ.

     Бид 2 явсаар цөөрөм гэх үү, эсвэл нуур гэх  үү ? Ямар ч байсан цэцэрлэгийн араар орших нэлээн том усан байгууламжид ирсэн юм. Магадгүй зохиомол нуур ( хүний гараар бүтсэн нуур) байх.

    Сухо хаанаас ч юм нэг завь олчихсон байлаа. Олсон ч гэж байсан л байх. Тэр намайг суулгаад өөрөө суун сэлүүрдэж эхлэв. Үдэш болж байсан тул яг л сар болон одод бидний энэ орчинг бүрдүүлэхийн тулд л гэрэлтэж байгаа мэт санагдана. Усан дээр туссан байх нь хэчнээн үзэсгэлэнтэй гээч.

   Гэнэт завь эвгүйхэн 2 тийш найгаж эхлэв.

  Би Сухо руу "юу вэ?" гэсэн харцаар харахад тэр ч бас гайхсан бололтой хөмсгөө үл ялиг зангидан хойшоо байн байн эргэн харж байлаа. Ямар өхөөрдмөөр гээч.

     Завь нэг зүйлийг мөргөхөд миний суусан талаас хүчтэй доргиход би шууд урагш Сухо дээр унав. Тэгтэл бид 2 том нүдлэн өөрсөд рүүгээ харцгаана. Тэр намайг бүсэлхийгээр минь тэвэрсэн байх бөгөөд бид хоёрын уруул нийлчихжээ.

  Хэсэг бие бие рүү гайхан харцгаагаад би ухаан орон шууд л өндийв.

*

   Одоо ингээд бодоход үнэхээр инээдтэй юм аа. Бид 2 үргэлж хөгжилтэй, бүтэлгүй ч гэмээр дурсамж олонтой юм байна. 

   Машины цонхоор харвал гэгээ тасарч байлаа. Хотоос гарсан бололтой уул толгод харагдана.

   Удалгүй машин зогсоход би буун эргэн тойрноо харвал үнэхээр харц булаам газар байв.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now