7. Солонгос руу буцаана

320 27 0
                                    

   Нүд нь улайчихсан, өвдөг гараа муухан боосон намайг хараад Ханна юу ч асуусангүй.
Харин шууд л намайг суулган боолтыг минь тайлж цэвэрлээд шинээр боож өгөв.

  Кай санаа зовсон бололтой  " Сухо хаана байгаа юм?  Танайх руу хүмүүс дайраа юу?" гэж асуулаа.

Би толгой сэгсрэн " Үгүй ээ. Хүн дайраагүй. Нэг л мэдэхэд ийм юм болчихсон. "

  Ханна " Сухо энэ бүхнийг хийгээ юу?"

  Би зүгээр л толгой дохив. Харин Кай шууд л гараад явчихлаа.

Ханна " Чи надад хэлээд дотор хуралдсан бүхнээ гаргах хэрэгтэй байх. Гэхдээ хүсэхгүй бол хүчлэхгүй болохоор би зүгээр л хажууд чинь байж байя " гэхэд дотор бага ч гэсэн уужрах шиг.

Би тэгээд Ханнад эхнээс нь ярихаар шийдлээ.

Жин манай салбарын захирлаар ирснээс нь эхлээд оройн хоолноос уурлан хүрч ирэхэд Сухо сонин болчихсон байсан. Гэнэт л уурлаад эхлэсэн гээд л саяхны хүртэлх бүхнийг хэллээ. Өөрийн мэдэлгүй уйлаад л уйлаад л байсан. Нэг л мэдэхэд нам унтчихав. 

***** баар

  Сухо хаалга саван гараад шууд баар луу явсан юм. Тэнд очоод Сухо уугаад л уугаад л байлаа.
  Сухо түргэн зантай өөрийгөө зүхэх хэдий ч Сүёнд гомдох сэтгэл нь хачин хачин юм бодоход хүргэнэ. Түүнийг бодолд дарагдан ууж суухад хажууд нь хэн нэгэн суух нь тэр.

  Сухо тоолгүй зүгээр л асуучхаж чадаагүй дээ бухимдаж байтал нөгөө хажууд суусан залуу
" Их уухыг бодоход хүнд зүйл тохиолджээ. Хань болох уу?  "

  Сухо " Чиний оролцох хэрэг биш. "

   " Хайртай эмэгтэй чинь чамайг хуураа юу?"

Сухо уурсан " Чамд хамаагүй. Надаас хол бай !!"

" Ким захирлаа та гэртээ харьсан нь дээргүй юу??"

Сухо талимааран " Чи юу мэддэг болоод намайг тайван орхихгүй байгаа юм. "

" Аав чинь намайг таныг авчраарай гэсэн даалгавар өгсөн юм л даа. "

Сухо " Чи  хэн болоод аав чамд намайг даатгаад байгаа юм ?. "

" Намайг Ян Ян гэдэг. Ерөнхийлөгч чамайг эсэн мэнд гэртээ ирэхийг чинь хүлээж байгаа байх шүү. "

Сухо " Тэр надад хамаагүй ээ. " гээд босоход түүнийг 5аад хамгаалагч барин авч ухаан алдуулаад машинд суулгав.

Ян Ян утсаараа дуудлага хийн
" Ерөнхийлөгчөө хүүг тан барьсан одоо нисдэг тэргээр Солонгос руу буцаах болно. "

Ерөнхийлөгч Ким " Сайн байна. Хүүг минь ирэхэд би чиний хөлсийг шууд шилжүүлнэ. "

Ян Ян " Ингээд миний ажил дууслаа Ерөнхийлөгчөө. Баяртай " гээд таслаад ухаангүй Сухо руу бахдалтай нь аргагүй инээсээр машиндаа суув.

My billionaire boyfriendWhere stories live. Discover now