"마지막 장"

8.6K 722 125
                                    

Гарам өөрийгөө амьсгалж байгаа эсэхээ ч сайн мэдэхгүй байлаа. Учир нь яг одоо тэрний хажууд Чанёол тайзан дээр сууж байсан юм. Бүх сурагчид тэднийг тайзан дээрээс харж байгаа гэдэгт Гарам итгэлтэй байв.харин сурагчид дунд сууж байсан Сүжин
- тэр юу бодож байсан юм бол оо? гэж Минсогоос асуухад
Минсог-би мэдэхгүй ээ, Гарамд ч бас хэцүү байгаа байх даа гэх яриаг ард нь суух Жунин хангалттай сайн сонсож байлаа.
Сургуулийн сүлд дуу дуусаж бүгд буцан суудалдаа сууж захирал индер дээр гаран үг хэлж байх хооронд Чанёол Гарамд хандан
-сайн сууж байсан уу? гэж шивнэв. гэсэн ч Гарам юу ч сонсоогүй царайлах хичээж байтал
-Бекхён,Кортана хоёр чамайг маш их санаж байгаа гэж ахин шивнэхэд Гарам шүлсээ залгив.үнэн хэрэгтээ тэр ч бас тэр хоёрыг санаж байсан юм.
Захирал-ингээд одоо манай сургуулийг сонгон хөрөнгө оруулахаар шийдээд байгаа Ноён Пак-г индер дээр урьж байна гэхэд Чанёол босон индер лүү явлаа.
Тэр араасаа ч гэсэн үнэхээр төгс харагдаж байна гэж Гарам бодно.
Чанёол-та бүхний өмнө зогсоод үг хэлэх болсон маань нэр төрийн хэрэг билээ,би өөрийгөө хамгийн шилдэг сургуулийг сонгосон гэдэгтээ эргэлзэхгүй байна. ....
Түүнийг үг хэлж байх хооронд Гарам дотроо
"тэр яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бол?"  тэр хэзээ ч миний сургууль эсвэл хичээл сурлага гээд тийм зүйлд анхаарал хандуулж байсан удаа байхгүй байсан биз дээ
Бүгд л Чанёолын хэлсэн шилдэг сургууль шилдэг сурагч гэх үгэнд баярлаж цаанаасаа л нүүрэнд нь инээмсэглэл тодорсон байгаа харагдах бол тоотой хэдхэн хүн л эсрэгээрээ байв.
Гарам,Минсог,Сүжин,Жунин

Хоёр долоо хоногийн дараа тэр гарч ирээд яг юу хийх гэж байгаа нь тодорхой бус байв
Сүжин Минсог хоёр Чанёол-г Гарам-н нууц ах нь гэж бодох бол Жунин тэдний харилцаа  ах дүүгийнх гэдэгт эргэлзэж байсан юм
Эцэс сүүлд нь Гарам сургуульд нь хөрөнгө оруулсанд талархалтай байгаагаа хэлэх ёстой болж индрийн урд очлоо
Гарам түүнд талархаж байгаа хэлж байхдаа энэ олон сурагч тэдний ямар харилцаатайг мэдээгүйд баярлаж байлаа.
Хурал дуусахад сургуулийн удирдлагын гишүүд Чанёолтой уулзаж ахин талархаж байгаагаа илэрхийлж байхад ангийнх нь багш Гарамд Жунин-н дүрэмт хувцсыг янзла гэсэн тушаал өгөв.
Гарам-ахх,хүсэхгүй байна гээд  өөрийн эрхгүй хэлэхэд багш нь гайхан
-юу?
Гарам сандран-тэгье ээ, би явлаа одоохон гэж хэлээд хурдхан шиг тайзнаас буулаа.
Тэр Жунин дээр очоод
-дүрэмт хувцсаа янзал гэхэд
Жунин-бүх насаараа түүний шилэн хоргон доторх загасхан байх ямар байдаг бол? Тэр чиний ах юм бол яагаад чамайг яг л шилэн хоргон дахь загас шиг нуухыг хүссэн юм бол?
Гарам-би түүний дүү байна уу, шилэн хоргон дахь загас нь байна уу? Чамд ямар хамаатай юм? гэхтэй зэрэгцэн
Чанёол тэдний хажууд ирээд
-Ямар нэгэн асуудал гараа юу? Сурагчидаа? гэхэд
Гарам-Үгүй ээ,
Жунин-Тийм гэж хариулав.
Гарам Жунин луу муухай харах бол Чанёол Жунин луу ширтэж байв. Захирал тэдний хажууд ирээд
-бид юу ярьж байгаа билээ?
Чанёол-би зүгээр л Им хатагтай надад сургуулиа танилцуулж болох эсэхийг асууж байлаа гэв
Захирал-мэдээж тэр дуртайяа танилцуулах болно оо тийм биз дээ? Хатагтай Им? гэхэд би арга буюу толгой дохиод
-намайг дагаад яваарай Ноён Пак гээд тэндээс холдлоо.
Тэд сургуулийн коридороор алхаж байхдаа Гарам аль болох түүнээс урд явахыг хичээж байхад Чанёол түүнийг гүйцэн хажууд нь очоод
-хоолоо сайн идэж байсан уу? гэхэд Гарам түүний асуултыг сонсоогүй мэт царайлан
-таны зүүн гар талд манай шинээр баригдсан барилга байна,энэ барилгад жаран шинэ анги бас номын сан шинэ хоолны танхим гээд бүгд бий.
Чанёол-чи эмээ цагтаа ууж байгаа юу? гэхэд ахиад л түүнийг үл тоон
-энэ бол манай химийн сонгоны ангийн сурагчид өөрсдийн гараар тарьж ургуулсан цэцэгс болон зарим төрлийн жимсны мод байгаа юм.
Чанёол-Эргээд Ир гэхэд Гарам тайлбарлаж байгаа зүйлээ мартаж орхив. Гарам түүний хэлсэн үгэнд итгэлгүй байв.
Тэд чимээгүй алхсаар хичээл орж буй ангид орж ирэхэд хичээл зааж байсан багш нь
Өө ноён Пак таныг бидэнтэй нэгдсэнд баяртай байна. Бид яг одоо Ц витамин дээр туршилт хийж байлаа гэсээр түүнийг дагуулан туршилт хийж байгаа хэсэгт аваачсан бол Чанёол зөвхөн Гарам луу л ширтэж байв. Тэрний зорилго Гарам болохоос ямар нэгэн хараал идсэн туршилт биш байсан юм. Гэхдээ тэр мэргэжлийн жүжигчин шиг байж туршилтад анхаарлаа хандуулж байгаа мэт царайлж байв.
Гарам Чанёол-н ширтэх харцнаас зугтан доод ангийн сурагч нарт туршилтаа яаж хийх талаар зөвөлгөө өгч байлаа.
Хичээл дууссаны дараа сурагчид Чанёолтой зураг авахуулахыг хүсэн тэрнийг тойрон хүрээлэхэд Чанёол яаж ч чадалгүй тэдэнтэй зураг авхуулж байхад Гарам тэндээс нуугдан гарч зугтлаа...

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now