22장

8.5K 572 65
                                    


Гарам Жунин-аас хөндийрөн өөрийн хөл дээрээ зогсож байхад
-БУРХАНДАА БАЯРЛАЛАА! гэх Сүжин хоолойн хажуугаар ахин нэг зөөлөн тэврэлтийн эзэн Минсог байлаа.
Минсог-санаа зовж үхэхээ шахлаа чи хаана байсан юм?
Сүжин-Им Гарам гэх охиныг нэг өдөр хичээлээ тасалж бас өглөөний чухал хичээлдээ суухгүй байхыг харах өдөр ирдэг л юм байна тэгээд амьнаасаа илүү үздэг хичээлээ таслах шалтгаан чинь маш ноцтой гэж найдаж байна?
Минсог түүний тэвэрсэн чигтээй
-битгий түүний загнаад бай,хүсвэл бидэнд юу болсноо ярьж болно оо,гэхдээ хүсэхгүй бол хэрэггүй гэв
Сүжин-би юм хүлээх дургүй !!!
Минсог-чи яахаараа дандаа хүн захиргаадаж байдаг юм? Хэмээн ахин хэрэлдэж эхэлхэд
-РАМ! гэх чанга дуугаар эргэж харвал ЖУНДЭ байв. Би баярласандаа очиж түүнийг тэврээд
-чамайг байхгүй байхад надад ямар хэцүү байсныг төсөөлж байна уу? Чамайг би болгоомжтой бай гэж үргэлж хэлдэг байх аа? Тэгж байхад хөлөө гэмтээгээд! Чамайг болгоод өгье лдөө гээд түүнтэй ноцолдож тэр инээн надаас уучлал гуйж цаашид болгоомжтой байна гэв.
Удалгүй Ифан Лухан Жүнмён гурав наашаа ирэн Жундэ-н мөрөн дээгүүр гараа тавихад би гайхаад
-та нар бие биенээ таньдаг юм уу? гэж гахйан асуухад
Жүнмён-хаха их инээдтэй байлаа ерөнхийлөгчөө, би, ифан ,Лухан Жунин Жундэ бид зургаа цэцэрлэгээсээ эхлэж найзалсан найзууд байгаа юм.

Би-Лухан,Ифан,Жунин,Жүнмён,Жундэ гэхээр тав л болоод байна даа
Жүнмён-зургаа дах нь Минсог гэхэд би ч гэлтгүй Сүжин хүртэл гайхсандаа
-WHAT? хэмээн орилов.
Харин Минсог Сүжин бид хоёртой харц тулгарахаас зайлсхийж өөр тийшээ харж байлаа.
Ифан-яг тодорхой хэлвэл тэр бидэнтэй дунд сургууль хүртэл л найзалсан учир нь би та нартай нийлж муу зүйлс хийхгүй ээ гэж хэлээд л явсан даа хөөрхий хэмээн худлаа уйлж буй дүр үзүүлэв.
Жундэ-тэр ч Минсог-н зөв байсан гэв
Минсог-Тэр.. Энэ чинь та хоёртой найзлахаас хамаагүй өмнөх хэрэг хэмээн сандрангуй тайлбар тавьж байв.

Сургууль дээрх асуудлууд овоо жигдэрч байгаа нь Жундэ эргэж ирсэнтэй холбоотой гэдгийг би сайн мэдэж байлаа. Магадгүй тэд надаас илүү Жундэ-н үгэнд илүү ордог болохоор тэр байх лдаа.
Гарам Жундэ-д түүний найзууд гэх хөвгүүдийн хийсэн хэргийн тухай хэлээд яаж зохицуулж болох арга олоорой гэв
Өдрийн цайны цаг болж Жундэ найзуудтайгаа хоол идэж байхад
Жунин түүнээс Гарам-н дугаарыг өгөхийг шаардах гуйх хоёрын хооронд түүнийг шалж байлаа.
Жундэ-Үгүй ээ, Кай, чамд дугаарыг нь өгсөн гэдгийг мэдэх юм бол миний амь нас яригдах болно
Жунин-тэгвэл надад үүнээс өөр сонголт үлдсэнгүй гээд Жундэ-н утсыг булааж аваад нууц үгийг нь хийгээд Рам Рам гэсэн дугаарыг хадгалж авч байх хооронд Жундэг Ифан тэвэрчихсэн утсанд нь хүргэхгүй хэмээн суух бол Лухан Жүнмён хоёр тэднийг шоолонгоо хоолоо иднэ.
Жунин Гарам луу
Цагийн дараа хуучин химийн лабораторид надтай уулзаарай,би үүнээс илүү удаан хүлээж чадахгүй шүү, чамд хүрэхсэн гэхээс хамаг сэтгэл минь догдолж байна чихэрхэн минь гэсэн нялуун зурвасыг илгээв.
Гэхдээ өнөөдөр л түүнд утас нь байхгүй гэдгийг Жунин мэдсэн бол....

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now