6장

9.5K 541 16
                                    

Гэнэтхэн хэн нэгэн хаалга тогшин
-хатагтай Гарам? гэх нь тэр үйлчлэгч эгч түүнийг дуудаж байв.
Чанёол түүнээс уруулаа салгахад хүргэсэн нь ахин нэг хүчтэй хаалга тогшилт байсан юм.
Гарам-н талаас
Кортана эгчийн хоолой надад сэрүүлэг шиг санагдав. Яг одоо би түүний доор ямар байдалтай байгаагаа хараад ичих шиг болов.
Би-битгий орж ирээрэй гэж хурдхан шиг орилов.
Кортана-залуу авхай та оройн хоолны цагаас хоцрох нь байна гэв
Түүнийг бидэн лүү явуулж намайг өөрийн ухааныг буцааж олоход тусалсан бурхандаа баярлалаа.
Чанёол-би түүнийг халж хаяхаа мэдье ээ гайгүй ! гэж ууртай нь аргагүй хэллээ.
Би-би удахгүй буулаа. гэж орилоход удалгүй түүний цаашаа явж байгаа хөлний чимээ гарав. Би түүний нүцгэн цээжийг түлхэн өөр дээрээсээ босгоод
-түүнийг халаад үзээрэй!! гэхэд тэр ахин намайг доороо оруулж хэвтүүлээд
-чи надад тушаагаад байгаа юм уу? гэсээр надад ойртоход
Би-та л тэр тэнэг дүрмийг гаргасан.санаж байна уу? 7н цаг гэхэд хоолны танхимд хоолоо идэж байр ёстой гэсэн дүрмээ? Тэгээд тэр таны хэлснийг хийж байхад та түүнийг халах гэж байгаа юм уу? Үнэхээр итгэмээргүй юм аа гэсээр хөнжилөө татан өөрийгөө хучин түүнээс биеэ нуулаа.
Чанёол-чи хэнээс нуугаад байгаа юм?
Би-мэдээж өөрөөс чинь! одоо эелдэг загнаж гараад өгвөл бид хоёр хоёулаа хоолны ширээнд цагтаа сууж амжих байх гэхэд
-дараагийн удаа заавал болох болно гэсээр гараад явчихав.
Би хурдхан шиг босож толинд очин өөрийгөө харвал тэр миний хүзүү цээжийг үнэхээр аймшигтай болгоод хаячихсан байв.
Би-хараал ид энийг чинь яаж далдлах болж байна аа? гэж бодож байгаад хоолойто цамц өмсөөд доош буулаа.
Надаас бусад нь ирчихсэн намайг хүлээж байв. Би аль болох Чанёол руу харахгүй байхыг хичээж байв.
Бекхён-Залуу авхай та зүгээр үү?гэхэд Чанёол
-бүхэл бүтэн гучин минуь хоцорсоноо тайлбарлах шалтгаан байгаа гэж найдъя

Чи бол миний хоцорсон шалтгаан Пак Чанёол! Чи намайг нүцгэн дээрээс нь энд тэндгүй үүссэн улаан шимсэн мөрийг чинь би дарах гэж хичээсэн ч энгийн ВВ крем ч дарж чадахгүй байна!
Би-миний өтгөн хатчихсан байсан бололтой тэгээд л ариун цэврийн өрөөнд удчихлаа гэж хэлээд урдаа байгаа хоолноос таваглан авч идэж эхлэв.
Тэнд биднийг хүлээн зогсож байсан ажилчид миний гаргаж буй аашийг хараад их гайхаж байсныг би мэдэрч байсан юм.
Хоолны ширээний ард ахмад настай хүн хоолонд хүрэхээс нааш хоолоо идэж болохгүй гэсэн дүрэм үйлчилдэг, Пак Чанёол эхэлж хоолонд хүрсний дараа би хүрдэг байсан өнгөрсөн зургаан жил тийм л байсан гэхдээ одоо бол үгүй надад тэр бүхэн огт хамаагүй болсон. Би энэ гэрт тэрний тогтоосон бүхий л хараал идсэн дүрмийг зөрчих болно.

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now