4. Хамт явж болно

473 27 0
                                    

   Сүёон Сухо 2 хэдэн өдөр ямар нэгэн асуудалгүй аз жаргалтай жирийн амгалан байцгаасан боловч өнөөдөр ажил дээрээ очоод ихэд цочирдоцгоолоо. 

  Жин мишээсээр " Би өнөөдрөөс энэ салбарын захирлаар ажиллах Ким Сокжин. Ким захирлаа гэж дуудна байх" гээд Сухо Сүён 2т өөрийгөө танилцуулав.

   Сухо хэдий уурлаж байсан ч биеэ барин зогсоно. Яагаад ч юм Жин түүнд таалагдахгүй байхаас гадна түүний бүхнийг булаах гэж байгаа чөтгөрөөс ялгаагүй санагдана.  
 

   Харин Сүёны дотор маш олон хариултгүй асуултуудыг дотроо асуун төөрөлдөж байв.

   Жин Сүёоны урд зогсоод инээмсэглэн "Өнөө орой зав бий юу? Хамт хоолоцгооё"

  Сүёон том нүдлэн " Юу би чадахгүй ээ"

  Сухо хоолойгоо засан " Учир нь тэр найз залуутай. Найз залуу нь би"

  Жин хүчээр инээгээд " Би зүгээр л хуучнаа дурсаж ярилцацгаая л гэж гуйсан юм"

Сухо шүдээ зуун " Тэр чамтай хамт хэзээ ч гадуур гарахгүй!!"

Жин " Омо омо чи яасан ширүүн юм бэ? Арай л хартай байгаа юм биш үү? /Сүёонд хандан / Чамайг арай бүр гаргахгүй гэрт чинь түгждэг юм биш биз дээ??"

  Сүён худал инээн " Тэр нь ч бас арай юу юм бэ!! Зүгээр л тэр ойрд их стресстэй байгаа юм "

  Жин үл ялиг жуумалзан "Тэгэхээр чамд тэр стрессээ гаргаж дарамталдаг хэрэг үү?"

Сүён толгой сэгсрэн " ЧИ ЧИНЬ ЮУГАА ЯРИАД.... /хаана байгаагаа ухааран/ Яалаа гэж дээ. Битгий үг боогоод бай! " гэхэд Сухо нүдээ анин гүнзгий амьсгаа авав.

  Сухо нүдээ нээн тайвнаар "Орой түүнтэй минь уулзаарай. Тэгээд хамт явж болно. Харин 22:00 цагаас өмнө хүргэж ирээрэй. Би хүлээж байх болно "

   Жин бахдалтай инээсээр "Тэгэлгүй яахав" гэсээр өрөө рүүгээ оров.

  Харин зарим хүмүүс " ямар гээчийн кино шиг юм болов оо " гээд л хоорондоо шивнэлдэж байснаа эргээд ажлаа хийцгээж эхлэв.

  Цайны цагаар хүртэл тэр 3-ын талаар жиг жуг хийн ярьцгааж байлаа. Иймээс Сүён Сухог дагуулан ойролцоох кафед орохоор шийдсэн нь энэ.

  Сүён " Яагаад хамт явахыг минь зөвшөөрч байгаа юм?!!"

Сухо духаа илэн хошуугаа унжуулаад " Тэгээгүй бол Жин гэгч тэр залуу бид хоёрыг улам их байдалд оруулах гээд байсан ш дээ. Надаас илүү чамд эвгүй байсан болохоор "

Сүён гүнзгий амьсгаа аван Сухогийн гарнаас атгахад Сухо малийн инээгээд Сүёны аманд нь саяхан авсан бялуугаа жижиглэн хийж өгөв.
 
  Тэдний энэ сайхан мөчийн зургийг хэн нэгэн даран жуумалзсанаа "Дахиад нэг цуглуулгадаа нэмэх зурагтай боллоо. Маргааш тэдний энэ жаргалтай байдал хэвээрээ байх болов уу даа " гэснээ машинаа асаан тэндээс хөдлөв.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now