19장

7.7K 586 34
                                    

Чанёол-агуулахын өрөөнөөс хол байсан дээр шүү гэж хэлсэн нь одоо болтол толгойд минь эргэлдэнэ. Би өрөөндөө буйдан дээр таазанд байрлах гэрлийн бүрхүүлийг харан санаа алдаад утсаа гаргаж ирвэл

-чи өвдөө юу? Яагаад өнөөдөр ирээгүй юм ? Бид чамд санаа зовж байна шүү, хурдан залгаарай, бас ахдаа намайг ижил хүйстэн биш гэдгийг хэлж ойлгуулаад Сүжин-г намайг шоолохоо боль гэж хэлээд өгөөч дээ Рам! гэсэн Минсог-н зурвасын араас
-Ким Жунин гэх хараал идсэн амьтан чиний дугаарыг асуугаад намайг зүгээр байлгахгүй байна, би яах ёстой вэ? гэх Сүжин-н зурвасын ардаас ахин нэг зурвас ирэх нь
-Им Гарам,чи өнөөх зургуудаа устгах арга олсон уу? Хэрвээ үгүй бол, Аран-г дараагийн хурлаар хөөх шийдвэр гаргах байх гэсэн багшийн зурвас байв.
Би алинд нь ч хариу өгөлгүй, утсаа хажуу талынхаа ширээн дээр тавиад
-тэр тоосгон хананы цаана юу нууж байгааг олж мэдэхийг хүсэж байв. Би өөрт тухтаы байрлалаа олж аваад унтахаар хичээхэд миний нойр үнэхээр хурдан хүрч байгаа нь өнгөрсөн шөнө намайг дуудсан түүний буруу!
Би орой 5 өнгөрч байхад сэрлээ,мэдээж өөрийгөө ийм их унтана гэдгээ гадарлаж байсан юм.би усанд ороод дүрэмт хувцсаа солиод биед эвтэйхэн юм өмсөөд доош буухад Бекхён
-оройн хоол удахгүй бэлэн болно оо, авхай гэв. Хоолны өрөөнд зөвхөн бид хоёр л байлаа.
Би-Ноён Пак ажлаасаа эргэж ирсэн үү?
Бекхён-одоохондоо ирээгүй байна аа хатагтай Гарам гэхэд би
-Бекхён ахаа би таниас асуух юм байна. Ийшээ суучих гэсээр өөрийнхөө өөдөөс харсан суудал руу заахад тэр эхэндээ эргэлзэж байсан ч хажууд минь суулаа.
Би-энэ харшид нийт хэдэн агуулахын өрөө байгаа вэ?
Бекхён гайхсан ч
-зургаа байх гэж бодож байна авхай
Би- тэднийг бүгдийг нь тоосгоор өрж хаачихсан байгаа юу?
Бекхён-тийм ээ,авхай
Би-яагаад хаачихсан юм бэ? Тэнд юу байгаа болоод?
Бекхён-тэнд юу ч байхгүй ээ авхай,байшинг засахдаа тоосгоор өрж хаасан юм. Одоо энэ харшид агуулах гэх зүйл байхгүй ээ авхай
Би-би яагаад тэр засварын тухай мэдээгүй юм бол?
Бекхён-таныг ирэхээс өмнөхөн хийгдсэн болохоор та мэдэхгүй байх нь аргагүй ээ гэв
Би хэсэг зуур бодолхийлж байхад Кортана болон бусад үйлчлэгчид шинэхэн гарсан хоолнуудаа барьсаар хоолны өрөөнд орж ирэв.
Би-тэгвэл бид энэ их хүнсээ хаана хадгалдаг юм бэ?
Бюн Бекхён гэх энэ хүн л Пак Чанёолын тухай мэдэж байх ёстой гэж би бодсон юм.
Бекхён санаа алдаад
-харшийн ард талд хуучин саравч байдаг юм аа тэнд бид бүх эд зүйлсээ хадгалдаг юм аа. Авхай гэхэд ширээн дээр хоол тавьж байсан Кортана

•유리어항•(Дууссан)Where stories live. Discover now